Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 1500 орчим ТҮЦ байдаг. Эдгээрийг 90 орчим хувийг нь цэгцлэх, нүүлгэх чиглэлээр ажиллана гэж Нийслэлийн удирдлагаөс шийдвэрлээд байгаа. ТҮЦ эрхлэгчдийн цаана чухам ямар нууц хувилдаан сүлжилдэж байна вэ? Үүнд хариулалт өгөхөөр “олон нийт иргэний хяналт” ТББ-ын тэргүүн А.Батзориг тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийлээ. Улаанбаатарт байгаа стандартад нийцсэн гэх ТҮЦ-ийг НИТХ-ын дарга асан Д.Баттулга мөн Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн ерөнхий менежер асан Бадрал нарын дэмжлэгтэй “Киг” компани үйлдвэрлэж, хотын гудамжинд байрлуулсан.
ТҮЦ нь 10-11 сая төгрөгийн үнэтэй. 300 орчим ТҮЦ-ийг ийм үнээр иргэдэд борлуулсан байна. Ингэж борлуулахдаа ТҮЦ байршлууах газрын зөвшөөрөл, үйл ажиллагаа явуулар эрхийг өгнө гэж мэдэгджээ. Гэвч энэ амлалтандаа “Киг” компани хүрээгүй байна. Гэтэл уг ТҮЦ-ийг 4 сая төгрөгөөр хийх боломжтой талаар барилгын компаниуд мэдэгдэж өрсөлдөх хүсэлтийг тухайн үеийн нийслэлийн удирдлагад хандаж байжээ. Харин нийслэлийн засаг дарга асан Э. Бат-Үүл нар бусад компанийг огт дэмжээгүй учир иргэд өндөр үнээр ТҮЦ худалдан авч хохирчихоод байна гэдгийг Түргэн үйлчилгээний цэг эрхдэгчдийн эрх ашгийг хамгаалах түмэн холбооны тэргүүн Д. Тогтмааа хэвлэлийн бага хурлын үед ярилаа. Үүгээр зогсохгүй өндөр үнэтэй ТҮЦ-ээ ажиллуулж чадахгүй эрсдэлд орсон байна.
Олон нийт иргэний хяналт ТББ- ын тэргүүн А. Батзоригийн тайлбарлаж байгаагаар бол ТҮЦ эрхлэшгчдийг “Киг” компани шулж байна. Тодруулах юм бол Нийслэлд байгаа 1500 ТҮЦ-ний 1200 ширхэгийг нь ганцхан “Киг” компани эзэмшиж түрээслүүлдэг байна. Түрээснээс асар их орлого олдог тухай тэрээр хэллээ. Тухайлбал нэг ТҮЦ-ний сарын хөлс нь 850’000-1’000’000 төгрөг байдаг байна. ТҮЦ-ний түрээсийн дундаж үнэ 850’000 төгрөг. Үүнийг бяцхан тооцоолж үзэх юм бол “КИГ” ХХК нь сардаа 1 тэрбум төгрөг жилдээ 12 тэрбум 24 сая төгрөгийг ТҮЦ түрээслэгч иргэдээс шулж Түмний нэр барьж ашиг олж байгаа гэдгийг эдгээр хүмүүс онцлон ярьж байлаа. Хэрэв энэ үйл ажиллагаагаа 2013 оноос хойш тасралтгүй 4 жил ажиллуулж байгаа гэж үзэх юм бол 46 тэрбум төгрөгийг ар талаасаа дэмжлэгтэй “Киг” компани олсон байх магадлалтай гэнэ. Түргэн үйлчилгээний цэг эрхдэгчдийн эрх ашгийг хамгаалах түмэн холбооны тэргүүн Д. Тогтмааагийн тайлбараар бол ТҮЦ эрхлэгчдийн холбоо гэгчийн тэргүүн гэх Б. Дамба гэгч нь түмэн олны нэр барьж, ядарсан иргэдийг өмнөө барин өөрийн эрх ашгаа хамгаалдаг. Учир нь түүний хувьд 36 ширхэг ТҮЦ-тэй. Жилдээ 432 сая төгрөгийн эдгээр ТҮЦ-ээ түрээслэн ашиг олдог байх талтай. Иймээс 1500 ТҮЦ хотын гудамжинд байгаа ч хэдхэн хүний эрх ашгийг хамгаалсан бизнес болчихоод байна. Иймээс эдгээрт зохицуулалт хийж, иргэдийн хүсэл сонирхолд нийцүүлэх арга хэмжээг авах нь зөв гэж эдгээр хүмүүс мэдэгдлээ. Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл болон хотын Ерөнхий менежер асан Бадрал нарын хувьд хэдхэн аж ахуйн нэгжид давуу эрх олгож түмний нэр ашиглан ТҮЦ эрхлэгч гэх нэрийн дор томоохон мөнгөний ажлыг хийх боломжийг хэсэг бүлэг этгээдэд өгчихжээ. Тухайлбал хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа нэрийн дор төмөр ТҮЦ-ийг нураах ажлыг 4 жилийн өмнө хийсэн. Оронд нь. “Киг” ХХК-ийн үйлдвэрлэсэн гэх ТҮЦ-ийг хотын гудамжинд байршуулах болсон байна. Нэг ширхэг ТҮЦ нь 10-11 сая төгрөгийн үнэтэй. Ийм үнэ өндөр үнэтэй ТҮЦ-ийг хүн бүр худалдан авч дөнгөхгүй. Иймээс мөнгөөрөө худалдан авсан хүнд ТҮЦ байршуулах газрыг нь зохицуулж өгнө. Мөн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь өгнө гэх зэргээр мунхруулах ажлыг хийсэн байх юм. Гэтэл яг ийм ТҮЦ-ийг хийхэд ердөө л 4 сая төгрөг орох тооцоог барилгын компаниуд мэдэгдээд байна. “Киг” ХХК нь 300 ширхэг ТҮЦ үйлдвэрлэж хотын гудамжинд байршуулсан байна. Үүнийгээ иргэдэд худалдаж 3 тэрбум төгрөгийг тус компани олсон байх боломжтой. ТҮЦ эрхлэх бүхий л зөвшөөрлийг нь арын хаалгаар гаргуулж иргэдэд өгсөн байх магадлалтай. Харин хотын гудамжинд байрлаж байгаа 1500 ТҮЦ-ийн 1200 нь түрээсийнх. Тэдгээрийг өнөөх л “КИГ” ХХК түрээслэж байна. Х ТҮЦ үйлдвэрлэгчээс гадна бас нэгэн хэний эрх ашгийг хамгаалах гэж байгаа нь ойлгомжгүй нэгэн байгууллага байдаг. Тэр нь ТҮЦ эрхлэгчдийн холбоо гэгч юм. Уг холбоо нь ТҮЦ эрхлэгч гэх түрээслэгч нараас 200-300 мянган төгрөгийн хураамж авдаг байна. 1500 ТҮЦ-ээс хураамж авна гэж тооцоох юм бол сард 375 сая төгрөг.
Жилдээ 4,5 тэрбум төгрөгийг дансандаа хуримтлуулдаг байх нь. Гэтэл энэ холбоонд хамаарч байгаа ТҮЦ-ний 1200 нь нэг л компанийх. Харин 300 нь тус бүрдээ эзэнтэй. Гэхдээ бас нэгэн гайхшрал татах тоо бий. Энэ нь ТҮЦ эрхлэгчдийн холбооны тэргүүн Б.Дамба юм. Түүний хувьд ганц ТҮЦ ажиллуулж, тэрийгээ үхэн хатан хамгаалагч юм болов уу гэж олон хүн найдсан байх. Гэтэл Б.Дамба нь 36 ширхэг ТҮЦ-ийг ашигтай байрлалд ажиллуулдаг нэгэн. Гэхдээ өөрөө ажиллуулах бус түрий барьдаг түмэн олонд түрээслүүлж мөнгө хүүдийлж суугаа нэгэн юм. Түүний нэр дээрх 36 ТҮЦ-ний дундаж түрээс нь 1 сая төгрөг. Жилдээ 432 сая төгрөгийг түрээснээсээ олчихдог нэгэн бололтой. Тэгэхээр ТҮЦ эрхэгчдийн холбоо яг үнэндээ 1500 айл өрхийн эрх ашгийг хамгаалсан гэхээсээ илүү нэг компани, хэсэг бүлэг эрх ашигтаа хүлэгдсэн хүмүүсийн луйварын сүлжээний улаан хамгаалагч бололтой гэх хардлага албаныхны дунд тархаж эхэлжээ. Түмний нэрийг барьж ТҮЦ эрхлэгч нэрээр мөнгө олох ажлыг өмнөх нийслэлийн удирдлага хөхүүлэн дэмжсэн нь гашлантай. ТҮЦ-ний түрээсийн бизнесийг ил биш далд, шууд бусаар НИТХ-ын дарга асан Д.Баттулга нь Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл, хотын ерөнхий менежер асан Бадрал нарын уухайлан дэмжиж учигт сэжим гаргаж өгсөн мөнгө босгох луйварын систем бололтой. Тэдний эрхлүүлж ТҮЦ барих дархан эрх өвөртөлсөн “КИГ” ХХК болон Б.Дамба тэргүүтэй “ТҮЦ эрхлэгчдийн холбоо” гэгчийн өвөр түрийндээ орсон бизнес нэртэй түмнийг нэрээр түрий барьсан эрх ашгийн хэлхээс нь өнгөрсөн хугацаанд 71 тэрбум 988 сая төгрөгийн түрээсийн орлоготой ажилласан байх талтай байна. Ийм л учраас гудамжинд замбараагүй байрлуулсан ТҮЦ-ийг цэгцлэх гэсэн Нийслэлийн удирдлагын ажлыг хүчгүйдүүлэх тархи угаалтыг түмний нэр ашиглан сарниулах санаархал байгаа бололтой.
Эх сурвалж: Zaluu.com
Холбоотой мэдээ
-
145784566245712457888945612245 (March 23, 2017 5:28:02 pm )
ЭНэ нэг хэдэн нөхдүүд хуучин Лиценз эзэмшигчдийг ШАНТААЧЛАГЧ байгий нар байна ш тээ. Тэгээд л хоорондоо мөнгөнөөсөө болоод л сал сарианд ониго болсон нөхдүүд байна. ОДоо бас Сундуй Сандуй нараас мөнгө авчихаад л энэ 2-ыг бөмбөгдөж мөнгө олох гээд сууж байгаа байх даа
-
Erdenebileg (March 24, 2017 5:17:17 pm )
Амьдарч чадан ядан зүтгэж байгаа хэн ч бай энэ хэдэд ямар хамаатай юм.ӨӨРийгөө хичээ гэж хэлмээр.
-
Жумдаан (March 24, 2017 9:23:30 pm )
Маш зүйтэй асуудлыг илчилж ярьж буй эдгээр хүмүүст талархах ёстой ба дэмжиж хамтран тэмцэх ёстой.Бат-Үүл гэгчийн балаг гарах нь дээ.
3 Comments