antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 3, 2017 Comments are off

Боксын шигшээ багийнхан Тайландыг зорилоо

нийтлэсэн Admin

Боксын шигшээ багийнхан өнөөдөр Тайландын эзэн хааны цомын төлөө тулалдахаар Тайландын Бангкок хотыг зорилоо.Боксын уламжлалт Тайландын эзэн хааны цомын тэмцээн энэ сарын 2-10-нд Бангкок хотноо болно. Тэмцээнд манай улсаас долоон боксчин тулалдана.Үүнд, 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д М.Гандулам, 56 кг-д О.Мөнхсайхан, 60 кг-д “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, 64 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, 69 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Б.Түвшинбаяр, 75 кг-д Ж.Отгонжаргал нар оролцоно.Тус тэмцээний 56 кг-д өрсөлдөх байсан Э.Цэндбаатарын оронд О.Мөнхсайханыг сонгожээ. “Рио 2016” олимпийн наадмын шагналт V байрын эзэн ОУХМ Э.Цэндбаатар өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны шөнө бусдад зодуулж, хүнд гэмтэн ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт ухаангүй хүргэгдсэн.  Тэрээр гэмтэлтэй байгаа учраас энэхүү тэмцээнийг өнжихөөр болсон байна. Мөн дасгалжуулагчаар, гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди, Н.Мөнхсайхан нар ажиллах юм байна 

ЭХ СУРВАЛЖ:ШУУРХАЙ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car