antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 31, 2017 1 comment

Сөүл хотын шүүх Пак Гын Хег баривчиллаа

нийтлэсэн Admin

Сөүл хотын шүүх Ерөнхийлөгч асан Пак Гын Хег баривчиллаа. Түүнийг  эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад дарамт шахалт үзүүлэн, хээл хахууль авсан, төрийн нууц задруулсан хэрэгт холбогдуулан баривчилжээ. БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ  суудлаасаа бууснаасаа хойш анх удаа прокурорын газарт очиж, 14 цагийн турш мэдүүлэг өгсөн нь өнгөрсөн долоо хоногийн үйл явдал юм. Пак Гын Хэг авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, бусдад дарамт шахалт үзүүлсэн зэрэг 13 хэрэгт буруутгаж байгаа юм. Эдгээр хэрэг нь түүний найз Чой Сун Шилийг шалгах үед илэрсэн баримтууд гэдгийг хуулийнхан мэдэгдэж буй  юм.  Түүнчлэн Чой Сун Шил “Самсунг” компаниас 43.3 тэрбум вон буюу 39 сая ам.доллар авсан хэрэг ихээхэн анхаарал татаж байгаа. Самсунг” компанийн гурав дахь үеийн залуу удирдагч И Жэ Юнь корпорацидаа эрх мэдлээ тогтоохын тулд хоёр салбараа нэгтгэх зорилгоор хахууль өгсөн гэгдэж буй.

Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн найз Чой Сун Шил Ерөнхийлөгчийн нэрийг ашиглан авлига авч байсан хэрэг өнгөрсөн аравдугаар сард  илэрсэн юм. Пак Гын Хэ өөрийн найз Чой Сун Шилд эрх мэдэл олгосноо хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан ч өөрийгөө гэм буруугүй хэмээн удаа дараа мэдэгдсэн байдаг.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (March 31, 2017 9:26:20 pm )

    яг Ц.Элбэгдорж, С.Баяр хоёр шиг….

antalya rent a car