antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 16, 2017 8 comments

Хүүхэд уйлаад байсан учир хэргийн газрыг орхин зугтсан гэв

нийтлэсэн Admin

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын III хэлтсийн Эрүүгийн тасгийнхан хоёрдугаар сарын 15-наас хойш эрэн сурвалжилсан жолоочоо хоёр хоногийн өмнө олж илрүүлсэн билээ.Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг, Хүүхдийн II эмнэлгийн зүүн талд байрлах “Хүннү” зочид буудлын урд замын гуравдугаар эгнээнд явж байсан хар өнгийн машин шарваж огцом тоормолзож зогсохдоо явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан иргэн Б-г машиныхаа бөгсөөр мөргөсөн. Харин мөргүүлсэн Б нь тэнцвэрээ олж чадахгүй нэгдүгээр эгнээ рүү орж иртэл хурдтай явж байсан “Приус”-т дайруулан амиа алдсан бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, эхэлж мөргөсөн машиныг эрэн сурвалжилж байсан билээ.“Тоёота Кроун” маркийн автомашины жолооч О уг хэргийг үйлдээд ослын газрыг орхин явжээ. Тэрбээр цагдаагийнханд “Баянцээлээс Толгойт руу явж байсан юм. Сэлбийн гүүр дөнгөж өнгөрөөд байтал замын хаалт сараалжтай хэсгээс хүн гарч ирэхэд нь мөргөхгүйн тулд тоормослон зүүн гар тийш дарж зогссон. Огцом тоормослосноос болж хүүхэд маань машины урд салоныг мөргөж уйлсан. Гэтэл хажуу талаас “Приус” орж ирээд тэр хүнийг мөргөчихсөн. Цонхоороо хараад би мөргөөгүй учраас, бас хүүхэд маань уйлаад байхаар нь яваад өгсөн. Харанхуй үед гэрлээ шилжүүлж, хурдаа тохируулж явахыг сануулъя” гэж мэдүүллээ. Энэ мэтчилэн авто тээврийн ослоос урьдчилан сэргийлж, жолооч явган зорчигчдыг анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.

 

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • zocin (March 16, 2017 11:55:28 am )

    өмгөөлөгчийн үг байна даа

  • zochin (March 16, 2017 12:06:27 pm )

    oroi udshiin tsagaar tomor saraaljin hashlaganii tsaanas gent humuus ih garj irdeg shu haragdahgui hetsuu bdag gartsnii hesgiin tomor saraaljin hashaag 2 tiishee 5 5m hashaig n awah heregtei

  • Anonymous (March 16, 2017 12:30:03 pm )

    Гарцгүй газараар зам гарсан нь ийм байдалд хүргээ өөрөө бэтэж өрөөлийг хорлоод

  • баагий (March 16, 2017 2:14:56 pm )

    Явган зорчигчийн буруу байна. гарцгүй газраар гарч хүнд гай болохоо болимоор юм.

  • guest (March 16, 2017 3:15:28 pm )

    Хүүхдээ хойд суудалдаа бүсийг нь бүслээд суулгахгүй яасан юм бэ, хүүхдээ эрхлүүлж хөдөө царайлж урд суудалдаа суулгаад, ба тэгээд бүсийг нь бүслэхгүй авч явдагаа болимоор юм,

    • jinhene mongol (March 16, 2017 5:19:38 pm )

      Hotiin balai maanag chi yuni tuhai bichseniig oilgoogui bj huduu tsarailchihaad gej yugaa bicheed bgaa erliizve

  • Anonymous (March 16, 2017 7:14:18 pm )

    аль алины буруу

  • N.o.v.sh (March 16, 2017 11:55:23 pm )

    Uher mal shg gartsgui gazraar dalijganaj yavaad busdad gai tuitger udaj baigaashd.

antalya rent a car