Яг одоо нийслэл хотын төв талбайд дунд сургуулиудын 3333 сурагч Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг нэгэн зэрэг уншихаар цуглажээ. Урьд хожид тохиож байгаагүй энэхүү содон үйл явдлыг ямар нэг дээд амжилт тогтоох гэж, эс бөгөөс Гиннесийн амжилт тогтоох гэж зохион байгуулаагүй гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. Сурагчид энэхүү 16 бадаг шүлгийг гурван сарын хугацаанд цээжилж үндэснийхээ дээл хувцасаар гоёж Монгол улсын газрын зураг шигээ жагсаж шүлгээ унших гэж байгаа нь түүхийн хуудаснаа тэмдэглэгдэх томоохон үйл явдал болж байна.
Эх сурвалж:Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.