antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 10, 2012 7 comments

Шатахууны үнэ буурч, ард түмний магнайг тэнийлгэх нь

нийтлэсэн Admin

2012 он Монголчуудад аймшиг, сандралыг авч ирсэн. Энэ бол шатахууны үнийн өсөлт байлаа.

Өмнөх оны сүүлээр шатахуун импортлогчид “Бид тэсэхээ байлаа. АИ-92 автобензины үнийг 90 төгрөгөөр нэмлээ шүү. Дараа нь яаж ч нэмж магадгүй” гэх зэргээр байн байн дохио өгч байсан. Гэтэл тун удалгүй шинэ он гарсны дараахан нэг л орой 270 төгрөгөөр бүтээгдэхүүнийхээ үнэ нэмж орхив.

Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо /МҮЭХ/, Зас-гийн газар гээд холбогдох газрууд бүгдээрээ л арга чаргаа барж ядан шатахууны үнийг өмнөх хэвэнд нь аваачих гэж зүдэрцгээж байна. Гэтэл импортлогчид нь тоодоггүй ээ. Иймээс Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны Ерөнхийлөгч С.Ганбаатар тэргүүтэй хүмүүс “Бид эдийн засгийн хувьсгалын төлөө” хэмээх жагсаал хийж Засгийн газрыг олигтойхон ажиллахыг шаардав. Ингэхдээ “Энэ оны хоёрдугаар сарын 8-ны дотор шатахууны үнийг бууруул” гэсэн шаардлага хүргүүлсэн. Засгийн газар тэдний шаардлагыг ч хүлээж авч шатахууны үнийг бууруулахын төлөө ажиллахаа амлаад байв.

Харин энэ шаардлагын биелэлт хугацаандаа хэрэгжсэн үү, шатахууны үнэ цаашид хэрхэх вэ гэдгийг тодруулахаар холбогдох хүмүүстэй уулзлаа.

Эхлээд МҮЭХ-оор орлоо. Эднийх хурал, зөвлөгөөн гээд тун завгүй байгаа бололтой. Бас удирдах ажилтнуудын сураг нь энд тэнд томилолтоор явсан гэж дуулдав. Гэхдээ тус эвлэлийн Хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын дарга Б.Батбилэг байсан юм. Түүнээс дараах асуултуудад хариулт авлаа.

Б.Батбилэг: НӨАТ ТЭГЛЭХ ЭРХИЙГ НЬ ӨГЧИХСӨН, ОДОО САЛБАРЫН ЯАМ ШИЙДЭХ Л ҮЛДЛЭЭ

-Засгийн газарт танай байгууллагаас шатахууны үнийг бууруулах талаар тавьсан шаардлагын үр дүн өнөөдөр /өчигдөр/ гарна. Гэтэл одоо хүртэл тодорхой ажил хийсэн нь харагдахгүй байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-МҮЭХ, Эрдэс баялаг, эрчим хүчний яам /ЭБЭХЯ/, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо гээд төрийн байгууллагуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулагдсан. Дотроо цалин хөлс, мөнгө санхүү, шатахуун гэсэн гурван албатай. Бид зөвлөлдөж шатахууны үнийг бууруулах боломжтой юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тэгээд Засгийн газарт шаардлага хүргүүлсэн нь тэр. Энэ нь зарим талаараа ажил хэрэг болсон. Үүнд шатахууны онцгой албан татварыг тэглэсэн гэхчлэн эерэг үр дүнгээ өгсөн зүйл бий. Манай байгууллага асуудлыг шийдэх эрх бүхий байгууллага биш. Харин шаардлага тавих байгууллага болохоор бид асуудлаа шийдүүлэхийн төлөө ажиллах болно. Засгийн газраас өгсөн хариу гэвэл “Хавар газар гэсэхээр уул уурхайн олборлолт нэмэгдэнэ. Хөрөнгө оруулалт ч гэсэн ихсэх болохоор тэр хэмжээгээр ам.долларын нийлүүлэлт өсч төгрөгтэй харьцах ханш нь буурна. Тэр хүртэл төрөөс бодлогоор ам.долларын үнэд нөлөөлөх боломжтой” гэсэн.

-Танай байгууллага Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ингэснээр ямар үр дүн гарав?
-Тус байгууллага шатахууны үнэ нэмэгдсэнээр бусад бараа бүтээгдэхүүний үнэ хэр хэмжээгээр нэмэгдэж вэ гэдэг дээр мэргэжлийн судалгаа хийх учиртай. Иймээс асуудлын тэнцвэртэй байдлыг хангахын тулд хамтарч ажиллахаар болсон. УИХ-аас Засгийн газарт шатахууны гаалийн онцгой албан татвар тэглэх эрхийг нь өгчихсөн. Харин одоо ЭБЭХЯ шийдэх үлдлээ. Бид ямар ч байсан нэг хэсэг хүлээнэ. Манай Ерөнхийлөгч Япон руу томилолтоор явчихсан байгаа ирэх долоо хоногт ирнэ.

Тэрбээр ийн ярьж байна. Түүнчлэн МҮЭХ-оос шатахууны улирлын нөөц бүрдүүлэх талаар тавьсан шаардлагыг нь Засгийн газар хүлээж авсан аж. Гэхдээ энэ асуудлыг УИХ-ын хаврын чуулган эхлэхээс нааш шийдэхгүй бололтой. Эрдэс баялаг, эрчим хүчний яамны сайд болон дэд сайд нартай холбогдоход дараах хариултыг өгсөн юм. ЭБЭХ-ний сайд Д.Зоригт “Засгийн газар нефтийн бүтээгдэхүүний үнийг бууруулах тогтоолыг ямар ч тохиолдолд гаргах боломжгүй. Одоогийн байдлаар нефтийн бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн нэгдүгээр сарын 6-ны өдөр нэмсэн үнэ ханшаас 70 төгрөгөөр буураад байгаа” хэмээв.

Мөн дэд сайд Ц.Гарамжав “Засгийн газраас өгсөн үүргийн дагуу бид нефть импортлогчидтой бүтэн долоо хоногийн турш хэлэлцээр хийлээ. Одоо хэлэлцээр ид явагдаж байгаа учраас өнөөдөр шатахуун хуучин үнэндээ буцаж очно гэж найдах хэрэггүй байх. Хамгийн гол нь нефть импортлогч компаниудын нэгдсэн шийдвэр чухал байгаа учраас нэгдсэн саналд хүрэхээр ажиллаж байна. Хэрэв нэгдсэн саналд хүрчихвэл шатахууны үнэ буурч, хуучин хэвэндээ орно” гэсэн хариулт өглөө.

ӨНДӨР ҮНЭЭР АВСАН ШАТАХУУНЫ НӨӨЦ ДУУСАХААР ҮНЭ ХЯМДАРНА

Салбар хариуцсан яам нь ийм хариулт өгсний дараа шатахуун импортлогчидтой уулзахад мөн л таатай хариу өгөв. Учир нь тэд ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1400 төгрөг хол давсан үед авсан шатахууны нөөц нь одоо хүртэл дуусаагүй байгаа. Харин Засгийн газраас шатахууны гаалийн онцгой албан татварыг тэглэсэн, Монголбанкнаас ам.долларын ханшийг буулгасан зэрэг арга хэмжээнүүд “нүдээ олжээ” гэв.

Энэ талаар Монголд шатахуун нийлүүлэгч томоохон компаниудын нэг “Сод Монгол” компанийн Борлуулалт, маркетенгийн газрын захирал Д.Сүхбаатараас тодруулахад, “ОХУ-ын шатахууны экспортын үнэ сүүлийн гурван сард буугаагүй. Манай компанид өмнө нь 1398.8 ам.доллараар авсан шатахууны нөөц дуусаагүй байгаа. Харин одоо хямдарсан үнээр буюу 1358 ам.доллараар авсан шатахуун замд ирж яваа. Ямартай ч цаашдаа өндөр үнээр авсан шатахуун дуусахаар импортлогчид бүтээгдэхүүний үнээ тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой гэсэн үг” хэмээсэн юм.

Улс Төрийн Тойм сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (February 10, 2012 11:27:59 am )

    Yag hed boloh um be OILGOMJGVI UM BICHIH UM

  • Anonymous (February 10, 2012 12:38:25 pm )

    NEMEH BOLHOOR DOROO NEMEED HASAH BOLHOOR INGEEL SUUJ BAIH YMAA

  • Anonymous (February 10, 2012 12:54:57 pm )

    1350 TOGROG BOLNO.

  • Anonymous (February 10, 2012 1:45:46 pm )

    importlogchdiig archikh cag n bolson. Ted ard tumnii amidraliig sokhryylsniikhee shang hurtekh cag n bolson.

  • Anonymous (February 10, 2012 4:37:32 pm )

    Ene importlogchdiig dahiad zadlaad uur chadvartai companiudad erhiig ugch boldoggvi ymuu esvel ursulduun gargaad neft oruulah useltei huvi hun company chuluutei bolgoh heregtei gariin huruund bagtsan heden monopal uur ugsen huvildaad bna aaa ed nariig ingej davraaj bolohgvi ee

  • Anonymous (February 10, 2012 11:45:25 pm )

    undur uneer importolj bsan bol medeej umnuhuusuu baga hemjeegeer l tataj avch bsan bh estoi shd. tegeed l unee buulgah bolohoor noots duusaagui geed l. unee nemeh bolohoor hyamd avsan noots duussan geed dor ni nemchihdeg biz de.

  • Anonymous (February 11, 2012 4:12:16 pm )

    ene EBEHsaid cn taarsan dugui boldo binzenii une buulgaj cnadadhgui arcnaagui said boldoo eeeeee cnaabaas da heleh ug cn oldohgui ym da

antalya rent a car