“Жи Тайм” корпорацийн Монгол дахь салбарын ерөнхий захирал М.Марат хилээр гарах гэж байгаад цагдаагийнхан баригдсан. Улмаар хуулийн байгууллага энэ сүлжээний бизнесийн улмаас хохирсон хүмүүсийг өргөдөл гомдлоо гаргах хэрэгтэй байгааг сануулсаар байгаа юм. Гэтэл сүүлийн үед гадуур Жи Тайм сүлжээний бизнес дампуураагүй, сургалтын бизнес хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах болсон гэх мэдээлэл бас цацагдах болов. Мэдээллээс үзэхэд өөрийнхөө дор хүн элсүүлж мөнгө авсан хүмүүс эргээд нөгөө хүмүүсийнхээ мөнгийг олж өгөхийн тулд иймэрхүү арга сэдээд байгаа бололтой. Гэхдээ тун явуургүй арга ядсан л үйлдэл юм даа.
Казахстан улсаас манай улсад суугаа Элчин сайд К.Кобландин “1990 онд ОХУ-д “MMM” гэсэн ийм төрлийн компани байсан. Ер нь ийм компаниуд үйлдвэрлэлийн шугамаар үйл ажиллагаа явуулдаггүй. Харин санхүүгийн пирамид хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Бидний уншсанаар тус компани Монгол Улсад салбараа нээсэн байна.Тэдний ярьж байгаа шиг тус компани Казахстан улсын Ерөнхийлөгч болон бусад төрийн байгууллагатай ямар ч холбоогүй. Мөн манай Элчин сайдын яамтай ямар ч холбоогүй гэдгийг хэлье. Энэ асуудлыг Монголын цагдаа сэргийлэх, холбогдох байгууллага нь шалгаж эхэлсэн байна. Удахгүй шийдэлд хүрнэ байх гэсэн бодолтой байгаа” хэмээн хэдийнэ хэлсэн. Хууль бус гэдэг нь тов тодорхой байсаар атал Жи Тайм-ын хууль бус сүлжээний бизнесийг үргэлжлүүлэх гээд байгаа хүмүүстэй хуулийн байгууллага хариуцлага тооцох шаардлага бас үүсэх болов уу.
Хилээр гарах гэж байгаад баригдсан Ж.Маратын дансанд 6 тэрбум төгрөг байсныг битүүмжилснээс гадна шилдэг лидерүүдэд олгосон 5 ширхэг автомашин, чингэлэг дүүрэн бүтээгдэхүүнийг хураан битүүмжилсэн юм байна. Түүнчлэн Шунгитийн ордны бүтээгдэхүүн гэх гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь хүний биед сөрөг нөлөөтэй эсэхийг тогтоох ажлын хэсгийн бүрэлдэхүүн Казакстан улсад ажиллаж байгаа аж.
Тодотгоход, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Жи Тайм Корпорэйшн” ХХК-ийг 2016 оны 11 сарын 18-нд Platinum гэх зэрэглэлээр бүртгэж авч байсан байдаг. Түүнчлэн гоо сайхны бүтээгдхүүн, цай импортлогч гэсэн байдаг. Гэтэл хэрэг дээрээ тус компани ийн бүртгүүлэхээсээ хамаагүй өмнө сүлжээний бизнес хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байсан байгаа юм. Тэгэхээр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас аливаа аж ахуйн нэгжид зэрэглэл тогтоож, бүртгэж авахдаа ямар шалгуур тогтоодог вэ, мэдээлэл хэрхэн цуглуулдаг вэ гэхчлэн асуудлууд бас энд яригдах ёстой юм.
Ямартай ч Жи Таймын удирдлагуудад хуулийнхан олон шатлалт маркетинг буюу пирамид хэлбэрийн сүлжээний бизнес эрхэлсэн гэсэн үндэслэлээр хариуцлага тооцох юм.
“Жи тайм” компанийн спонсор Ж гэж хүн medee.mn сайтад өгсөн тодруулгадаа “-Энэ долоо хоногийн эхнээс манай оффис үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Хүн элсүүлэх үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Хөдөө орон нутагт ч мөн адил үйл ажиллагааг түр зогсоосон байна лээ. Хэд хоногоос манай компаний үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Хууль бус зүйл хийсэн гэж бодохгүй байна. Бид бол цалинжиж ажиллаж байсан хүмүүс. Манай удирдлагуудыг шалгаж байгаа гэсэн. Гэхдээ дээрээс бид нарт санаа зовох зүйлгүй, бүхэл бүтэн улс оронд үйл ажиллагаа явуулж байгаа учраас шалгах шалгуулах ёстой зүйл гарч ирж байгаа юм гэж тайлбарласан. Хэд хоногоос компани хэвийн ажиллана гэж найдаж байгаа.” хэмээн ярьсан байдаг. Тэгэхээр эдгээр хүмүүсийг санаа зовох зүйлгүй байж бай гээд дээрээс хэлээд байгаа хүн нь Ж.Марат нарын удирдлагуудын гар хөл бологсод байх магадлалтай юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 31, 2017 10:03:17 am )
иргэдийг маань залилаа гэж өгсөн шагнал уу
-
ЦУС ШИНГЭЛЖ, СУДАС ЭРҮҮЛЖҮҮЛЭГЧ ЛИ ЭР КАН... (March 31, 2017 10:09:11 am )
Цусны өтгөрөлийг шингэлж, холестрин бууруулах үндсэн үйлчилгээтэй ЛИЭРКАН бүтээгдэхүүн нь, судасны хатуурал нарийслаас шалтгаалах тархи – зүрх судасны эмгэгүүд, даралт болон хуянг эрүүлжүүлэх үйлчилгээ бүхий нийт 28н төрлийн Ханаагүй тосны хүчил агуулсан бүтээгдэхүүнийг борлуулж байна. ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ Лавлах утас: 96665038. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА БИЧЛЭГ: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
-
Anonymous (March 31, 2017 10:24:26 am )
hentiin tagnuul chuka min dee tetgeveree avaad suuj bhgui yunnd shunaltaj ard irgedee luivardana vee.
-
Irgen (March 31, 2017 10:26:40 am )
МҮХАҮТ нь өөрөө юу болоод байгаа, ямар болсоноо мэдэж байна уу???
-
Тулга (March 31, 2017 10:43:47 am )
Цусаараа тээглэсэн юм бэ
-
mgl (March 31, 2017 11:20:33 am )
тэнэг монголчууд хулхидуулж хашрахгүй юм аа. ямар ч хөлдүү ойлгохоор залилан яваад байсан шүү дээ. одоо яахав хохино гэхээс.
-
Санж (March 31, 2017 11:42:42 am )
Монгол
Бос -
иргэн (March 31, 2017 12:36:50 pm )
МХАҮТ- ийн дарга Лхагадорж гэж ногоон нүдэлсэн хулгайч энэ ажлаа мөнгө болгож ажилладаг нь илэрч байна.?????????????????
-
зочин (March 31, 2017 12:39:18 pm )
ТА НАР АНЗААРДАА ЯГ ЭНЭ ӨДРӨӨ ЖИ ТАЙМ ААН-ИЙН ГЭРЧИЛГЭЭГЭЭ АВСАН ӨДӨР ШҮҮ ДЭЭ. ЭНДЭЭС ХАРАХАД БҮХ ЗҮЙЛИЙГ АНХНААС НЬ ТӨЛӨВЛӨЖ ХИЙСЭН НЬ МЭДРЭГДЭНЭ ДЭЭ.
МҮХАТ УРЬД БАС МОНҮНДЭС-44 ГЭХ СҮЛЖЭЭНИЙ ЛУЙВАРЫГ ГИШҮҮНЧИЛЖ БАЙСАН ГАШУУН ТҮҮХ БАЙДАГ ЮМ… ДЭМБЭРЭЛ ГУАЙТАЙ ЗУРГАА ГЭРЧИЛГЭЭТЭЙ АВХУУЛСАН ЗУРГАА ХАРИН Ч НЭГ АШИГЛАЖ БАЙСАН ГАШУУН ТҮҮХТЭЙ ЮМ ДАА..
ЭНЭ ТАНХИМЫГ ТАРААВАЛ ТААРНА, ОДОО БОЛТОЛ ТАГ ШҮҮ ДЭЭ… -
Anonymous (March 31, 2017 1:19:24 pm )
MUNGUU UG MAI ENE NUURNI SAVAN AV,AHAHHAHHAHAHAHA
-
иргэн (March 31, 2017 1:31:54 pm )
МҮХАҮТ-ыг урвайсан урбанек Лхагважав гэгч өнгө мөнгө, албан тушаалын төлөө төрсөн эхийгээ ч худалдаж чадах зулбасага удирдаж байгаа цагт арга байжүү
-
Chimeddamba novsh (March 31, 2017 1:57:50 pm )
Goo saihnii buteegdehuun uildverlegch, Oros tsag, Ford avtomashinii borluulagch kompani shu de! yuun baraa buteegdehuungui gj hudlaa yriad bgaan be? Zuv zugeer uursdiinhuu hucheer amidarlaa zalguulguulj bsn humuusiig ingej suiruulj bh tiim saihan bdg ym bhda
-
ард (March 31, 2017 5:38:28 pm )
Худалдаа аж үйлдвэрийн танхим хамжигч юм байна!!!
-
Чимэддамба үндэсний баатар (April 02, 2017 10:56:27 pm )
Чимэддамбад талархаж байнаа, улсын хэмжээнд ядаж ганц судалсан судлаач байсан нь аштай юу. Иргэний үүргээ биелүүлж зоригтойгоор залилан луйварыг илчилж байгаад үнэхээр талархаж байна. Ийм хүмүүсийг шагнах ч багадна.
-
Чимэддамба үхэг! (April 02, 2017 11:28:41 pm )
Битгий хуц! Энэний судлаач гэж юу байсын! Өөрөө жинхэнэ сүлжээчин новш! Хятадын DXN гэгч сүлжээний луйварчин! Өөрийх нь хийдэг сүлжээ Жи тайм дарагдахаар амь нв тэмцэж үхэх гэж байгаа! Олон хүний хараал идэж үхнэ дээ чи!
-
-
зочин (April 07, 2017 3:41:48 pm )
20 сая авсан хүмүүс доор нь элссэн хүмүүсийнхээ хохирлыг барагдуулах гэж дахин доороо элсэх хүмүүсийг хохироох гэж байна, бас өмгөөлөгч авах нэрээр хүн бүрээс 13000 төгрөг татах ч буруу тэмээн дээр ямааны гарз болгож байна, сүлжээ гэдэг нь тодорхой болсон тул нэг ч хүн нэмж элсэх хэрэггүй шүү
-
зочин (April 07, 2017 3:44:11 pm )
20 сая авахад ойрхон байгаа хүмүүс нэмж хүн элсүүлэх гэж улайрах хэрэггүй,ажилгүй, орлогогүй Монгол хүн л хохирно ,тиймээс сүлжээнээс хол явах нь дээр шүү
-
Anonymous (April 07, 2017 5:45:50 pm )
Humuus ee negen zuiliig uhaaraachee GTIME-iig piramid l gene bugdeeree marketingiig ni sudalsan um uu ugui l bizdee,Chimeddambiig suljee sudlaach l gene hen yamar baiguullaga tuuniig sudlaach gej todorhoilson um,uuruu uuruuguu sudlaachaar urgumjilchhuud bultreed baigaa nusan jur shuu dee.Jinhene hund hudulmurtei DXN gegch suljeegeer ehner,hadam aavtaigaa mongolchuudiig shulj baidag Chimeddamba guai ni ardin baatar mun uu.
18 Comments