antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 11, 2012 Comments are off

Аав, охин хоёр амиа алджээ

нийтлэсэн Admin

Сонгинохайрхан дүүргийн VIII хороонд уржигдар шөнө хүн амины ноцтой хэргүүд гарчээ. Баянхошууны гудамжинд хамтран амьдрагч эмэгтэйгээ галын хайч, шилээвэр төмрөөр зодож хөнөөсөн хэрэг гарсан байна. Сэжигтнийг цагдан хорьж, шалгаж байгаа аж.

Мөн тус хороонд аав, охин хоёр нас барсан хэрэг гарчээ. Охин нь орон дээрээ бусдад боомилуулж хорлогдсон байдалтай, харин эцэг нь гэрийнхээ тоононоос дүүжилж амиа алдсан байж. Гэрийн эзэгтэй урьд шөнө нь архи хэтрүүлэн хэрэглээд нам унтаж, өглөө сэрэхэд нь энэ явдал болсон байсан тухай мэдүүлжээ. Уг хэрэг гадны нөлөөтэй эсэхийг шалгаж байгаа аж. Аав нь охиныхоо амийг бүрэлгээд, дараа нь өөрийгөө егүүтгэсэн байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлэн шалгаж байгаа юм байна.

О.Энх


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car