antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 21, 2017 23 comments

А.Цогцэцэг сайдад алагчлуулсан эмч нарт ТЭМЦЭХ-ээс өөр сонголт үлдэх үү?

нийтлэсэн Admin

Эмнэлгийн байгууллагад ажиллаж буй бүх л эмч сувилагчид хүний эрүүл мэнд, амь насыг авран хамгаалахын төлөө зүтгэдэг гэдэгт би эргэлздэггүй. Тэгвэл салбарын сайд А.Цогцэцэг асуудал шийдэх гээд алагчилсан шийдвэр гаргажээ. Юу гэхээр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн тушаалаар тус яамнаас ажлын хэсэг гарган, олон хүний амь аварсан, Монголд эмчлэгддэггүй байсан өвчнийг эмчилдэг болсон эмч нар онцгой урамшуулал үзүүлдэг болох урамшууллын системийг бий болгох гэж байгаа гэнэ. Энэхүү урамшууллын системийг юу юугүй үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа мянга мянган хүний эрх ашигтай холбоотой асуудлууд байна шүү дээ.

Ямартаа л эмч мэргэжилтнүүд бодит нөхцөл байдлынхаа талаар сошиалаар чангахан дуугарцгаах болсон. Шөнөжин эхнэрээ тэвэрч унтсан шүүгчийн цалин 3-6 сая төгрөг.Шөнөжин хүний амь насыг дэнсэлж хоносон эмч 500000-н төгрөгийн цалин авч буй нь шударга явдал уу гэдгийг тэд асууж буй. Тухайлбал, нэг эмч өөрийн байр суурийг илэрхийлэхдээ  “Гадаадад нэг Их эмч,3-н сувилагчид 10-15 өвчтөн ноогддог.Гэтэл өнөөдөр өрх болон эрүүл мэндийн байгууллагад  ажиллаж байгаа Их эмчид 30-40 өвчтөн ноогддог.Мөн АНУ-д гэр бүлийн эмч буюу манайхаар бол өрхийн эмч нар хамгийн бага цалинтай гэгддэг ч сардаа 14,5 мянган ам.доллар авдаг. Швейцарийн эмч нарын хамгийн бага цалин 7,8 мянган ам.доллар, Их Британийн эмч нарын хамгийн бага цалин 7,0 мянган ам.доллар гэх мэт. Монгол улс иргэнийхээ амийг яаж үнэлдэг,мөн хөдөлмөрийг нь яаж үнэлдэг талаар ЭРҮҮЛ МЭНДИЙН салбар хэмээх тооохон айлаар жишээ татая.Их эмч,сувилагч 518000-580000 төгрөгийн цалин авч байна.ТҮЭМ 3.1 5.1 гэсэн шатлалтайгаар. Их эмчийн цалин 580000төг:22хоног 8н цагийн хөлс 26000төг /40 хүн = гээд үзхэд нэг хүний амийг ердөө 560төгрөгөөр үнэлж байна. 580000:22=26000 8н цагийн хөлс  26000:40=560төгрөг

580000 мянгаас нийт  шимтгэл татвар гээд 19%г авна, тэгэхээр нэг эмч гар дээр 400000 төгрөг  авна.Энгийн цагдаагаас 15%, Дундаж цалинтай иргэнээс 40% хамгийн өндөр цалинтай хүнээс 10 дахин бага цалин гар дээрээ авч байна.Эмнэлэгийн бусад сувилагч,асрагч,тусллах ажилчны цалинг яриад ч хэрэггүй.Дээрээс нь маш их дарамт.Мөн эм тарианы хүрэлцээ муу ,эмийн үнэ нэмэгдээд байдаг төсөв нэмэгдэхгүй.Эм тарианы хүрэлцээ САРЫН  2 дахь хагас гэхэд дуусаж байна.Боломжоороо эмнэлэгээс гаргана.  Зарим  эмийг  гаднаас иргэдийн кармаанаас гаргуулан хэрэглэнэ.Тоног   төхөөрөмж бүгд хоцрогдсон, дандаа 10-аас дээш жилийн насжилттай.Эрүүл мэндийн яамруу асуудал тавихаар сангийн яамруу өгнө.Сангийн яам нь наад эмнэлэгийн ажилчидынхаа  илүү цаг 90-р тогтоолын нэмэгдэл дээр анхаар,  төсөв нэмэх боломжгүй гээд буцаана.Угийн бага цалин авч байж яаж нэмэж цалингаас хасах вэ?Өрх нэгдсэн эмнэлэгийн эмч,сувилагч нар өдөрт 30-40 хүнд үйлчилж байна.Нэг хүнд 12 минут  зарцуулж байна гэсэн.Хүүхдийн эмч нар 50-100н хүнд үйлчилнэ,  эмнэлэгийн орны хүрэлцээ муу.Нэг эмч өдөрт 10-15 н хүнд үйлчилж байсан бол  нэг хүнд 30 минут зарцуулж хангалттай үзлэг хийж сэтгэл хангалуун гаргах байсан.Хүн амын тоо өсөөд байдаг эмчийн орон тоо бага байгаад байдаг.Сүүлийн үед байнга эмч,эмнэлэгийн ажилтан,эрүүл мэндийн байгууллага руу иргэд их дайрах,буруутгах  хандлага их болсон.Эрүүл мэндийн байгууллага муу ажилласандаа биш.Урьдчилан сэргийлэх эм,тариа төсөв санхүү муу байгаагаас дээрх үзэгдэл газар авах болсон.Томуу томуу төст өвчин хяналтнаас гарсан гэж хэлэхэд буруутахгүй,өрх,нэгдсэн эмнэлэгүүдийн орон тоо хангалттай байсан бол томуу томуу төст өвчнөөр энэ олон нярай эндэхгүй байсан.Мөн зүрх судас,элэгний өвчнөөр өвдөж нас барсан хүнийг хэчнээнийг аврах байсан бол.Одоо эрүүл мэндийн салбарт анхаарал хандуулж дэмжлэг үзүүлэх цаг нь болсон гэж бодож байна.Эрүүл хүн Монголын баялаг.” хэмээн бичсэн байсан.

Үнэхээр ч эрүүл мэндийн салбарын хүнд хэцүү асуудлыг удирдаж байгаа САЙД нь л төр засгийн түвшинд гаргаж ирж, шийдэлд хүргэхгүй бол засгийн газрын танхим тэрчигтээ нэг салбар луу өдөржин шөнөжин хараад байхгүй шүү дээ. Яах гэж ер нь салбарын сайд гэж байдаг юм бэ. Салбарынхаа төлөө яв л даа. Одоо татвар нэмээд төсөвт тодорхой хэмжээний орлого нэмэгдэнэ гэж байгаа. Тэгвэл яагаад салбарын сайд зангараг гаргаж ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР-ыг аврах асуудлаар дуугарч, тэнд ажиллагсдын өмнө тулгамдаад буй асуудлыг шийдүүлж болохгүй гэж. Эсвэл заавал эмч нар ЖАГСААЛ хийж, тэмцэх ёстой юу?

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • шаабар (March 21, 2017 10:54:28 am )

    Ер нь сайн ажилласан эмч сувилагч нараа шагнаж урамшуулах нь зөв л дөө. Асуудлын гол нь түүндээ биш байх. Салбарт бодлогын том шинэчлэл дутагдаад байх шиг. Хэдийгээр иргэдийн олонхи ядуу ч мөнгөтэй баян хүмүүс цөөн биш. Тиймээс тийм хэсэгт зориулсан нэмэлт даатгалын тогтолцоогоо жинхэнээр нь хэрэгжүүлж тэдэнд зориулсан даатгалаас санхүүждэг тусгай эмнэлэг байгуулах нь зөв мэт. Ингэж чадвал бусад эмнэлгүүдийн ачаалал багас төсвөөс авдаг багахан мөнгөө эмч ажилчдынхаа цалин хөлсөнд зарцуулах боломж гарч болох юм. Нэг л санаа энэ. зоригтойхон хэрэгжүүлээд үзэх л хэрэгтэй дээ. Яамны ТНБД бусад газар хэлтсийн дарга нараа сайн дайчлах нь зөв шүү Цогцэцэг сайд.

    • zochin (March 21, 2017 12:22:44 pm )

      цогцэцэг өөрийхөө хөрөнгийг яаж арвижуулах вэ гэдгээ л өдөр шөнөгүй боддог хүн. эмч, сувилагч, асрагч, жолооч түүнд ёстой падлий байхгүй. Улсын арьсны эмнэлэгт дарга хийж байгаад хувьдаа яг ижил төрлийн эмнэлэг байгуулж давхар ажиллаж байсааар байгаад сайд болохынхоо өмнөх өдөр нягтлангийнхаа нөхрийн нэр дээр шилжүүлсэн хүн дээ. тэгээд зогсохгүй хувийн эмнэлгийн ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд ижил үйлчилгээ үзүүлдэг олон газрыг захилагаар шалгуулаад хаалгуулж, өрсөлдөгчдөө намнасан хүн. Хувьдаа толгой нь муу юманд л сайн ажилладаг хүн дээ

  • иргэн (March 21, 2017 11:56:49 am )

    Цогоо гуай тойрон хурээлэгчдээсээ илуу гарч чадку ээ. Ухаанаараа олиггуй юм чааваас. Юм хийж байгаа болж харагдахын тулд гэнэт гэнэт цочир мэдэгдэл хийгээд – тэр дандаа худлаа

  • зочин (March 21, 2017 12:12:43 pm )

    энэ бол зүгээр л цалинг нь нэмэхгүй гэсэн заль.аль хэдийн эмнэлэгт хэрэглэхээ байсан хуучин тоног төхөөрөмж,эмчилгээнээс хасагдсан эмээр ямарч сайн эмч өвчнийг эмчилж чадахгүй гэдгийг ямарч тэнэг мэднэ.

  • өвгөн (March 21, 2017 1:21:18 pm )

    тангараг, эмчлэх чадвар, мөнгө холбоотой байх бол уу даа, гээд хийж чадах гэж юм бий, 1,5 жил харж болно гэх үү

  • Anonymous (March 21, 2017 1:27:45 pm )

    Emgen shulmasaas oligtoi shiidel huleeh hereggui dee. Dandaa l genet genet baahan hudal yum medegddeg yum, tegsnee daraa n hudal n batlagdanguut bi bish ter l ingesen geed uur hun amitan luu buhdag uudgui zantai, uildel n ch hulgaichiinh shig tiim hun shu ene Tsogoo guai.

  • зочин (March 21, 2017 3:34:18 pm )

    Сайдын сэнтийнд мөнгө танилаар заларсан эмээг тэтгэвэрт нь гарга эрүүл мэндийн байгууллагыхаан.

  • хүү (March 21, 2017 4:18:46 pm )

    өөрсдөө ажилтайгаа үлдэхийн тулд тэтгэврийн насыг нэмээд байгаа юм шүүдээ. эрүүл мэндийн сайдаа. монгол хүний дундаж наслалт 83 гэсэн тоог та гаргаж өгсөн үү.

  • zochin (March 21, 2017 5:54:24 pm )

    Hereg vnen zuvuur shvvj chadahgvi shvvgch nariin tsaling hasch udur shunugvi ajilladag emch.nart ugii

  • зочин (March 21, 2017 7:34:22 pm )

    арьс судлалын төвийн гадаад орчинг улаан чулуутын хог талбар болгоод хуурамч истор бичиж мөнгө луйвардаад хувийн эмнэлэгийг зарсан гэх луйвар хийж м.энхболдоор бөгсдүүлж бж сайд болоод эрүүл мэндийн салбарыг нурааж идэхээр явж бна

  • зочин (March 21, 2017 9:49:58 pm )

    ЦОГЦЭЦЭГ САЙДАА ТЭТГЭВЭРИЙН НАСЫГ НЭГ САРААР Ч БИТГИЙ НЭМЭЭЧЭЭ ТА ЭМЧ ХҮН БИЗ ДЭЭ МОНГОЛ ХҮНИЙ ДУНДАЖ НАСЛАЛТ 60-66 ГЭЖ ТВ-ЭЭР ЯРЬЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ ЭНЭ БОЛ ҮНЭН. ӨВЛИЙН ИХ УТАА УНИАР, ХӨРСНИЙ БОХИРДОЛ, АГААРЫН БОХИРДОЛ, ГЭР БҮЛИЙН ӨР ЗЭЭЛ, ХҮҮХЭД ШУУХДЫН АСУУДАЛ ӨВЧИН ЭНЭ ТЭР ГЭЭД ЭЛДЭВ ПРОБЛЕМ СТРЕСС ЗЭРГЭЭС Л БОЛЖ БОГИНО НАСЛАЖ БАЙНА. ҮР ХҮҮХДЭЭ ӨСГӨЖ ӨНДИЙЛГӨЖ ОДОО Л НЭГ ЯС АМРИЙ ГЭТЭЛ ТЭТГЭВЭР 6 САРААР НЭМНЭ Ч ГЭХ ШИГ ЯРИГДААД БАЙХ ЮМ АА ҮҮНД ТА ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ХУВЬД ЭХ ХҮНИЙ ХУВЬД САЙД ТӨРИЙН ТҮШЭЭ ХҮНИЙ ХУВЬД ҮГЭЭ ХЭЛМЭЭР БАЙНА АА. ТЭГЭЭД Ч ОЛОН САЙХАН БОЛОВСРОЛТОЙ ЗАЛУУЧУУД АЖИЛ ОЛДОХГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ ЭДГЭЭР ЗАЛУУЧУУДДАА Ч ХӨГШЧҮҮЛ НЬ НАС БОЛСОН БОЛ АЖЛЫН БАЙРАА ТАВЬЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ. ЖИЛ БҮР ОЛОН САЙХАН ЗАЛУУЧУУД ГАДААД ДОТООДОД ТӨГСӨЖ ИРЖ БАЙНА ЭДНИЙГЭЭ БОДОЖ НАС 55, 60 ХҮРСЭН БОЛ ГАВЬЯАНЫХАА АМРАЛТАНД ГАРЧ ЗАЛГАМЖ ХАЛАА БОЛСОН ЗАЛУУЧУУДДАА АЖЛЫН БАЙРАА ТАВЬЖ ӨГӨХ НЬ ЗҮЙТЭЙ ШҮҮ ДЭЭ. ТИЙМЭЭС ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ ТОГТООСОН 55, 60 НАСЫГ НЭГ САРААР Ч НЭММЭЭРГҮЙ БАЙНА ШҮҮ ЭНЭ БОЛ ОЛОН ХҮНИЙ ХҮСЭЛТЭЭ

  • зочин (March 21, 2017 9:51:46 pm )

    amjilt husie

  • zochin (March 21, 2017 10:20:03 pm )

    Tsogtsetseg bol uhaan muihar shunaliin sedelteigeer alivaa yumiig hiideg mash muu zan uiltei hun yum. Terend uls oron, salbar ene teriig bodoh setgel baihgui, oyun uhaan, chadvar medleg n ch dutna. ATG-g huurch ashig sonirhliin zurchilgui gsn bicheg hiilguulj avahad n hud N.Enkhbold, MAN namiin darga M.Enkhbold nar huchin zutgesn yum gene lee

  • Зочин (March 22, 2017 12:31:43 am )

    Эмч нар минь жагсаал хий, эсвэл ажил хаях хэрэгтэй шүү, Тэгэхгүй бол та нар юм бичээд хэн ч ойлгохгүй шүү, Гэмт хэрэгтнүүдээс улсынхаа мөнгийг авч чавдахгүй байгаа шүүгч нарын цалинг хар , Эмч , суилагч, асрагч нарын цалинг зэрэгцүүлээд хараарай

  • zochin---- (March 22, 2017 7:54:49 am )

    Eedee said guai tetgeveriin nasiig l bvv nemeerei, surguuli tugsuud ajilgui gudamjid laaz ushigluj ajilgui yavaa ZALUUCHUUDDAA zaigaa tavij ugiil du bid zaluu yavaagui bish Tegeed ch 55,60-aas deesh nasii humuusees ajliin bvteemj gej garahgui ba shuu de, tegeed zaluuchuudiin doog tohuu bolood ted nar ni bair suuria tavij uguhgui suugaad baihiin yanaa….
    Jagsaj ajil hayaj l medruultsgeey TUR ZASAGTAA…

  • ЗОЧИН (March 22, 2017 11:58:40 am )

    Шүүх хуралдааны үеэр хүн төрж нарийн бичиг бүсгүй эх барьж авчээ. Бахархмаар ч ЭМГЭНЭЛТЭЙ явдал. Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагын хөшүүн хойрго, хүнд суртал алхам тутамд мэдрэгдэж байна. Хүн, хүүхэд төрөх гэдэг 20, 30 минутын ажил лав л биш байх. Энд тэнд очиж тууз хайчилж ажил нь сайжирч байгаа тухай амаа чилтэл ярьж Хөрөнгө оруулалт олж ирж байгаа гэж өөрийгөө магтаж яваа ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Та амьдралын ганцхан удаагийн ШАЛГАЛТАНД бүдэрлээ дээ. Шүүхэд энгийн бүсгүй хүүхэд эх барьсан энэ явдал ард олонд бахархал Эрүүл мэндийн салбарынханд ЭМГЭНЭЛ.

  • Zochin (March 22, 2017 12:00:40 pm )

    Ene salbariig ene hun udirdaj chadahgui baina.

  • zochin (March 22, 2017 12:40:07 pm )

    Ene ugaasaa chadahgui ee. neg muu jijkeen arisnii tuviig udirdaj chadahgui, harin tendees huviin amidarlaa bosgoson mash ih shunaliin sedeltei muu hun baigaa yum daa ene tsogtsetseg

  • zochin (March 22, 2017 4:39:46 pm )

    ene teneg hogshin avgai boliochee huviin emnelegtee ajillaad baij bai yun said ve

  • zochin (March 22, 2017 4:41:02 pm )

    lambaa saidaas doloon dor shuu de ene avgai mergejliin bus hunees doloon dor yaj said hiij bnaa

  • zochin (March 22, 2017 4:42:52 pm )

    uunees oligtoi zaluu IQ saitai said hiih hun MAN d oldoogui yum baih da

  • zochin (March 22, 2017 4:43:53 pm )

    huviin ambitsaar end tendhiin yalanguya aimag oron nutgiin dargiig halaal teneg avgai

  • zochin (March 24, 2017 12:38:29 pm )

    ER NI ERCHIMHKUCHNII SALBAR GEJ UNAJ DUUSSAN ODOO ENE ZG ENE SALBARIIN UDIRDAKH SAID , DED , TNG TEGEED TER YAMNII DOTORKHI mertegjliin bus olon jil yu ch khiikhgyi dabkhardsan oron too ereesee 90 eed onii ued yaj ajilllaj bsn tiim l salbar bolgokhod 20 jil kheregtei. Mongolcommentoor 5 r, 6 r TEST barina gej amlaj baijee. ENE BOL meregjliin bus tootsoogyi khudal yrigchdiin negee l meregjliin bus zorigt, sonompil , ded said dorjpureb , er ni zendee meregjliin bus khumuus bsn. ODOO terees shalgalt oruulaachee , ene ZG olon hkun khallaa l gene biz urid medleggyi ZG uud iim bolgoson shuu. ODOO EXY amand shalgalt oruulj TER dabkhar Erchimhkuchnii zokhitsuulakh khoroo gesen une nemegch buur khereggyi, urid ni baigaagyi, yamand dabkhar olon khumuus bii…. shalgaad tsegtsel..

antalya rent a car