antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 16, 2017 1 comment

Төгрөгийн ханшаа хамгаалахын тулд мөнгөө “дарж” байна уу?

нийтлэсэн Admin

ОУВС өөрийн тавьсан шаардлагуудаа хүлээж авах эсэх асуудлыг 4 дүгээр сарын 10-нд багтаад шийд гэсэн учраас чуулган ээлжит бусаар хуралдах шаардлагагүй болсон. Гэхдээ тус сангаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс өөр аргагүй. Цаг хугацааны л асуудал байгаа хэрэг. Тэгвэл эдийн засагч Б.Лхагважав хэвлэлд энэ талаар хэлэхдээ “Олон Улсын Валютын сангаас үүрэг даалгавар авсан бол биелүүлэх ёстой. УИХ-ын чуулган хойшлоод, сураггүй болчихлоо. Нөгөө талаасаа евро бондын 580 сая ам.доллар төлөх асуудал байсан. Гэхдээ 2016 оны татварын орлого 506 тэрбумаар давсан. 2017 оны нэг, хоёрдугаар сарын татварын орлого биелсэн. Сүүлийн 20 жилд ийм зүйл гараагүй. Өчигдөр л гэхэд хоёрдугаар сарын орлого 191 тэрбумаар давсан байна. Давсан орлогуудаа үзэхэд 580 сая ам.долларыг төлөхөд асуудал байхгүй юм шиг. Гэхдээ энэ мөнгийг нэг дор Эрдэнэт шиг гаргачих юм бол манай төгрөгийн ханшид нөлөөлчих гээд байгаа юм. Нөгөө талаасаа өмнөх засгуудын үед татварын орлогоо бүрдүүлээд хурааж авдаг системээ хийчихсэн. Энэ систем зөв ажиллаад ирсэн. Гуравдугаар сарын орлогууд давж биелэх байх.” хэмээн ярьжээ. Тэгэхээр түүний хэлж буйгаар бол манай улсын данс улайчихаад байгаа юм байхгүй. Харин орж ирээд төвлөрөөд байгаа бүх мөнгөө эргүүлээд шууд гаргачих нь төгрөгийн ханшид нөлөөлөх учраас 580 сая ам.долларын бондын өрийг төлөхийн тулд Хуралдай бонд гаргаж, бондын солилцоо хийгээд байгаа бололтой.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • иргэн (March 17, 2017 9:21:10 am )

    Энэ муу урвайсан урбанек Лхагважав гэгч албан тушаал мөнгөний төлөө төрсөн эхийгээ ч худалдаж чадах лалрын гар дандаа худлаа хошгируулахаа болиоч ээ

antalya rent a car