antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 21, 2017 15 comments

Баярлахад эрт байна, Ерөнхий сайд аа!

нийтлэсэн Admin

Ерөнхий сайд бүх зүйл OK гэж дуугарч эхэллээ. Тэрбээр “2017 оны гуравдугаар сард төлөх ёстой 580 сая долларын хугацаа тулсан өр зээлээ Монгол Улс төлж чадах уу, чадахгүй дампуурлаа зарлуулах уу гэсэн ард түмэн болон олон улсынхны эргэлзээ, тээнэгэлзээ дунд бид анх ажил авсан. Харин өнөөдөр Монгол Улс хугацаа тулсан бондын өргүй болж, 580 сая ам.долларынхаа өрийн асуудлыг бүрэн шийдэж, улмаар жолоо цулбуургүй мэт уруудаж явсан эдийн засагтаа ч, итгэл алдраад гараад явчихсан гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө ч ногоон гэрэл асааж чадлаа. Энэ бол хоосон яриа, улс төрийн PR биш нь ердөө хэдхэн хоногийн өмнө олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргасан Засгийн газрын 124 сая ам.долларын захиалгатай бондод гадаадын хөрөнгө оруулагчид 3.3 тэрбум ам.долларын санал ирүүлснээс бэлээхэн харагдаж байна.” гэлээ. Мэдээж улс орон өрнийхөө хагас хугасыг ийн төлж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ Хуралдай бондын 70 гаруй хувийг АНУ-ын хөрөнгө оруулагчид авсан нь бас л анхаарал татсан асуудал гэдгийг Р.Амаржаргал хэлж байна лээ. Үнэндээ бол бид дэлхийн акулуудын өөдөөс яаж  ч сарвалзаад хүч хүрэхгүй гэдгийг Оюутолгойтой холбоотойгоор дэлхийн мэдээллийн томоохон агентлагууд Монголын эсрэг бодлогын чанартай нийтэлж, нэвтрүүлж байсныг санах хэрэгтэй гэж буй. За тэгээд бид баярлахад эрт байна.

Гадаад зах зээлд бонд гаргахдаа, гадны байгууллагуудаас мөнгө зээлэхээсээ өмнө чухам юу хийх гэж буйгаа, ямар төсөл хөтөлбөрүүдэд мөнгө зарцуулах гэж буйгаа, мөнгө зарцуулсан төсөл хөтөлбөрүүд нь хэзээнээс эргэн үр шимээ өгөх вэ, зээлийн эргэн төлөлтөд хэрхэн яаж нөлөөлөх вэ гэдгийг нэлээд өндөр магадлалтай тооцдог байх шаардлагатай атал бид тийм тооцоо төлөвлөгөө сэлтгүйгээр бондууд гаргасан. Ямартаа л Хөгжлийн банк бондын мөнгөө хагас жил хаашаа хөдөлгөхөө мэдэхгүй, хоногийн 90 мянган ам.долларын хүү төлсөн гэж чичлүүлж байхав дээ. Тэгэхээр  улстөрчид нь гадаад зах зээлээс улс орныхоо нэр сүрээр мөнгө босгож байгаа бол улстөржилтгүй, ухаалаг, холын хараатай зарцуулалтын асуудлыг нь ч бас давхар шийдэх ёстой юм. Сүүлийн хэдэн жилд дараалан гаргаж буй бондуудаас зарцуулалт нь тодорхой ганц л бонд байгаа нь Засгийн газраас саяхан гаргасан “Хуралдай” бонд болоод байна. Биднийг цаана 2018 онд төлөх Чингис бондын 500 сая ам.доллар, 2022 онд төлөх 1 тэрбум ам.долларын өр хүлээж байна.

ОУВС-тай түншлээд энд тэндээс мөнгө олж ирнэ гээд байгаа. Гэхдээ өрийг өрөөр дарах гарц бол хамгийн зөв зам биш. Харин хамгийн гарцгүй байдалд орсон үеийн сонголт юм. Баахан татвар нэмж төсөвт төвлөрүүлэх дөрөв таван зуун тэрбумаа эргээд зарцуулах зарцуулалтаа олигтой шийдчихэж чадахгүй дээрээ тулсан нөхцөл байдалтай байгаагаа бас эргэн санах хэрэгтэй байх.

Судалгаанаас харахад, манай улсын гадаад өр сүүлийн 5 жилд 3.2 дахин өсч, 2015 оны байдлаар 21.6 тэрбум ам.долларт хүрсэн байдаг. Ингэж өсөхөд гадаад зах зээлд гаргасан бондууд үлэмж нөлөөлсөн нь тодорхой.

За тэгээд  тухайн улсын Засгийн газар урьдчилан тохиролцсон гэрээний дагуу хүү, үндсэн төлбөрөө төлөхгүй байх тохиолдолд өрийн хямрал үүсэх нөхцөл бүрддэг гэдгийг  гадны улс орнуудын жишээ харуулж ирсэн. Түүнчлэн энэ дашрамд, өрийн хямралын талаарх судалгааны мэдээллээс хүргэхэд анхны өрийн хямрал XVIII зууны үед гарч байсан бол орчин үед 1980-аад оны Латин америк, 2010 оны Европын улсуудад болсон гадаад өрийн хямрал томоохон жишээнд тооцогдож буй юм. Гадаад өрийн хямрал үүсгэх хүчин зүйл нь улс орон бүрийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байдаг ч өрийн хямрал нь бусад төрлийн санхүүгийн хямрал үүсэх шалтгаан болдог  байна. Тэгэхээр улс орон өрийн хямралт байдалд орохгүйн тулд өрийн зарцуулалтын асуудал дээр тун зөв хандах хэрэгтэйг дэлхийн улс орнуудын жишээ бидэнд харуулсаар байгаа юм.

Судлаач Б.Эрдэнэбат “Бага орлоготой оронд өр өсөх нь хатуу арилжааны нөхцөлтэй зээл авах байдалд хүргэдэг, энэ төрлийн өрийн удирдлага нь макро эдийн засгийн бодлогыг хүндрүүлэхийн зэрэгцээ, улсын төлбөрийн чадвар нь түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хамааралтай тохиолдолд улсын нийт эрсдэлийг нэмэгдүүлдэг, энэ нь улсын салбарт томоохон эрсдэл болохоор байна” гэсэн бол судлаач Ч.Энхбаяр “өрийн шатлалыг хурдтай өсгөх нь Монгол улсын зээлжих зэрэглэл болон өрийн дарамтад орох сөрөг нөлөөтэй, мөн богино хугацаанд өрийг нэмэгдүүлэх нь өрийн дарамт бодитойгоор тулгарах эрсдэлийг анхааруулсан байдаг.

Ямартай ч нэг зүйлийг хэлэх хэрэгтэй байх. Баярлахад эрт байна, Ерөнхий сайд аа!

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Зочин (March 21, 2017 9:11:53 am )

    Зүгээрээ эхний хонгилын гэрэл харагдаж байна. Цаашид хэлсэн ярьсан даа сахилга батаа барьж ажиллах хэрэгтэй. Яам ерөнхий газар ажиллаж байгаа хүмүүсийн цалин өндөр гэтэл яг ард түмэнд үйлчилж өдөр шөнөгүй ажиллаж байагаа төрийн албан хаагчдын цалин бага байдаг асуудлыг хөндөж шийдвэрлэх хэрэгтэй.

  • зочин (March 21, 2017 9:27:43 am )

    яг л иргэд нэг банкны зээлээ дарах гээд нөгөө банкнаас зээл авдаг байсныг төр давтаж байна даа МАН-аас өөр ухаан хүлээгээд ч гарах шинжгүй бна,аргагүй л мэргэжлийн бус ЗГ, боловсон хүчингүй нам гэдэг нь харагдаж бна

  • санаа (March 21, 2017 9:48:17 am )

    Ерөнхий сайд баярлаагүй байдлыг таниулсан харин иргэд бид баярласан.

    • Anonymous (March 21, 2017 10:35:40 am )

      ok

  • Зочин (March 21, 2017 10:02:07 am )

    Ажлаа хийж байгаа хүнийг зүгээр л ажлыг нь хийлгэ л дээ.Өөрсдөө хийж гавьсан зүйлгүй байж дандаа бусдыг шүүмжилж хуцаж байх юм.Хийж байгаа зүйл нь ил харагдаж л байна шүү дээ.йөөрсдийгөө сэтгүүлч, нийтлэлч гэх мэтээр нэрлэсэн новшнууд одоо больцгоо.Гэгээлэг байцгаа.Сайн энерги түгээ л дээ.

  • должин охин (March 21, 2017 10:20:38 am )

    ардчилсан намын мэдрэл муутай юмнууд бүх юмыг харлуулах гэж их орлиж оролдох юм даа , өөрсдөө төр барихаараа галзуу нохой шиг явцгаадаг

  • Anonymous (March 21, 2017 10:51:50 am )

    за Ардчилсан амын бууны нохдууд бичээд эхлэв үү. та нар шиг танаы АН шиг л замбараагүй идэж ууж уруудалд хүргээгүй. уруудсан доройтсоныг чинь л засахаар ажиллаж байна.

  • Иргэн (March 21, 2017 12:55:59 pm )

    Саяхан МАН-хан үхлээ хатлаа болоод байсан чинь юу болоод одоо хулхин дээр цэцэг ургуулаад эхлэв ээ? Ард түмэн та нарын тоглоом биш шүү. Хариуцлагатай шударга байж үзээрэй

  • зочин (March 21, 2017 3:37:10 pm )

    Бага хүүтэй өрийг амарчлаад өндөр хүүтэй өрөөр төлчихөөд их ажил хийчихсэн юм ярьж тэнэгтэж суудгаа болимоор юм. Эд нар бүтэхгүй хүмүүс байна.

  • Anonymous (March 21, 2017 5:13:08 pm )

    Ямарч байсан АН-ын луйварчдаас дээр байнаа. Одоо офшор дансны мөнгийг эх орондоо авчирч луйварчидаас луйвардсан мөнгийг нь гаргуулж авах хэрэгтэй

  • uuuu (March 21, 2017 5:56:15 pm )

    АН-ийнханы хийсэн балгаар улс орон шалан дээр элгээрээ хэвтсэн. Шинэ засаг өндийлгөж босгох гэж зүтгэж л байна. Та нар өөр яалгах гээв?.

  • Б. (March 21, 2017 7:24:35 pm )

    Ерөнхий сайд одоо зоригтой л ажлаа хий .Эхний алхам болж байна АН -ынхан хүний хийсэн ажлыг бүү харлуул. амжилт хүсэе

  • Anonymous (March 21, 2017 9:18:14 pm )

    Tegeed uneheer 3-4 terbumiig ugyu gesen ni unen l uym bol avahgui yasan uym be?! Mungu heregtei l geed baihiin! Ene tendees mungu guigaad l baigaa gehiin! Esvel ter Valutiin San avch bolohgui gesen uym uu?!

  • зочин (March 22, 2017 9:06:29 am )

    Ахмадын тэтгэвэрийг үе шаттай нэмэгдүүлнэ гэж амалсан МАН намын амлалт юуу болж байна аа хэзээ нэмэх вэ, ахмадын тэтгэвэрт орох насыг нэг сараар ч нэмж болохгүй, тэгээд ч нэмэх цаг нь биш ээ

  • Зочин (March 22, 2017 12:31:24 pm )

    АН-ын хан шиг идчихгүй бол эдийн засаг дороо сэхнэ. Ерөнхий сайд зоригтой байгаарай. Хийснээ сайн сурталчил.

antalya rent a car