antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 21, 2017 Comments are off

Найруулагч Д.Галбаяр эхнэрээ Түцний охин болгоодох уу

нийтлэсэн Admin

Жүжигчин, найруулагч Д.Галбаяр хамгийн сүүлд “Хувьсал” продакшны “Миний нууц” УСК -нд ерөнхий найруулагчаар ажиллаж өөрийгөө өөр өнцгөөс сорьж зориглон хөдөлсөн нь амжилт арвинтай яваа. Гарсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ авч, кино театруудын хамгийн эрэлттэй киногоор тодроод буй. Тэгвэл найруулагч маань дараагийн уран бүтээлээ “ТҮЦНИЙ ОХИД” хэмээн нэрлэж ажилдаа ханцуй шамлан оржээ.

Найруулсан кино бүртээ эхнэрийгээ тоглуулдаг уламжлалаа ч эвдээгүйгээс гадна жүжигчин МУГЖ С.Сарантуяа, залуу жүжигчин Т. Бадамжав нарыг гол дүрээрээ сонгожээ. Олон жилийн турш байрны гаднаас нь холдоогүй жижигхэн түц, дотор нь хүүхдүүдтэйгээ амьдардаг нэгэн эмэгтэйг харан уран бүтээлийнхээ санааг олсон гэдэг.  Өрх толгойлсон эмэгтэйн амьдрал, хүчтэй эмэгтэйн түүх,нулимсаа дотогшоо сорж инээж чаддаг тийм л эмэгтэйг харуулахыг зорьж байгаа гэх түүний шинэ бүтээл удахгүй үзэгч түмний хүртээл болохнээ.

Эх сурвалж:Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car