antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 28, 2017 1 comment

Барьцаалагдах гэж байсан 30 иргэнийг Монголын энхийг сахиулагчид аварлаа

нийтлэсэн Admin

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын Бентью хотод UNMISS ажиллагаанд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй манай улсын алба хаагчид 30 иргэнийг барьцаалагдах аюулаас аварчээ. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 22-ны өдөр баазын орчимд Засгийн газрын эсрэг хүчний цэргүүд  ногооны талбайд ажиллаж байсан орон гэрээсээ дайжигч энгийн 30 орчим иргэнийг хүч хэрэглэн зодож,  саатуулж, дээрэмдэх, цэргийн насны залуусыг хүчээр авч явахыг завдсан байна. Энэ үед манай албан хаагчдаас бүрдсэн эргүүлүүд шуурхай ажиллажээ. Засгийн газрын эсрэг хүчний цэргүүд буу сумлаж, галт зэвсэг чиглүүлсэн зэрэг  эсэргүүцлүүдэд  мэргэжлийн ур чадвар гарган, зохих хариу арга хэмжээ авчээ. Ийнхүү  30 орчим энгийн иргэнийг барьцаалагдах аюулаас авран хамгаалжээ.

ЭХ СУРВАЛЖ:ШУУРХАЙ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Mongolia (March 28, 2017 6:37:32 pm )

    Mash sain bn, amjilt.

antalya rent a car