“Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахыг УИХ-ын тогтоолоор Засгийн газарт үүрэг болгоод буй. Энэ шийдвэртэй холбоотойгоор талуудын байр суурь янз бүр байгаа. Тэгвэл уг асуудлаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа ч ажлын явц удаан, сунжирч байгааг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын хуралдаанд анхааруулав.
Түүнчлэн УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эхний ээлжинд холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийг зуун хувь төрийн төлөөллөөс бүрдүүлж, цаашдаа тус компанийн засаглал, удирдлагын бүрэлдэхүүнд ажиллах төрийн төлөөллийн тоог нэмэгдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүрэг болгов.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (March 30, 2017 10:32:35 pm )
Эрдэнэт үйлдвэр ХХК-ны шалгалтаар ямар зөрчил илэрсэн хувьчлал нь хуулийн дагуу явсан эсэх талаар ажлын хэсгийн дүгнэлт шалгалтын дүн илэрсэн зөрчлийн талаар мэдээлэлмээр юм а төрийн өмчийн нямосор дарга болхоор сангийн яам гаргана гээд тв-ээр яриад байсан да аль нь гаргах юм бэ төрийн өмчөөс олон хүн сангийн яамнаас олон ирсэн гээд үйлдвэрийхэн жиг жуг хийгээд байсийнш дэ үр дүн муутай юм иймэрхүү ижил үүрэгтэй шалгалт хийдэг байгууллагыг нь биш юмаа гэхэд ижил адилхан үүрэг чиглэлтэй хэлтэс газрыг нь нэгтгэж төсөв хэмнэж болдоггүй юм у
-
зочин (March 30, 2017 10:35:41 pm )
төрийн өмчийн газар чинь сангийн яамандаа газар гээд байхдаа хяналт шалгалт нь нэг дороо төвлөрөөд их аятайхан байсан юм биш үү
-
зочин (March 30, 2017 10:38:24 pm )
sanhuugiin hyanaltiig mergejliin hyanaltiin gazartaa negtgen bailgaval zugeer yum shig esvel sangiin yamand bailgamaar
3 Comments