Сонгууль дөхөхөөр улс төр урлагийнхан гээд л бүгд хөдөлгөөнд орж улс төрчид нэр дэвших аргаа олж ядахдаа өмд гутал архи тэргүүтэн тарааж эхлээд байгаа. Улс төрчдийн сонгуульд хүч үзэх арга ч нэг их сонин байхаа больсон. 2008 оны нөхөн сонгуулийн үеэр СУИС-аас төрсөн нийтийн дуучин С.Жавхлан Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд бие дааж нэр дэвшиж байсан нь олон хүнийг гайхшруулж байв. Зүгээр дуугаа дуулаад явж байхгүй дээ гэх хүн ч мэр сэр байсан юм. Харин тэрээр олны хэл амийг үл тоон 2008 оны сонгуулиас хойш зүгээр суулгүй хувийн амьдралдаа шинэчлэл хийж чадсан. Дуучин маань ирэх сонгуульд ч бас нэр дэвших сурагтай. Гэхдээ Чингэлтэй дүүргээс биш, харин төрсөн нутгаасаа бие дааж нэр дэвшихээр бэлтгэл ажилдаа аль хэдийнээ ханцуй шамлан орсон гэнэ. 2008 оны сонгуулиар Увс аймгаасаа бие дааж нэр дэвших хүсэлтэй байсан ч нутгийн ах Ц.Нямдорждоо зэмлүүлснээр больж байсан гэдэг. ХЗДХ сайд Ц.Нямдоржийн хувьд хуурай дүүгээ “шавар хааж” санал хуваана гэж үзсэн бололтой. Хуурай ах нь түүнд харин Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшихэд нь тусална хэмээн аминчилан захисан гэдэг. Энэ удаад нийтийн дууны ханхүү маань өөрийн төрөлх нутгаас ямар ч байсан сонгуульд нэр дэвшихнээ. Сонирхолтой нэгэн мэдээлэл нь дуучин Жавхлангийн төрсөн эгч болох сувилагч мэргэжилтэй, одоогоор Увс аймгийн “Сама” нэртэй телевизийг ажиллуулдаг Амараа нь сонгуульд өрсөлдөхөөр болжээ. Тэрээр МАХН-аас Увс аймагтаа нэр дэвшихээр сонгуулийн ажлаа эхлүүлчихсэн гэнэ шүү. Түүний эгч С.Амараа Увс аймгийн ИТХ-ын гишүүн бөгөөд МАХН-ын Увс аймаг дахь мянгатын дарга юм байна. Ирэх сонгуульд нэр дэвшигчдийн талаар элдэв хачин мэдээлэл бишгүй л гарч байгаа. Харин эгч дүү хоёр тэр тур тусмаа сувилагч, дуучин хоёр монгол төрийн жолоог атгая гэж санаа нэгдэж байгаа нь хачирхалтай, бас бахархмаар хэрэг ч юм уу. Сонгуульд нэр дэвших эрх тэдэнд байгаа л юм чинь…
Н.АСРАЛТ NUUTS.MN
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 11, 2012 11:57:13 am )
noentoi xereldvel tolgoigui noxoitoi orooldvol xormoigui gedeg umdaa
-
Anonymous (February 13, 2012 3:16:43 am )
yun shal deer uyeiin ug ve, noyn noyn geed deedleed bh surtei hun bga yumuu
2 Comments