antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 5, 2017 2 comments

Дундаж наслалт ба дундаж амьдрах хугацааны ялгаа

нийтлэсэн Admin
Төслийн ахлах зөвлөх ЯМАШИТА МАМОРУ:
Төслийн үйл ажиллагааны хүрээнд нийгмийн даатгалын холбогдох мэргэжилтнүүдийн тооцож гаргасан “Монголын тэтгэврийн насныхны дундаж амьдрах хугацаа”-ны тухай тайлбарлая.
Дундаж наслалт ба дундаж амьдрах хугацаа нь өөр, өөр утгыг илэрхийлдэг. Жишээлбэл, одоо 60 настай хүн цаашид хэдэн жил амьдрах вэ гэдгийг тооцсон индекс  нь дундаж амьдрах хугацаа юм. Харин дундаж наслалт нь тухайн жилд төрсөн “0” настай нярай дунджаар хэд наслахыг илэрхийлдэг индекс. Дундаж наслалт 66 байна гэвэл одоо 60 настай хүн цаашид дунджаар зургаан жил амьдарна гэсэн үг биш. Хүн амын хэтийн тооцооллоор Монгол Улсын 60 настай эрэгтэйн дундаж амьдрах хугацаа ойролцоогоор 16 жил байгаа юм.
Нийгмийн даатгал тэр дундаа тэтгэврийн сангийн санхүүгийн тооцоог хийхэд дундаж амьдрах хугацаа чухал нөлөөтэй. Тэтгэврийг цаг тухайд нь бүрэн олгохын тулд тэтгэвэр олголтын зардал хэд байгаа, цаашид хэд болж өсөхийг нарийн тооцох шаардлагатай. Үүнд тухайн нас бүрийн дундаж амьдрах хугацааны үзүүлэлтийг ашигладаг. Тиймээс бид Япон улсаас актуар тооцооны мэргэжилтэн урьж холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийг хэтийн тооцооллын сургалтад хамруулсан юм. Ингээд “Монгол Улсын насжилтын хүснэгт”-ээс өнөөгийн өндөр настнуудын дундаж амьдрах хугацааг тооцож гаргасан.
Тооцооллоор 2015 онд 60-64 настай эрэгтэйчүүдийн дундаж амьдрах хугацаа 17.2 буюу энэ насныхан ойролцоогоор 80 наслана гэсэн таамаг гарсан байна. Харин 55-59 настай эмэгтэйчүүдийн хувьд 25.2 буюу ойролцоогоор 82 наслах юм. Дээрх тооны аль, аль нь дундаж наслалт болох эрэгтэй 67, эмэгтэй 75.8 –с өндөр байна гэсэн үг. Дундаж наслалт бага байгаа нь 0-5 настай хүүхдүүдийн нялхсын эндэгдэл бусад насныхнаас харьцангуй өндөр байдагтай холбоотой. Тиймээс 55, 60 настай хүн цаашид хэдэн жил амьдрахыг дундаж наслалтаар илэрхийлэхгүй.
Монголд тэтгэврийн нас эрэгтэй-60, эмэгтэй-55 байгаа бол Японд эрэгтэй эмэгтэй адилхан 65 байдаг. 2014 оны байдлаар Японы 65 настай хүмүүсийн дундаж амьдрах хугацаа тус бүр 19.29, 24.18 байгаа бол Монголын тэтгэвэрт гарах нас (55)-ны эмэгтэйн дундаж амьдрах хугацаа 25.2 буюу Японоос өндөр байна.
 Японд тэтгэвэр авах хугацаа хэтэрхий урт байгаагаас тэтгэврийн насыг хойшлуулах нь зүйтэй гэсэн шүүмжлэл бий. Энэ дагуу бүх хүн адилхан 60 байсныг 65 нас болгож хойшлуулсан билээ. Энэ нь дундаж амьдрах хугацаа жил ирэх тусам уртасч байгаатай холбоотой.
1980 болон 2014 оны 60 настай хүмүүсийн дундаж амьдрах хугацааг харьцуулахад эрэгтэй хүн тав, эмэгтэй нь зургаан насаар тус тус нэмэгдсэн байгаа юм. Японд ийм бодит тоон мэдээллийг олон нийтэд ойлгомжтойгоор мэдээллэхийн сацуу тэтгэврийн насыг үе шаттгайгаар олон жил зарцуулан уртасгаж байна.
Түүнчлэн, Японд хөдөлмөрийн насны хүн амын тоо буурч байгаа учир тэтгэврийн насанд хүрсэн, хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдээ бодлогоор дэмждэг. Тухайн хүн 65 нас хүрээд тэтгэвэрт гарах эрхтэй ч хэрэв үүнийгээ 70 хүртэл сунгавал нэмэгдэлтэйгээр тэтгэвэр авдаг. Тодруулбал, 65 нас хүрсэн сараас биш, 65 нас нэг сараас эхлэн тэтгэвэр авах хүсэлт гаргасан тохиолдолд тэр нэг сарыг 0.7 хувийн нэмэгдэлтэйгээр, харин 65 нас 10 сараас эхлэн тэтгэвэр авбал 0.7 хувиа 10 сараар үржүүлээд долоон хувийн нэмэгдэлтэйгээр тооцдог. Цаашлаад 70 настайгаасаа тэтгэвэр авбал 42 хувиар нэмэгдэх юм.
Хэдий тэтгэврийн насанд хүрсэн ч эрүүл чийрэг, ажил хөдөлмөр эрхлэхийг хүссэн хүмүүс бий. Тиймээс тэтгэврийн насанд хүрсэн хүн үргэлжлүүлэн ажиллаж орлоготой болоод, дараа нь нэмэгдэлтэйгээр тэтгэвэр авдаг амьдралын хэв маяг дэлгэрч байна.
Эх сурвалж: Монгол Улсын дундаж амьдрах хугацаа (Монголын хүн амын тоон мэдээлэл дээр үндэслэн ЖАЙКА төслөөс гаргасан тооцоолол)
Япон улсын дундаж амьдрах хугацаа (Японы ЭМХНХЯ, Статистик мэдээллийн хэлтэс)

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Зочин (April 05, 2017 12:35:02 pm )

    монгол хүний наслалт богинохон шүү дээ Япончуул өндөр насладаг гэсэн

    • Монгол (April 05, 2017 1:24:18 pm )

      Тэтгэвэр тогтоолгосны дараа хэдэн жил амьдрах тухай яриад байна ш дээ. Үүнийг л дундаж амьдрах хугацаа гэж нэрлээд байна биш үү? Энэ үзүүлэлт Японоос бараг даваад байгааг судалгаагаар харуулчихаж. Юм уншаад ойлгож сураач ккк.

antalya rent a car