Хэдхэн хоногийн өмнө сагсан бөмбөгийн түүхийн шинэ хуудсыг нээсэн 21 аймгийн Үндэсний лиг амжилттай болж өндөрлөсөн билээ.Олон шинэ зүйл нээсний нэг нь Архангай Алтан Дорнодын Дайчид хэмээх хүчирхэг баг байлаа. Дайчдын хувьд шилдэг бүрэлдэхүүн, сонирхолтой шилдэг тоглолтоороо сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлын төвд орж тэдний тоглолтыг үзэх дуртай залуусын тоо ч нэмэгдсэн. 2016-2017 оны лигийн тэмцээнд 12 аймгийн баг оролцсон бөгөөд тэмцээний шагналын сан 50 сая төгрөгт багтсан билээ.Энэ удаагийн лигийн аваргаар Т.Ариунболд эзэнтэй “Архангай Алтан Дорнодын Дайчид” шалгарч 20 сая төгрөг гардсан бол З.Баясгалан эзэнтэй “Сүхбаатар Альянс Тех” дэд аваргын 15 сая төгрөгөө өчигдөр халааслалаа.Үндэсний лигийн хүрэл медалийн эзэд болсон Д.Аюурзана эзэнтэй “Эрдэнэт хот Икон” баг 10 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн юм.Мөн 2016-2017 оны лигт анх удаа Хойд Солонгосын легионер тоглогчдыг тоглуулсан нь онцлог байв.Үндэсний лигийн аваргууд маань аваргын тугаа гардан авах үеэрээ бүрэн бүрэлдэхүүнээрээ Үндэсний Супер лигт оролцох болсноо зарлаж Аваргын цом, аваргын бөгжөө ихэрлүүлэх зорилго дор сагсан бөмбөгийн талбайд гарах нь.
ЭХ СУРВАЛЖ:ШУУРХАЙ.МН
Холбоотой мэдээ
Comments are closed.