antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 5, 2017 8 comments

Төр хүч хэрэглэж чаддаг бол буруу хийснээ бас залруулдаг байх хэрэгтэй

нийтлэсэн Admin

ТӨР хүч хэрэглэж чаддаг бол буруу хийснээ бас залруулдаг байх хэрэгтэй. Гол нь төрийн том ХҮЧ-ний ард ХҮНИЙ ЭРХ хөсөр  хаягдсан олон үйл явдлуудыг үл тоож, хэрэгсэхгүй орхиод байх нь их л буруу жишгийг хавтгайруулж байх шиг л харагдаж байна, ялангуяа ардчилсан нийгэмд.

Сүүлийн жилүүдэд болсон үйл явдлуудаас энд нэгийг л авч үзэхэд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан үүсгэсэн олон асуудлуудын нэг болох Д.Энхбат агсны хэрэг явдал байна. Тухайн үед 2003 онд Германд элчин байсан Д.Тэрбишдагва гуай хэвлэлд ярихдаа “Д.Энхбатын асуудлаар намайг их оролдсон. Тэр Германаар дамжиж явсан нь ч үнэн. Тэр үед бид Элчин сайдын яамны барилгаа бариад шороо, тоос бужигнуулсан газарт байсан. Нэг хагас сайн өдөр Берлинд ажиллаж, амьдарч, сурдаг оюутан залуусыг уриалаад амралтын өдөр зохион байгуулж гадаа ажиллаж байх үеэр хүмүүс ирээд ийм хүнийг байрлуулъя гээд дутуу баригдсан байшингийн подвалд байлгаж байгаад л авч явсан” хэмээн ярьж байсан юм шүү. Энэ бол тухайн үед Элчин сайд байсан хүнийг үг, БАРИМТ.

Тэр 2003 оны баривчилгааны дараа Европын орнууд манай дипломатуудыг шалгасан байдаг бөгөөд Францад Консулын ажилтан байсан Д.Гэрэлмаа хэмээх эмэгтэй нутаг руугаа “хөөгдөж” ирсэн байдаг. Үнэн хэрэгтээ Франц дахь Элчин сайд Батбуян, Герман дахь Элчингээр сууж байсан Д.Тэрбишдагва нарыг ч нутаг дээрээ элчингээр суулгаж чадахгүй гэсэн байр суурийг тухайн улсуудаас илэрхийлсэн байдаг.

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой улсын нууц гэх мэдээллээс заримыг нь ил гаргах зөвшөөрлийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос авсан Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц гэж хүн 7 жилийн өмнө Лондонд баривчлагдаж байсан билээ.

Тухайн үед Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын албаны даргын хувиар ИБУИНВУ-д албан айлчлал хийж явсан гэгддэг Б.Хурц даргыг Хитроу онгоцны буудал дээрээс баривчилсан шалтгаан нь 2003 онд Д.Энхбат гэж хүнийг Европын холбооны улсуудын хууль журмыг зөрчин хулгайлж авчирсан асуудалтай холбоотой байсан юм.

Британийн шоронд 2010 оны есдүгээр сарын 17-ноос 2011 оны наймдугаар сарын 19-ний өдрийг хүртэл хоригдсон тэрбээр Берлиний шоронгоос мөн оныхоо есдүгээр сарын 22-ны өдөр суллагдаж Монголд ирж байсан билээ. 2003 онд Д.Энхбат агсныг баривчилж авчрахдаа Европын орнуудын хууль журмыг зөрчин хулгайлж авчирсан гэх үндэслэлээр буруутгагдан, Европын холбооны баривчлах ордерын дагуу Английн нутаг дэвсгэр дээрээс баригдсан тэрбээр Берлиний хууль хяналтынхнаас “Та чөлөөтэй” гэдэг үгийг дуулаад Монголдоо ирж байв. Эрүү үүсгээд байсан Германы тал чухам ямар үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бэ гэдгийг Ажлын хэсгийн ахлагч Б.Болор хэлэх боломжгүй хэмээн тухайн үед хэлж байсан юм.

Харин НҮБ-ын Тусгай илтгэгч Манфрэд Новак тайландаа нэлээд анхаарал татсан зүйлийг өгүүлсэн байдаг. Франц улсаас орогнол хүсээд байсан Д.Энхбат гэж хүнийг 2003 оны тавдугаар сарын 15-ны орчимд Парис дахь нэгэн рестораны өмнө ТЕГ-ын хэсэг ажилтан барьж зодоод, элчингийн машинд суулган, Бельги дэх Элчин сайдын яамаар дамжуулан Герман улсын ЭСЯ-ны байранд хүргэсэн гэдэг. ЭСЯ-нд нэг хонуулахдаа ТЕГ-ын ажилтнууд түүнийг эрүүдэн шүүж, тарчилган зовоосон бөгөөд маргааш нь дугуйт тэргэнд суулган МИАТ-ийн онгоцоор тавдугаар сарын 18-ны өдөр УБ руу авч явсан. Тэгэхдээ Монгол Улсын хилээр нэвтрэн орсон тэмдэглэгээ хийгдээгүй бөгөөд хотын гаднах нууц байранд хорьсон. Ардчиллын удирдагч, тухайн үедээ Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн аллагад түүнийг буруутган, ял тулган эрүүдсэн ч Д.Энхбат хэрэг хүлээгээгүй бөгөөд түүнийг ТЕГ-ын мэдээлэгч гэж бүртгэн тавдугаар сарын 25-нд хилээр нэвтрэн орсон болгож, хуурамч баримт бүрдүүлсэн. Түүнийг олон цагаар сандал дээр суулгах, буугаар элгэн тус газар нь балбаж, хуурамчаар цаазаар авах зэрэг арга байдлаар тарчлааж байсан хэмээн бичсэн байдаг.

Хууль зөрчин хүн хулгайлсан асуудалтай холбоотойгоор Лондонд баривчлагдаад байсан Б.Хурц даргатай холбоотой анхан шатны шүүх хурал гэхэд бараг 10 удаа болж, хэвлэлүүд энэ асуудлаар ид шуугиж байсан үе 7 жилийн өмнөх явдал болжээ.

Б.Хурц өдгөө ТЕГ-ын даргын хувиар С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой улсын нууц гэх материалуудаас заримыг нь ил болгож сууна, Ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр.

Нийтлэлч Э.Болор


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • зочин (April 05, 2017 5:01:09 pm )

    Олон улсын харилцаанд болон соёлт ертөнцөд бараг гарч байгаагүй бүдүүлэг ажилгаа явуулж улсынхаа нэр хүндийг дэлхий нийтэд унагаж байжээ. Тухайн үеийн диполмат ажилтнууд мулгуу дарга нарынхаа бурууг үүрч хохирсон байна. Үүнийгээ эх орныхоо даалгаврыг биелүүлсэн гэж бодож байгаа даа. Инээдтэйч юм шиг ичмээр ч юм шиг.

  • Anonymous (April 05, 2017 5:08:42 pm )

    Үүнд Хурц буруугүй Хурцад үүрэг өгсөн хүн л буруутай

  • Иргэн (April 05, 2017 9:14:10 pm )

    Хурц Элбэгдоржийн бууны нохой

  • тулга (April 05, 2017 10:08:08 pm )

    Тухайн үеийн Хууль зүйн сайд нь 2000-2004 онд Ц.Нямдорж байсан шүү дээ ..,Тийм учраас сүрхий шударга хүний дүрд тоглоод эхэллээ дээ.хө Нямка дарга ..,Одоо бол би мэдэхгүй гээд л гүрийнэ дээ Нямдорж гуай..,Ер нь их том сэжиг гараад байх шигээ..,

  • Elbegdorj (April 05, 2017 11:06:13 pm )

    Hurc Londond shorond suugaagui ee mongoliin eronhiilogchiig guihaar ni gargaad yavuuldag huuli olon ulsad ter tusmaa Anglid baihgui. Zugeer hereg hwleelgeh unemshiltei bolgoh kurst suuj baigaad l Elbegeetei irsen yum Busad ni mongolchuudiin tarhiig ugaasan jujug baisan yum

  • Anonymous (April 06, 2017 3:02:21 am )

    Тухайн үед МАХН (одоогынМан) засгийн эрх барьж байсан шүү дээ. Энхбаярын даалгавар байсан.

  • Зочин (April 06, 2017 10:53:26 am )

    Хүн хулгайлж ирэх үүргийг ерөнхий сайд байсан Элбэгдорж өгсөн Хурц хүн хулгайлсан хэргээр гадаадын шоронд суугаад нэг жил болход Элбэгдорж явж сулалж авч ирсэн ирээд шууд АТГ дэд дарга болгож дараа нь ТЕГ дарга болгож хошууч генраль цолоор шагнасан. Энэ хүнийг хулгайлж ирээд Зоригийг алсан хүнийг бариад ирлээ захиалагч нь АН ларга асан Энхеайхан гэдэг зохиолыг Элбэгдорж бичин найруулж тавихад түүний эсрэг зогссон ТЕГ дарга байсан өмгөөлөгч Санжаасүрэнг улсын нууц заларууосан хэргээр ял оноож байсан Элбэгдоржийн хийсэн нүглүүд одоо эхнээсээ ил болох байх Элбэгдорж хүн хулгайлж ирсэн ажлыг нэг талаараа сайшааж нөгаө талаараа нуух гэж Хурцад шууд хошууч генраль цол олгосон

  • jiji (April 06, 2017 2:44:02 pm )

    MONGOLN ULS BOL taavariin uls boljee,

antalya rent a car