АН толгойгоо солив. Намын байраа ч шинэчлэв. Одоо “хөл”-өө буюу дүүрэг, орон нутаг дахь анхан дунд шатны байгууллагын бүтцээ шинэчлэхээр намын дотоод сонгуулийн сунгааг зохион байгуулж байна. Хажуугаар нь Зөвлөлдөх нэршлээс Бодлогын болгон өөрчилсөн намын дээд байгууллагынхаа бүрэлдэхүүнийг шинэчлэх сонгуулийг хамтад нь явуулж буй. Бүрэн зураглалаар нь харвал шат, шатны сонгуульд үнэмлэхүй олонхиороо бүдэрсэн Ардчилсан нам үнэхээр шинэчлэгдэж, үнэхээр салхи оруулж байгаа ч юм шиг.
АН-ын дарга С. Эрдэнэ ч дотоод сонгуулийг “шинэчлэлийн хоёр дахь том давалгаа” хэмээн тодотгосон. Цаашлаад хамтаараа Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах болно. 2020 оны УИХ-ын сонгуульд ялах болно гэдгээ тэрбээр нийг гишүүд дэмжигчдийнхээ өмнө тунхагласан. Тийм ч байж болох.
Гэтэл намын даргынх нь зүгээс бодлогын гэхээсээ мөнгөний хэмжүүртэй шинэчлэл явуулж эхэлсэн нь АН-ыг биш С.Эрдэнийг муухай харагдуулах болов. Улмаар АН-ын анхан дунд шатны удирдлагын бүтцэд жирийн гишүүд нь бус зөвхөн мөнгөтэй нь орох цензур тавьснаараа тэр алдав. Мөнгө төлж намын гишүүн болсон хүн төрийн албанд мөнгө төлж л орно. Хэн нэгнийг ажилд орууллаа гэхэд мөнгөний цензурээ л тавина. Ийм л нэгэн жишиг С.Эрдэнэ даргатай АН-ын шинэчлэлийн үед Монголын улс төрд бий болж байна.
С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Холбоотой мэдээ
-
Зочин (March 31, 2017 12:57:23 pm )
Та мөнгөтэй л бол АН руу яв. Мөнгөгүй бол бусад намыг сонго. Энэ нам баячуудын олигархуудын нам болжээ. Энэ ардчилал мөн үү.
-
zochin (March 31, 2017 3:10:56 pm )
an duureg horoogoo mergejiltei chadaltai bolovsroltoi huneer songoochee.danda yu ch meddeggui teneg humuusiig tsugluulahaa boli.yalanguya horoonoo zasag darga uuriin darga nariig ni har l daa.iim baij songuulid yalna ch geh shig tom yarihaa zogsoo.bzd -iin zasagiig har durgui hunee haldag durtai hunee yu ch meddeggui baisan ch hamaagui darga bolgodog iim jishig togtoogood sursan zaluu
-
Anonymous (March 31, 2017 3:39:26 pm )
yana daa AN
-
зочин (April 02, 2017 12:44:48 pm )
АН анх байгуулагдахдаа ийм байсан юм биш үү .Сайн юм хүлээх хэрэггүй юм бна даа.Дахинардчилсан хувьсгаль хийх хэрэгтэй юм биш үү
-
мэдээ (April 02, 2017 6:44:33 pm )
Сонгуульд мөнгөтэй нь өрсөлдөж байгаа учраас шинэчлэл огт харагдахааргүй байна. Иймээс намын даргын толгой буруу ажиллаж, сэтгэл зүтгэлтэй иргэдээ намаасаа зайлуулж байгаа нь харамсалтай.
5 Comments