antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 4, 2017 1 comment

Шүүх дахин хэлэлцэж Т.Цогтод 20 жилийн хорих ял оноолоо

нийтлэсэн Admin

Дөрөвхөн настай төрсөн охиноо зодож амь насыг нь хохироосон хэрэгт буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарын шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж дууслаа. Анхан болон давж заалдах шатны шүүхээс өмнө нь уг хэрэгт хойд эх Г.Маралмаад 23 жилийн ял оноож, төрсөн эцэг Т.Цогтыг цагаатгасан байсан юм. Тэгвэл уг шийдвэрийг Г.Маралмаа эсэргүүцэж, уг хэрэгт Т.Цогтыг буруутай хэмээн үзэж, цагдаагийн байгууллагад дахин гомдол гаргасан тул шүүх хурал өнөөдөр дахин хэлэлцлээ. Хүнийг санаатай алах гэмт хэргийг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэж, үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Т.Цогтод 20 жилийн хорих ял оноож чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид мөн Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноож ногдуулсан 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (April 05, 2017 4:00:43 pm )

    Яаадаг тэнэгүүд вэ Хэн хэн нь хоёр биёндээ хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй шүү дээ Цогт дэндүү тэнэг байна шоронд байх хугцаанд нь бүхийл зүүлээр хангах хэрэгтэй энэ бол чиний үүрэг Энгэж чадахгүй байсан учар чамайг хэрэгт датсан байна

antalya rent a car