antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 24, 2017 15 comments

Тэтгэврийн нас өөрчлөгдөөгүй гэв

нийтлэсэн Admin

Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төв”-д 2017 оны  гуравдугаар сарын 17-23-нд 398 иргэн хандаж, санал хүсэлтээ илэрхийлжээ. Иргэдийн санал хүсэлтийн 33,4% буюу 133 санал хүсэлтийг тухай бүрт шуурхай хариу өгч ажилласан бол шийдвэрлэх шатанд хүлээгдэж байгаа 265 санал байна.Тэтгэвэрт гарах нас, тэтгэврийн хувь хэмжээний талаар цөөнгүй иргэн асуулт ирүүлсэн бөгөөд үүнд “Тэтгэврийн насыг нэмнэ гэж яригдаад байгаа нь 2035 онд хүрэх хэмжээ юм. Түүнээс одоо тэтгэвэрт гарах дөхсөн иргэдийн хувьд гэнэт тэтгэврийн нас нь хойшлогдох асуудал биш. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд зааснаар нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 60 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно. Хувь хэмжээний хувьд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь УИХ-ын 2015 оны 53 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого” (2015-2030), Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Мөн улс орны нийгэм, эдийн засгийн байдалтай уялдуулан тэтгэвэр нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэсэн хариулт өгчээ.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • сараа (March 25, 2017 12:21:43 am )

    Баярлалаа Тэтгэвэрт гарна гээд явж байхад нэг жил нэмнэ гэхээр үнэхээр уур хүрсэн шүү Энэ худал мэдээ мэдээлэл сөрөг намын явуулж байгаа сурталчилгаа байж болно Гэхдээ ард түмнийхээ сэтгэл зүйгээр тоглож улс төр хийхээ болих хэрэгтэй Ийм хариуцлагагүй мэдээ мэдээлэл тарааж байгаа хүмүүст хариуцлага тооцдог байх хэрэгтэй

  • сараа (March 25, 2017 12:23:47 am )

    Яаж ч бодсон цаг хугацаатай төрийн бодлого хэрэгждэг болохоос гэнэт нэг шийдвэр гаргаад ард түмнээ бухимдуулаад байвал хэцүү биздээ Арай ч үгүй байх гэж итгэж байсан зөв шийдвэр байна амжилт хүсье.

  • Мөөгий (March 25, 2017 7:39:45 am )

    Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа нэмнэ

  • Зочин (March 25, 2017 12:04:55 pm )

    Удахгүй нэмнэ.Сөрөг намын сурталчилгаа биш үхэр минь

  • Anonymous (March 25, 2017 12:25:37 pm )

    Монгол хүний дундаж нас эрэгтэй-64,эмэгтэй-74 гэж статистикийн байгууллагаас гаргасан байдаг.Тэтгэврийн насыг 65 болговол эрчүүд маань НДШимтгэл төлсөөр байгаад тэтгэвэр тогтоолгож чадалгүй “бурханы орон”-д явах юм байна.60 нас давсан хүнийг ажиллуулах байгууллага олдохгүй,60 нас давсан хүнээс ажлын үр дүн,бүтээмжийн тухай бодоод ч нэмэргүй,монгол хүний насны онцлог байдал зэргийг харгалзан үзвэл цаг нь болоогүй асуудал.Улс орныг ийм байдалд оруулсан буруутай этгээдүүдийн хийсэн лайг жирийн иргэдэд үүрүүлж яавч болохгүй.Энэ асуудлыг УИХ хэлэлцээд эхэлбэл тэмцэлд босохоос өөр аргагүй

  • zovloe Saraa mald (March 25, 2017 12:50:50 pm )

    Saraa xemeex ulaan xangaalagch, mal miny tetgevriin nas nemegdej bgaa. Esvel chi oyunii saatalttai, esvel erguu mal. Uxsenii chiny esreg nam yariad bgaan. Emchilgee xiilgecheed setgegdel bich.

  • ZOCHIN (March 25, 2017 2:43:10 pm )

    GADNIIN BAIGUULLAGIIN KHELSNEER L TETGEBRIIN NASIIG EERCHLENE GEJ BAIKHGYI, KHARIN TETGEBRIIG OLON JIL NEMSENGYI ODOO ENE TALAAR MASH KHURDAN AJIL KHIIGEECHEE, NASNII KHISHIGEE BOLI…

  • mandah (March 25, 2017 5:41:48 pm )

    tetgever nemsen Ardiin namiig uzen yadaj bna

  • Төрөө (March 25, 2017 10:50:04 pm )

    Тэтгэвэр өгөх мөнгөгүй болчихсон юи бишүү Тэтгэвэрийг хэзээнээс нэмэх нь сонин байна 2034 оноос гэж бичсэн байна тэтгэвэрийг хэзээнээс нэмэх талаар үнэн мэдээлэл өгөх хэрэгтэй

  • Төрөө (March 25, 2017 10:52:42 pm )

    Тэтгэвэрийн насыг хэзээнээс эхэлж нэмэх талаар тодорхой үнэн мэдээлэл өгч олон түмнийг үймүүлэхгүй хэрэлдүүлэхгүй баймаар юм 2034 он бол бас ч тайван баймаар байна удахгүй гарна гээд хүлээж байгаа хүмүүс бухимдахгүй байх арга байхгүй ажилгүй залуусаа ажилтай байлгаж чадахгүй байгаа байж нас нь болсон хүмүүсийг насыг нь сунгана гэхээр утгагүй байна

  • зочин (March 25, 2017 10:58:26 pm )

    Тэтгэвэрийн насаар оролдвол ард түмэн босох байлгүй тэгээд ч МАН-ын мөрийн хөтөлбөрт тэтгэвэрийн насыг нэмнэ гэж байхгүй

  • зочин (March 26, 2017 12:46:10 am )

    юун сөрөг намын сурталчилгаа вэ МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын өөрийнх нь амнаас гарсан үг өгүүлбэр шүүдээ. Бид ОУ-ын валютын сангийн зааврын дагуу нэмхээр болж байгаа гээ биз дээ. Энэ МАН бол хуучны нам биш ард түмний эрх ашгийг өнгөн дээрээ уран гоё ярьдаг болов ч асар их шуналтнуудын эрх ашгийг хамгаалагч . Эрх мэдэлтнүүд нь шат шатандаа төрөөс хулгайлахдаа АН-ынхнаас хамаагүй их хол давж гарна. МАН-АН ыг улс төрийн тавцангаас арчиж байж Монгол хөгжиж дээшлэнэ .

  • Anonymous (March 27, 2017 9:18:09 am )

    тэмцэл сайн хийхгүй бол цуу тарааж байгаад ард түмний дунд эсэргүүцэл бага гарч байвал баталчихна шүү ядарсан үедээ хэрэглэнэ гэж хуримтлуулсан мөнгийг хууль гаргаж авах гэж байна шүү 65 насхүрч тэтгэвэр авах хүн хэр олон байх болдоо насандаа хүрэлгүй үхээд өгөхөөр насаараа хураасан хэдэн төгрөг энэ нөхдүүдийн хийсэн өрийг дарахад явна гэсэн үг дээ

  • Итгэлзочин (March 27, 2017 9:22:45 am )

    Тийм байлгүй дээ, Ардчилал гэж худлаа орилж баяжсан хэсэг хүмүүсийн хийрхэл, МАН нам арай бодитой бодлоготой гэдгийг хүмүүс сайн мэдэрч харж байна шүү,

  • зочин (March 27, 2017 11:33:07 am )

    Бидний амьдрал ямар билээ, авдаг цалин маань хэд билээ,иддэг хоол юу билээ,уур амьсгал маань ямар билээ гм ярьвал асуудал маш их байгаа.Яагаад мөрөөрөө НДШ,ЭМД төлөөд явж байсан хүүүсийн мөнгийг төр төлж чадахаа байж байгаа юм бэ.Идэж ууссан хүмүүс нь төлдөг юм байгаа биз энэ ард түмний буруу яавч биш шүү.Монгол хүний дундаж насжилт 65 шүү яавч нэмэж болохгүй.Эсэргүүцэж байгаа шүү

antalya rent a car