antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 24, 2017 10 comments

АТГ балагт Л.Пүрэвбаатарын УБТЗ дахь луйвруудыг шалгах уу?

нийтлэсэн Admin

“Улаанбаатар төмөр зам” гэх их айл Монгол Улсын эдийн засагт жин дарах их хувь нэмэртэй. Тиймээс ч энэ том байгууллагыг удирдана гэдэг их хариуцлага хийгээд салбараа гэсэн чин сэтгэлийг шаарддаг болов уу.  Харамсалтай нь УБТЗ-ын түүхэнд нэрээ тас хараар үлдээж буй нэгэн бол Л.Пүрэвбаатар юм. Ямартаа л УБТЗ дахь Л.Пүрэвбаатарын луйврын түүх жагсаавал хэдэн арваар тогтохгүй байхав. Л.Пүрэвбаатарын нөмөр нөөлөг нь  Г.Батхүү ч,  түүнд МАН-д ч бас түшиг тулгуурууд бий. Гэхдээ тэглээ гээд Л.Пүрэвбаатар хуулийн дээр гишгэх ёстой, эрхтэй гэсэн үг биш байлтай. Ингээд Л.Пүрэвбаатарын үйлдсэн луйвартай холбоотой мэдээллүүдээс хүргэж байна.

Л.Пүрэвбаатарын балаг-1

УБТЗ-ын даргаар сонгогдоод удаагүй байхдаа хэл ам татласан тэрбээр улсын хөрөнгөөр буюу 1.5 тэрбумаар байр, түүнчлэн “Ханбүргэдэй” худалдааны төвөөс гутал, хогийн шүүр, сав авсан гэхчлэн асуудлуудад холбогдож АТГ-т ээрэгдэж байв. Төмөр замын дарын суудалд суугаад л халаа сэлгээг өөрийн дураар хийж чадварлаг мэргэжилтэнгээ өөрийн хүрээнийхэн болоод Монгол Улсын Ерөнхий сайдын хүмүүсээр сольж цус сэлбэсэн гэж яригдаж байсан Л.Пүрэвбаатар ХНН-ийн дарга болонгуутаа үнэхээр эрх мэдэл үзээгүй хүн шиг аашилсан даа. Албаны 600 000 төгрөгөөр гутал авч өмсчихөөд  тэр нь илрэнгүүт  “Энэ гутлыг чинь би ажилдаа өмсөхөөр авсан юм” гэсэн гэдэг. Тийм ч биз. Ажилдаа бас амьдралдаа өмсөхөөр авсан байлгүй дээ, уг нь. Ажил тарангуут тайлдаг гутал лав биш байсан байх. Асуудал энэ гуталд байгаа хэрэг биш юм л даа. Гол нь Л.Пүрэвбаатар гэж хүн эхнээсээ хариуцлагатай ажлыг хувь эрх ашигтаа ашигласанд л байгаа хэрэг юм. Мөн тэрбээр унаж байсан хувийн машинаа “УБТЗ” ХНН-д шахсан, мөн 1.8 сая төгрөгөөр өөртөө пальто авч өмссөн тухай баримт хүртэл дэлгэгдэж байв. Л.Пүрэвбаатар дарга ХХН-ийн хөрөнгөөр дур зоргоороо наадаж байж, ичих булчирхайгүй царайлан ЗЭЭЛ авах дэмжлэг хүссэн бичгийг ТӨХ-нд илгээсэн байдаг. Гэвч төр түмэн нүдтэй гэдэгчлэн балагт Л.Пүрэвбаатарын балагт үйлдлүүдийг ТӨХ хэдийнэ мэдсэн байжээ.

2014 онд 200 саяар Лексус 570 машин авч унан, өөртөө 1.5 тэрбумаар байр авсан зэргийг нь ТӨХ шалгаж тогтоож, ТӨХ-ны дарга Ц.Нанзаддорж Л.Пүрэвбаатарт албан бичиг илгээж байв.

Тэрбээр “Улс орон даяар хэмнэлтийн горимд шилжин, бүх шатанд тэвчиж болох зардлыг танасан бодлого явуулж байхад танай байгууллага 200 сая төгрөгөөр Лексус 570 маркийн авто  машин, 1.5 тэрбум төгрөгөөр нийгэмлэгийн даргадаа шинэ орон сууц худалдан авсан байна. Дээрх худалдан авалтууд нь тус нийгэмлэгийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүйн дээр эрх бүхий байгууллагын зөвшөөрөл олгогдоогүй байна. Иймд худалдан авсан хөрөнгүүдийг зах зээлийн үнээр зохих журмын дагуу байгууллагадаа хохирол учруулалгүйгээр худалдан борлуулж, албан бичигтээ дурдсан асуудлаа эхний ээлжинд шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн байдаг.

Энэ бол яах аргагүй баримт бүхий мэдээлэл гэдгийг уншигч та харж буй биз ээ.

Л.Пүрэвбаатар дарга байгууллагаа тоноод зогсохгүй, ажлаа хийж яваа эгэл жирийн иргэнийг хүртэл хохироосон байдаг. Тодруулбал, тэрбээр өөрийн нэр дээр гэрчилгээтэй Баянгол дүүргийн 19  дүгээр хороны нийтийн эзэмшлийн зам талбайд орон сууцны зориулалттай барилга угсралтын үйл ажиллагаа явуулснаар нэгэн байгууллагын үйл ажиллагааг хүндрүүлээд өдийг хүрч байгаа аж.

Л.Пүрэвбаатар УБТЗ-ын даргаар ажиллаж байхдаа дээрх газар дээр барилгын ажил эхлүүлж барилга угсралтын Монжулай ХХК-тай барилга угсралтын гэрээ байгуулсан хэдий ч, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас маргаан үүсч Иргэний шүүхээс Л.Пүрэвбаатарыг  тус компанид  308 сая 903 мянга  450 төгрөгийн   хохирол учруулсан байна гэж тогтоосон байдаг. Л.Пүрэвбаатар хохирлыг ШШГЕГ- т графикийн дагуу төлж барагдуулах хүсэлтээ гаргасан ч,  барагдуулаагүй өдийг хүрчээ. Тэрбээр Монжулай ХХК-ийн захирал Жаргалыг хохироосоор өдийг хүрчээ.

 

Л.Пүрэвбаатарын балаг-2

16 мянган ажилтантай их айлыг зангарагтайхан шиг залж чадалгүй, нийгэмлэгийн хөрөнгийг хувь эрх ашигтаа нийцүүлэн үрэн таран хийсээр байсан Л.Пүрэвбаатарын балаг байгууллагын хэмжээнээсээ халж давсан баримт олон юм билээ.  Тухайлбал, Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яам, УБТЗ-ын Ерөнхий хороонд мэдэгдэлгүй Үндэсний аюулгүй байдлыг ноцтойгоор зөрчин нууцаар гэрээ байгуулсан үйлдэл түүнд бий. Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Олон улсын шилжүүлэн ачих байгууламж бүхий Монгол Улсын онцгой обьект болох  улсдаа ганцхан нарийн царигийн өртөөг дур мэдэн Хятадын хувийн компанид түрээслэх гэрээг үүрэгт ажлаа өгөхөөс өмнө тэрбээр  байгуулсан байна.

“Энэхүү гэрээ нь БНХАУ-ын CMP олон улсын төмөр замын тээврийн үйлчилгээ компани Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь ХНН УБТЗ-ын Шилжүүлэн ачих ангийн нэгдүгээр талбай түүний бүрэлдхүүн хэсэгт орсон конторын барилга, өргөн болон нарийн царигийн төмар зам, талбай өргөгч цамхаг,  тоног төхөрөмж зэрэг энэхүү гэрээний хавсралт 1-т заасан хөрөнгийг Түрээслэгчид уул уурхайн бүтээгдхүүн, нурмаг ачаа, чингэлэг тээвэрлэлтийн үйл ажиллагаанд зориулж түрээслүүлэхээр харилцан тохиролцож доорх нөхцлөөр гэрээ байгуулав” гэсэн байдаг.

Түрээсийн гэрээг 2016  оны 7 дугаар сарын 28-ны өдөр  CMP олон улсын төмөр замын тээврийн үйчилгээ компанийн захирал Юань Шиао Бин, Л.Пүрэвбаатар нар  тодорхойгүй хугацаагаар байгуулжээ. Тэгэхээр энэ асуудал бол үнэхээр анхаарал хандуулах ёстой зүйл юм. Ер нь Л.Пүрэвбаатарын үзэглэсэн гэрээнүүд тодорхойгүй хугацаагаар байгуулагддаг нь ихээхэн анхаарал татдаг. Гэрээ байгуулагч нөгөө талд давуу эрхийг олгож ирдэг нь Л.Пүрэвбаатарын хувь эрх ашигтай холбоотой харагддаг юм.

Л.Пүрэвбаатар УБТЗ-ын орлогч  дарга байхдаа салбарынхаа сайд Х.Баттулгад захидал бичиж нэг л их тэмцэгчийн дүрд тоглоод байсан. Гэвч хэрэг дээрээ салбараа мэрэх зуслахын тулд л УБТЗ-д удирдлагаар суусан гэж харахад хүргэдэг нэгэн юм.

Л.Пүрэвбаатарын балаг -3

УБТЗ гэдэг их айлыг урагш нь хөдөлгөж буй их хүч бол 16 мянган ажилчид хийгээд тэдний ар гэр билээ. Ер нь аль ч салбарын ажилчид бүтээмж өндөр байхад нийгмийн асуудал нь шууд хамаатай байдаг. Тэрчлэн УБТЗ-ын ажилчдын хүүхдүүд очиж амардаг Хандгайт зусланг Л.Пүрэвбаатар дарга хувьдаа завшихаа дөхсөн байдаг. Азаар түүний балаг баригдаж, УБТЗ-ын одоогийн удирдлагууд зөв шийдвэр гаргасны үр дүнд Төмөр замын ажилчдын хүүхдүүд зуслантайгаа үлдэж чадсан юм.

Чухам юу болсон талаар өгүүлэхэд, Л.Пүрэвбаатар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ын ашиглаж буй “Хандгайт дахь хүүхдийн зуслан”-гийн эдэлбэр газраас нэр бүхий хумүүст газар  хуваарилан шилжүүлэхээр 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хүсэлт гаргажээ. Ингэхдээ Л.Пүрэвбаатар Хандгайт дахь хүүхдийн зусланг шинэчлэх төсөл боловсруулж “Хандгайт хүүхэд залуучуудын спорт-амралтын цогцолбор” өргөжүүлэхээр төлөвлөж байна гэсэн байгаа юм. Гэхдээ үндсэн зорилго нь Хандгайтын зуслангийн эдэлбэр газраас байгууллагын өндөр настан, албан хаагчдад зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн тухайгаа бичсэн байгаа юм. Тэдгээр хүмүүс нь Л.Пүрэвбаатартай ойр дотно харилцаатай хүмүүс байна. Тухайлбал, Л.Пүрэвбаатартай хэд хэдэн гэрээ байгуулсан “Монголын төмөр замын нэгдсэн холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоогийн нэр жагсаалтын  хамгийн эхэнд байдаг. За тэгээд С.Ням, Б.Цолмон, Д.Цэнд-Очир, С.Энхбаатар, Ч.Ганбаатар, З.Наранчимэг, С.Наранцацралт, Ш.Өнөр, Б.Нарантуяа, Н.Хуяг-Эрдэнэ нарт зуслангийн газар өмчлүүлэх хүсэлт гаргажээ. Гол нь эдгээр ажилтнуудад олгосон газрын хэмжээг хасч, шинэчилсэн кадастрын зураглалыг үндэслэн газар эзэмших гэрчилгээг сунгаж өгнө үү гэсэн байгаа юм. Л.Пүрэвбаатарын энэхүү шийдвэр хийгээд хүсэлт нь УБТЗ-ын нийт ажилтан албан хаагчдын эрх ашигт харшилсан үйлдэл юм. Зуслангийн эдэлбэр газраас нэр бүхий 11 хүнд газар тасдаж өгчихөөд, үлдсэн газар дээрээ төмөр замын 15 мянган хүнд ноогдуулж байна гэдэг бол арай хэтэрсэн  үйлдэл л дээ.

Тиймээс түүний энэхүү хүсэлтийг эргүүлэн татах асуудлыг УБТЗ-ын удирдлага Д.Жигжиднямаа Нийслэлийн өмчийн харилцааны газарт гаргаж, улмаар Нийслэлийн газрын албанаас Сүхбаатар дүүргийн газрын алба руу албан бичиг илгээсэн байна. Ингэхдээ УБТЗ-аас Хандгайт дахь хүүхдийн зуслангийн ашиглаж байсан эдэлбэр газраас нэр бүхий хумүүст хуваарилан шилжүүлэх хүсэлтийг буцаан татах тухай асуудлыг шийдэж, хариу өгнө үү гэсэн байдаг юм.

Тиймээс түүний энэхүү хүсэлтийг эргүүлэн татах асуудлыг УБТЗ-ын удирдлага Д.Жигжиднямаа Нийслэлийн өмчийн харилцааны газарт гаргаж, улмаар Нийслэлийн газрын албанаас Сүхбаатар дүүргийн газрын алба руу албан бичиг илгээсэн байна. Ингэхдээ УБТЗ-аас Хандгайт дахь хүүхдийн зуслангийн ашиглаж байсан эдэлбэр газраас нэр бүхий хумүүст хуваарилан шилжүүлэх хүсэлтийг буцаан татах тухай асуудлыг шийдэж, хариу өгнө үү гэсэн байдаг юм.

Төгсгөлд нь  тодотгоход, Л.Пүрэвбаатарын балагт үйлдлүүд ингээд дундрахгүй. Хууль зөрчиж, хөрөнгө шамшигдуулсан олон асуудалд түүний нэр холбогдож байна. УБТЗ дахь Л.Пүрэвбаатарын  луйвруудтай холбоотой мэдээллүүд үргэлжлэн танд хүрнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • xx (March 24, 2017 3:57:18 pm )

    mundag er

  • Тэнэг Жигжиднямаа (March 24, 2017 4:48:21 pm )

    Наад Пүрэвбаатар Ан-ын хүн. Эргэн тойрноос чинь шаагаад байхаад улаг болсон Пүрэвбаатартай байлдаж байдаг. Ингэж байж наад хацар чинь улам унжина шүү

  • Эргүүтсэн тал цус харвасан Жийгээ (March 24, 2017 5:03:20 pm )

    АН хуйгаараа ялагдчихаад байхад Л.Пүрэвбаатар үхсэндээ та нартай албан тушаал булаацалдах билээ. Замын дарга болохоор М.Энхболдоос салахаа больсон Д.загджав, Л.халтар нартайгаа яриач ээ. Юун тэнэг дайралтууд вэ?

  • Төмөрзамчин (March 24, 2017 10:20:02 pm )

    Пүрэвбаатар бол УБТЗ-д үнэхээр юм хийсэн хүн.

  • Ли со (March 25, 2017 7:15:38 am )

    Сайн амжуулж авчээ одоо ч ман бас амжуулна юун эх оронард түмэн

  • Anonymous (March 25, 2017 10:32:54 am )

    ТЗ д 3 хулгайч авчирсан тэнэг Жигжиднямаа ийм зүйлээр өөрийгөө магтах гээд байгаа юм байхдаа. Хацраа унжуулсан эргүү

  • Anonymous (March 25, 2017 1:09:51 pm )

    Ккк. Пунцаг хулгайч гэдгэн баригдаад ирхэхээр хуйхаа маажиж байх шив. Жигжиднямаа ингэх хэрэг байна у???!!

  • гтб (March 25, 2017 5:27:10 pm )

    Гутал Пү улс төржүүлж ажил хийхгүй самарсан даа

  • төмөр замчин (March 25, 2017 9:22:29 pm )

    Пүрэвбаатар 2 удаа төмөр замд ирэхдээ ямар балаг тарьсныг бид мэднээ.Юуг зарчихаж болохоор байна.Юуг идэж болохоор байна.Юуг хулгайлж болохоор байна гэж л өлөнтөж явсанаас т.з.чдын төлөө гэж явсан уу..

  • төмөр замчин (March 25, 2017 9:25:30 pm )

    Энэ бөгс долоож амьдрагчид нь ичиж үхдэггүй ээ..кк

antalya rent a car