antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 3, 2017 1 comment

Төрийн далбааныхаа утга агуулгыг нийтээрээ мэдэхгүйгээс хүндэтгэлээ алдаад байна гэв

нийтлэсэн Admin

 “Иргэдийн Шударга Шүүх” ТББ-аас санаачлан зохион байгуулж байгаа “Эв нэгдэлтэй эх орончид” нэгдсэн төслийн талаар тус байгууллагаас мэдээлэл хийлээ. Энэхүү төсөл нь Ариун далбаа, Эвтэй Монгол гэсэн хоёр дэд төсөл бөгөөд эх оронч сэтгэл, эв нэгдлийг олон нийтэд уриалан дуудаж байгаа юм байна.

Ариун далбаа төсөл нь Монгол хүн бүрийн нандигнан дээдлэх ёстой төрийнхөө далбааг эх орондоо үйлдвэрлэх, төрийн далбааг урласан хүн бүрийг алдаршуулах зорилготой. Ингэснээрээ Монгол хүн бүр эх орноо болон өөрсдийгөө үнэлэх үнэлэмжийг өсгөж өнгөрсөн түүх, соёл зан заншлаараа бахархах, ирээдүйдээ итгэх итгэлийг нэмэгдүүлэх юм.

Улс үндэсний тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болж, чухал ач холбогдол, гүн гүнзгий утга санааг илэрхийлж, улс орныхоо нүүр царай болж, түүх соёлоо агуулж байдаг төрийн далбааныхаа утга агуулгыг нийтээрээ мэдэхгүйгээс хүндэтгэлээ алдаад байна.

Монгол Улсын төрийн далбааны өнгө нь мөнх хөх тэнгэр, мандан бадрахын бэлэгдэл агуулдаг бол. Алтан соёмбо нь  гал мэт мандан бадарч, наран саран мэт гэрэлтэн мөнхжиж, сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билгээ хослон төмөр хэрэм лугаа адил төр улсаа хамгаалья гэсэн гүн гүнзгий утга санааг агуулсан байдаг юм байна. Монголчууд бид зэр зэвсгээ хүртэл өөрсдөө үйлдвэрлэж дэлхийн тэн хагасыг байлдан төвхнүүлж байсан баатарлаг түүхтэй ард түмэн билээ. Гэтэл бид өнөөдөр гүн гүнзгий утга санаа агуулсан Төрийн далбаагаа өөрсдийн гараар үйлдвэрлэж чадахгүй, гадаад орноос гүн гүнзгий утга санааг нь алдагдуулж, гуйвуулсан төрийн далбааг импортоор оруулж ирдэг болжээ. Алдаатай, чанаргүй, төрийн далбаанууд нь Төрийн далбааны үнэ цэнэ, утга агуулгыг улам бүр алдагдуулж, зөвхөн ашиг хонжоо хайгчдын бизнес болсон нь үнэхээр сэтгэл зовоосон асуудлын нэг болоод байгаа юм.

Тусгаар Монгол Улсын иргэн байхын утга учир нь Монголын түүх соёл, өв уламжлалаа хайрлан дээдлэх, төр засгаа, гүн гүнзгий утга агуулга шингээсэн туг далбаагаа нандигнан хүндэтгэх явдал билээ. Гэвч Монголчууд бид эх орон, газар нутгаа хайрлах, нэг нэгнээ хайрлах, өвөг дээдсээс уламжилж ирсэн ариун ёс журмаа хүндлэн дээдлэхээ умартаж, Эд баялаг, эрх мэдэл, өнгө мөнгөөр үнэлж болдоггүй ариун нандин Үнэт зүйл байдгийг мартсан нь Төрийн далбаагаа хэрэглэж байгаа байдлаас тодорхой харагдаж байна.

Монголчууд бид Төрийнхөө далбааг хэрэглэж байгаа байдал, хандаж байгаа хандлагыг нь ажиглавал хайнга, хариуцлагагүй, бохир заваан, урагдаж сэмэрсэн, гандаж муудсан, үнэ цэнэгүй, алдаатай, стандарт бус эсэхийг нь ч ялгах чадваргүй, хог хаягдал мэт энд тэнд хэн хүний хөл дор гишгэгдэн хөглөрөх нь Монгол хүн та бидний Эх орноо гэх сэтгэл зүрх дутагдаж байгааг илэрхийлж буй.

Мөн Монгол Улсын иргэд нь төрийн далбаагаа хүндэтгэн дээдэлдэггүйгээс гадны иргэд Төрийн далбааг буруу ашиглах, Хог хаягдал зөөх, Шатаагаад бариад явж байгаа, мөн мотор зөөх хэрэгсэл болгосон зэрэг харамсалтай дүр зургууд олон нийтийн цахим сүлжээнд тавигдсан байх жишээтэй. Энэ бүхэн нь Монголын Тусгаар тогтнол, үргэлж мандан бадрахын бэлэгдэлийг гутан доромжилсон хэрэг юм. Төрийн далбааг гутаан доромжилсон үйлдэл газар авч байгаа ч гэлээ хариуцлага хүлээлгэдэг, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж байгаа байдал байхгүй байна. Уг нь Төрийн бэлэг тэмдгийн тухай хуульд хариуцлагын асуудлыг тодорхой заасан байдаг. Гэвч хууль хэрэгжихгүй байна.

Монгол төрийн далбаа нь бохир заваан байгаа нь зөвхөн тухайн бохир заваан далбааны тухай асуудал биш юм. Харин тухайн далбааг эзэмшигч Монгол хүн та бидний уураг тархинд бий болсон бохир заваан бодол санааны тусгал гэж бидний зүгээс үзэж байгаа.

            Эвтэй Монгол дэд төсөл нь Монгол Улсын 21 аймгийн театраас сонгогдсон 21 дуучдаар “Төрийн дуулал”, “Халуун элгэн нутаг”, “Өнө мөнхийн орон” зэрэг дуунуудыг дуулуулж Монгол хүн бүхэн нутаг ус, жалга дов, шашин шүтлэг, эрх мэдэл, эд хөрөнгөөрөө талцан хуваагдалгүй эв нэгдэлтэй амьдрахын утга учрыг ухуулан таниулах юм.

Бидний эв нэгдэлгүй, нутаг ус, шашин шүтлэг, олон төрийн бус байгууллага хөдөлгөөн болон жижиг жижиг хэсэг болон хуваагдах нь МОНГОЛЧУУД бидэнд ямар ч ашиггүй. Харин ч Монголын баялагт, Монголын газар нутагт шунаж байгаа гадныханд л ашигтай.

Монгол Улсын түүхээс харахад эв нэгдэлгүй байдал нь нийгмийн асуудлыг үндсээр нь шийдвэрлэхэд саад болж байсан байдаг. Тиймээс бид түүхээсээ сургамж авч, эх орныхоо төлөө нэгдэх ёстой. Бид үүх түүхээсээ сургамж авч, нэг нэгнээ хайрлан хүндэлж, үгийг нь ухамсартайгаар сонсож, эвлэлдэн нэгдэх ёстой гэлээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (April 04, 2017 2:55:01 pm )

    Turiin dalbaagaa solison ni der tseber shashnii vzel surtal aguulsan mgl chuud huh har hngiig dalbaandaa zalj bsan blohoos ulaan ungiig tsus daguuldg hemeen tseereldeg bsan yagad daldaand ulaan ungu oruulchihsan yum

antalya rent a car