antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 30, 2017 2 comments

Я.Батсуурь: Г.Дэнзэн өөрөө үнэлгээний хороонд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй

нийтлэсэн Admin

Г.Дэнзэн, Я.Батсуурь нарын хүмүүст холбогдох хэргийн шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна. Шүүгдэгчдийн мэдүүлгээс харахад анхаарал татсан зүйлс нэлээд байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь хэлэхдээ  “Эрдэнэс Тавантолгой” ХХК-нд захирлаар томилогдсоны дараа нэр бүхий хэд хэдэн хүнийг Ардчилсан намаас ажилд томил гэж байна. Энэ хүмүүсийг томил гэж ТУЗ-ийн дарга Г.Дэнзэн надад үүрэг өгсний дагуу Батзоригийг Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн газрын захирлаар, Г.Түмэнхүүг Ханган нийлүүлэлтийн газарт мэргэжилтнээр, мөн Дэнзэнгийн эгч Г.Одонгэрэл нарыг ажилд авсан.Тендерийн сонгон шалгаруулалт хууль бус юм бол Үнэлгээний хорооны гишүүдэд хөндлөнгөөс өөр албан тушаалтнууд нөлөөлөх боломжтой. Дээрх компанийн тендерийн асуудалд Г.Дэнзэн өөрөө үнэлгээний хороонд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Хуулиараа миний оролцоо тендер сонгон шалгаруулалтад байхгүй. Үнэлгээний хороо бие дааж хараат бусаар явуулах үүрэгтэй. Ингээд үнэлгээний хорооноос шалгаруулсан “Говь повер” компанитай гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ авах гэрээг миний бие 2013 оны эхээр байгуулсан. Гэрээнд зааснаар “Говь повер” компани манай экспортод гаргах нүүрсийг өөрийн гаалийн хяналтын талбайд буулгаж хэмжиж, пүүлж жигнээд гаалийн бүрдүүлэлт хийж дахин ачиж өгөх үйл ажиллагааг хариуцах үүрэг хүлээсэн” хэмээн мэдүүлэг өгөөд байна. Түүний мэдүүлгээс үзэхэд Г.Дэнзэн  эхнэр Г.Уянгын “Говь повер” компанид хөндлөнгөөс нөлөөлсөн гэж харагдаж буй.

Тэгвэл шүүгчдэгч Д.Баярмаа “Би эд хөрөнгө завшаагүй, эрх мэдлээ урвуулахад нь хамтраагүй. Миний бие гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажиллая гэж бодоод “Говь Повер” ХХК-ийг хүн зарна гэснийг сонсоод худалдаж авсан. Энэ компанийг урьд нь таньдаг байсан Г.Дашдондог гэдэг хүнээс нэг тэрбум төгрөгөөр 2013 оны нэгдүгээр сард худалдан авч байсан.” хэмээн мэдүүлээд байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (March 31, 2017 1:50:04 am )

    Batsuuri akh deed bolovsroltoi diplomatch khvn . ene khvnii hiij bvteesen n ikh bdag uuruu yriad yvdaggvi saihan gvngvvgvi uhamsartai mongol er.

  • Anonymous (March 31, 2017 8:30:23 am )

    Анхнаасаа энэ новш зорилготой ТТ н теслийг унагаасан хун. Ундэсний компануудад зарж менге олох хувилбарыг ухэн хатан эсэргууцэж байсан зорилго нь ТТ замбараагуй еренд оруулж хяналттгуй идэх тэр л зуйл Одоо ялыг нь егех хэрэгтэй бусдаа бухаж амиа бодоод гэдсэндээ хелее хийлцэнэ эд. Захирал нь мэдэхгуй уйлдэл оролцоогуй луйвар эдэнд даанч нэг байхгуй дээ

antalya rent a car