antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 21, 2017 2 comments

О.Баасанхүүг намтайгаа уялдаа холбоотой ажиллахгүй байгаа гэв

нийтлэсэн Admin

Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай гурван намаас нэр дэвшигчээ сойх боломжтой. Тэрчлэн УИХ-д ганц суудалтай МАХН хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудалтай зэрэгцэн О.Баасанхүү намтайгаа тааруу харилцаатай байгаа бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуудал яригдаж буй. Тэгвэл МАХН-аас УИХ-д  сонгогдсон О.Баасанхүү намтайгаа хэрхэн уялдаатай ажиллаж буй талаар  гишүүн асан З.Баянсэлэнгэ medee.mn сайтад өгсөн ярилцлагадаа дараах зүйлийг хэлжээ. Тэрбээр “Саяхан гүйцэтгэх товчооны гишүүддээ санал тавилгүйгээр Төрийн ордонд хурал хийсэн сурагтай байна лээ. Юуны тухай, ямар хурал хийснийг нь гүйцэд сайн ойлгож амжаагүй байна. Уг нь бид намаасаа сонгогдсон УИХ-ын гишүүндээ хүндэтгэлтэй хандаж, эргээд гишүүн нь бас намаа хүндэтгэх учиртай. Харилцан бие биенээ ойлгож байж намаас гарсан УИХ-ын гишүүний хувиар ажиллаж чадна гэж би хувьдаа хардаг. Харамсалтай нь О.Баасанхүү гишүүн хийж буй ажлынхаа тайлан, мэдээллийг өгөхгүй байна. Намынх нь зүгээс гишүүнээр хэлж дайлгах асуудлууд байна.  Магадгүй О.Баасанхүү гишүүн асуудлыг хэт өөрийнхөөрөө ойлгоод байж болох. Мэдээж нэг хүн намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй. Гэхдээ бидний зорилтууд, намын мөрийн хөтөлбөр, гишүүд дэмжигчдийнхээ санал бодлыг УИХ-ын гишүүний индэр дээрээс хэлж ярих бүрэн боломжтой. Бид ч бас мэдээллээр хангаад явж болно. Эдгээрийг харгалзан үзэхгүй жаахан учир дутагдалтай ажиллаад байна уу даа гэж би харсан. Бидэнд ийм уялдаа холбоо алга. О.Баасанхүү гишүүн гүйцэтгэх товчооныхоо хуралд бараг оролцохгүй байгаа.” хэмээн шулуухан хэлээд авчээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ЗОЧИН (March 21, 2017 10:57:58 am )

    ХЭЗЭЭ ЭВ НЭГДЭЛТЭЙ БОЛОХ ЮМ ХЭЗЭЭ НЭГ ТОЛГОЙТОЙ БОЛОХ ЮМ ХЭЗЭЭ НЭГДСЭН УЛС БОЛОХ ВЭ УЛС ТӨРЧДӨӨ УЛС ОРНЫГ ХАГЛАН БУТАРГААД ДУУСЛАА БИШ ҮҮ

  • Зочин (March 21, 2017 4:24:45 pm )

    Наад муу тэнэг чинь урвагч л байхгүй юу даа харваас бие нь хүний хагас бичиж ярьж байгаа нь галзуугийн хагас байгаа биз дээ

antalya rent a car