МУБИС-ийн Багшийн сургуулиас жил бүр оюутан залуусын дунд зохион байгуулдаг “Хос тогоруу” яруу найргийн наадмаа ирэх сарын 14-нд зохион байгуулахаар болжээ.
МУБИС-ийн 65 жилийн ой, эх хэлний өдөрт зориулан “Хос тогоруу” яруу найргийн уламжлалт наадмыг Багшийн сургууль, уран зохиолын дугуйлангаас нийт бакалаврын түвшинд суралцаж байгаа шүлэг, яруу найраг шимтэн сонирхогч залуусын уран бүтээлийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон үр дүнтэй өнгөрүүлэх, авьяас чадварыг нээн илрүүлэх, сурталчилан таниулах зорилгоор зохион байгуулдаг билээ. Уг уралдаан нь монгол улсын болон гадаад орны бүх их, дээд сургуулийн бакалаврын түвшинд өдрөөр суралцаж байгаа оюутан шүлэг, яруу найраг шимтэн сонирхогч залуус оролцож болох юм байна. “Хос тогоруу” наадмын ес дэх удаагийнхд Өвөрмонголын Башгийн Их Сургууль, Өвөхмонголын Их Сургуулийн оюутнууд болон , Халимагийн их сургуулийн оюутнууд ирж оролцож байсан юм. Энэ удаагийн наадмыг ч нийт монгол туургатан оюутнуудын дунд зарлаж буй юм байна. Яруу найраг сонирхогч оюутан залуус та бүхнийг өргөнөр оролцохыг урьж байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ:ШУУРХАЙ.МН
Холбоотой мэдээ
-
чандмань (March 21, 2017 1:51:50 pm )
ямар утас, хаягаар хэрхэн бүртгүүлэх юм бол оо
1 Comment