Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийнхөө хүсэлтээр Тэмээний ерөнхийлөгч Бууртай их говийн элсэн манханд уулзжээ.
Уулзалтанд говийн талаас ат, ингэ, тором, ботго тэргүүтэй тэмээн сүрэг бүрэн бүрэлдэхүүнээрээ, нөгөө талаас УИХ, ЗГ-ын гишүүд, аймаг сумын удирдлагууд оролцов. Уулзалтын төгсгөлд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Буур нар ганцаарчлан уулзсан байна. Ингээд хоёр ерөнхийлөгчийн нүүр тулсан ярилцлагыг хүргэе:
Буур:
-Танд баяр хүргэе. Та нутгаа хамгийн их зарсан орныг удирдаж байгаа тул геннисийн номд орно.
Ц.Элбэгдорж:
-Танд ч бас баяр хүргэе. Та хамгийн ховордсон сүрэг удирдаж байгаа тул улаан номд орно.
Буур:
-Хотоор юу байна?
Ц.Элбэгдорж:
-Бөөн утаа, хөдөөгүүр юу байна?
Буур:
-Бөөн тоос.
Ц.Элбэгдорж:
-Одоо тэгээд яая даа.
Буур:
-Усгүй гурван сар болдог байлаа. Одоо гурван жил гүрийхээс. Идэшгүй арав хонодог байлаа. Одоо арван жил болохоос. Өлдөөд хүзүү улам сунасан шүү дээ.
Ц.Элбэгдорж:
-Картын бараанд оочерлоод килограм мах авдаг байлаа. Одоо гулуузаар нь авдаг болсон. Нормоор ганц литр сүү авдаг байлаа. Одоо торхоор нь авдаг болсон. Цатгалдаад хүзүү улам агшсан шүү дээ.
Буур:
-Ардчилсан нийгэм гэхэд шударга бус байна. Та бид хоёр адилхан ерөнхийлөгч шүү дээ. Адилхан баймаар байна.
Ц.Элбэгдорж:
-Харин тийм. Та зуугаас хоёр зуун ингэ гишгэдэг. Би ганц хатантай. Шударга байцгаая
Шог зохиолч Д.Жаргалсайхан
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 10, 2012 6:58:33 pm )
HUUHII ERUNHIILUGCH MAANI IDER YUSIIN HUITEND INGEJ NUTAG ORNOOROO YAVJ BGA NI OVOO SH DEE HUDLAA YARIAD ORDONDOO SUUGAAD BJ BOLOH L BSAN BH DAA BUSAD SHIG, ZA YAMAR CH BSAN BUSAD ERUNHIILUGCH NARAAS DEER YUM DAG UU
-
Anonymous (February 10, 2012 8:13:43 pm )
eh orond ni yu bolj baigaag erh bish 2 nudeeree haraa bailgui dee,odoo hiih l uldlee!!!
2 Comments