Сансарын тунел орчимд зорчигч тээвэрлэж явсан нийтийн тээврийн автобус шатсан хэрэг гарчээ. Тодруулбал, Нийтийн тээврийн том оврын автобус шатаж байна гэх дуудлага өнөө өглөө 09.37 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу гал унтраах 10 дугаар ангийн алба хаагчид очиход автобусны моторын хэсэг шатаж, заалны арын хэсэг рүү гал орж байсныг түргэн шуурхай ажиллаж унтраасан байна. Гал гарах үед автобус дүүрэн зорчигчтой байсан бөгөөд хүмүүс нь автобуснаас амжиж буужээ. Тиймээс нэг ч зорчигч гэмтэж бэртсэн эрсдэл гараагүй гэж албаны эх сурвалж мэдээллээ. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
ЭХ СУРВАЛЖ:ШУУРХАЙ.МН
Холбоотой мэдээ
Comments are closed.