antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 31, 2017 2 comments

1072 хувьцаанд ашиг хуваарилах боломж бүрдүүл гэв

нийтлэсэн Admin

“Эрдэнэс-Таван толгой” ХК  БНХАУ-ын “Чалко” компаниас “Дараа нүүрсээр төлж барагдуулах нөхцөлтэй”-гээр хийгдсэн 350 сая ам.долларынзээлийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг дуусгавар болгон 100 хувь төлж барагдуулсан талаар мэдээлсэн. Тэгвэл үүнийг нотолсон санхүүгийн баримтыг “Эрдэнэс-Таван толгой” компанийн удирдлагууд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад гардуулан өгөв. “Чалко”-гийн өрийг барагдуулснаар Цанхийн Зүүн уурхайн үр өгөөж Монгол  Улсын төсөвт бүрэн орох нөхцөл бүрдэж байна. 6 жил сунжирсан “Чалко” компанийн нийт үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 30 хувийг 7 сарын хугацаанд бүрэн төлж дууслаа гэдгийг “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд хэлэв.

Өр барагдуулахад Монгол Улсын Засгийн газраас өгсөн оновчтой чиглэл болох нүүрс борлуулалтын үнийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтаар тогтоох үнийн бодлого,  Цанхийн баруун уурхайн үйл ажиллагааг дахин эхлүүлсэн шийдвэрүүд голлон нөлөөлсний дээр “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн зөв менежментийн үр дүн  юм гэдгийг хэллээ.

Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийн тендерт “Монгол уурхайчид” түншлэл шалгарсан бөгөөд Үндэсний оператор компани олборлолт хийснээр олборлолтын зардал болох 200 тэрбум төгрөг Монголдоо үлдэж, баруун уурхайн олборлолтын зардал Зүүн уурхайн олбололтын зардлаас ойролцоогоор 2 дахин буурч, Тавантолгойн ордыг монголчууд өөрсдөө олборлож чаддагийг батлан харуулсан явдал гэв.   Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын үеэр “Авсан өрөө бүрэн төлсөн та бүхний энэ эхлэл булган сүүлтэй байхыг ерөөе. Одоо компаниа ашигтай, дээр нь иргэдийнхээ 1072 хувьцаанд ногдол ашиг хуваарилах боломж бүрдүүлэхийн төлөө ажилла” гэж тус компанийнханд хэллээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зочин (April 01, 2017 10:01:19 am )

    алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг хувьчлах нь маш зөв. Хувьд очоод менежмент засаглал үйл ажиллагаа нь маш сайжирч хяналт сайтай болж ашигтай ажилладаг тэр хэмжээгээрээ улсдаа татвараа ч сайн төлдөг. Шаргалжуут амралт Хужирт амралт, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх станц гээд төрийн өмчит компаниудыг хувьчлаад төрд байснаасаа илүү одоо сайн л ажиллаж байна үндсэн чиглэл үйл ажиллагаа нь ч хэвээрээ сайн л явж байна

  • зочин (April 01, 2017 10:02:22 am )

    uldsen huvitsaanii mongiig hezee ohiin

antalya rent a car