Монголын Үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган өчигдөр соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаанаас ажлаа албан ёсоор хүлээн авсан билээ. Тэгвэл шинэхэн дарга Э.Бадар-Ууган өнөөдөр спортын холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарыг хүлээн авч уулзаж байна. Тэрээр хамгийн түрүүнд Монголын гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбаттай уулзаж, хамтрын ажиллагаа болон тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон юм. Үүний араас Монголын байт харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Амаржаргалтай уулзлаа. Э.Бадар-Ууган дарга өнөөдөр бейсбол, софтбол, ширээний теннис, боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга нартай уулзах юм байна.
ЭХ СУРВАЛЖ:ШУУРХАЙ.МН
Холбоотой мэдээ
Comments are closed.