АНУ-ын иргэний агаарын тээврийн “American Airlines” компанийн нэгэн нисгэгч энэ долоо хоногийн лхагва гарагт Даллас хотоос Нью-Мексик муж улсын Албаквиерк хотын чиглэлд нислэг үйлдэж байх үедээ нас баржээ.
“Боинг 737-800” нисэх онгоц газардахад 3 км дутуу байхад нисэх багийн ахмад эрүүл мэндийн яаралтай тусламжийн дохиолол дарсан гэж Албаквиеркийни нисэх онгоцны буудлын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
Зорчигчид бүгд эсэн мэнд буужээ.
Үүнээс өмнө 2015 онд “American Airlines” компанийн нэгэн нисгэгч Финиксээс Бостон хотын чиглэлд шөнийн цагаар нислэг үйлдэж байх үедээ нас барсан тохиолдол гарсан юм. Хоёрдугаар нисгэгч чиглэлээ өөрчлөн онгоцоо Нью-Йорк муж улсын Сиракьюс хотод газардуулж чаджээ.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ
Холбоотой мэдээ
-
nisgegch (March 31, 2017 3:29:23 pm )
nisgegchid jild 1-2 udaa buren emnelgiin uzlegt hamragdag bogood iimerhuu tohioldold 2 nisgegchiin uldsen 1 nisgegch n buren ongotsoo udirdaad buulgah surgalt,dadlaga hiigdsen bdag tul zorchigchid sanaa zovoltgui nisej bolno
-
Нисгэгчид (March 31, 2017 3:59:30 pm )
Та нар үнэхээр мундаг шүү тив алгасан нисэж хайртай хүмүүстэй минь биднийг саадгүй уулзуулж байдаг бахархмаар хүмүүс.
-
2 Comments