antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 5, 2017 1 comment

УИХ:  Төмөр замын талаар бодитой шийдвэр гаргах цаг нь болсон

нийтлэсэн Admin

УИХ-ын хаврын чуулганы нээлт болж байна. УИХ-ын дарга М.Энхболд чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Ачаагаа хэн нэгэнтэй хувааж үүрэх тухай ойлголт байхгүй. УИХ Монголын түүхэнд сайнаар эхлэх олон зүйлийг хийгээсэй гэж хүлээж байна.УИХ 2016 онд төсөвт тодотгол хийж, 2017 оны төсвийг батлахдаа хяналтгүй таван төсөвтэй байсныг нэг болгосон.УИХ-ын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд Засгийн газар арга хэмжээ авч ажилласнаар эерэг үр дүн мэдрэгдэж эхэллээ. Монгол Улсын 2017 оны эхний хоёр сарын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үеийнхээс 36.5 тэрбум төгрөгөөр өссөн. Татварын орлого 10.3 тэрбумаар давж биелэлээ. Төсвийн ерөнхийлөн захирагчдын зардал 154.4 тэрбум төгрөгөөр буурчээ. Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор УИХ хэд, хэдэн асуудлыг шийдвэрлэнэ. Төсвийн үндсэн үзүүлэлтийг сайжруулах, орлогыг сайжруулах, зардлыг бууруулах арга хэмжээг авах ёстой. Монгол Улсын гадаад орчинд эерэг хандлага гарч байгаа, эрдэс баялгийн үнэ өсөж, улсын төлбөрийн чадвар сайжирч, гадаадын хөрөнгө оруулагчийн сонирхол нэмэгдэж байгаа тааламжтай нөхцөлийг алдаж болохгүй. Уул уурхайн томоохон төслүүдээ энэ хавар хөдөлгөх ёстой. “Чалко”-гийн өрийг богино хугацаанд барагдуулж чадлаа. Одоо Тавантолгойн орлого ард түмэнд үлдэнэ. Гол нь цаашид ямар арга замаар хэрхэн ашиглах талаар   нэг мөр  болгох хэрэгтэй байна. Төмөр замын талаар бодитой шийдвэр гаргах цаг нь болсон. УИХ хаврын чуулганаараа төмөр замын бодлогын хэрэгжилтийг хангах тогтоол батална. Энэ хавар 1200 км төмөр зам барих ажлыг эхлүүлэх ёстой” гэв.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • byaanaa. (April 06, 2017 8:44:37 am )

    …zevkhen uul uurkhaigaa bish maliin tuukhii ediig bolovvsruulakh bolon, khunsnii uildveruudiig aaimguudiin dund barikh kheregtei. …ikh deed surguuliig khotoos gargaj oyutnii khotkhoniig oyuutnii bairiin khamt barij baiguualkh, khotiin daguul khotkhonig bii bolgokh, khotoo telekh, CELENGE DARKHn erdenet, CHOIBALSAN zereg zarim teviig khot bolgon khegjuuelh khoishoo uragshaa temer zamiig tavik zereg mmench ikh ajil baina daa….

antalya rent a car