antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2017 4 comments

“Шүүхээс ял сонссон хүн олон улсын олимпийн хороо, МҮОХ-ны дүрмээр ерөнхийлөгч байх ёс зүйгүй”

нийтлэсэн Admin

 Монголын үндэсний олимпийн хорооны гишүүдийг батлах тухай 2012 оны тогтоолыг хүчингүй болгох шийдвэрийг өнгөрсөн оны 12 дугаар сард Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс гаргасан байдаг. Тэгвэл  МҮОХ-ны удирдлагууд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, тус хорооны VII чуулганыг энэ сарын 24-нд зохион байгуулахаар тов зарласныг эсэргүүцэж буйгаа “Олимпизмийг аврах хөдөлгөөн”-өөс өнөөдөр хэвлэлийнхэнд мэдэгдлээ. Тус хөдөлгөөний гүйцэтгэх захирал Ч.Бат-Эрдэнэ, хөдөлгөөний УЗ-ийн гишүүн, МУГТ Н.Баярсайхан, Н.Тамир нарын хүмүүс өнөөдөр хэвлэлийнхэнд хандсан юм.

Уг нь тус хорооны чуулган 2016 оны арванхоёрдугаар хуралдах ёстой байсан гэнэ. Харин  МҮОХ-ны удирдлагууд чуулганыг хойшлуулж, улмаар  энэ сарын 24-нд хийхээр болсон юм байна. “Олимпизмийг аврах хөдөлгөөн”-ий гишүүд энэ чуулганыг хууль бус чуулган болох гэж байна гэлээ.

Үндэсний олимпийн хороог өөрийнхөө хувийн өмч шигээ боддог Д.Загдсүрэн дарга хурлын товыг зарлахгүй хойшлуулсаар олимпийн жилийг дуусгасан гэв. “Олимпизмийг аврах хөдөлгөөн” -ий гүйцэтгэх захирал Ч.Бат-Эрдэнэ хэлэхдээ “2014 оны нэгдүгээр сард МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн гэгч олимпийн хорооны хөрөнгө мөнгийг буруугаар ашигласны улмаас гурван жилийн хорих ялаар шийтгэгдсэн ч өршөөгдсөн. Шүүхээс ял сонссон хүн олон улсын олимпийн хороо, МҮОХ-ны дүрмээр ерөнхийлөгч байх ёс зүйгүй. Гэтэл тэрбээр 16 жилийн турш ерөнхийлөгч байсаар ирсэн төдийгүй дахин ерөнхийлөгч болохоор санаархаж хууль бусаар чуулганы тов зарлаад хорооны ерөнхийлөгчид өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн байна. Тэгээд сонгуулийн комисс гэж гурван хүний бүрэлдэхүүнтэй баг байгуулжээ. Сонгуулийн комиссийн даргаар МҮБХ-г 27 дахь жилдээ тэргүүлж байгаа Ц.Нямдоржийг өөрийн дураар тавьсан байх юм.Гишүүдэд нь өөртэй нь цуг хамтарч гэмт хэрэг үйлдсэн нь прокуророор тогтоогдсон Б.Наранцэцэг гэдэг эмэгтэй байгаа юм.

Олимпийн хорооны үүдэнд хорооны мөнгөөр баригдсан нь нэгэнт тогтоогдчихсон таван давхар байшин байдаг юм. Тэрийг Д.Загдсүрэн бэлэгдлийн гэрээгээр 2011 онд Б.Наранцэцэгт өгсөн байдаг. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй хамсаатан хүмүүсээр сонгуулийн комисс байгуулчихсан. Тийм учраас энэ чуулган, сонгууль огт зохион байгуулагдаж болохгүй. Хууль бус бүрэлдэхүүнтэй олимпийн хорооны хурлыг хийж болохгүй гэж бид үзэж байна. Энэ чуулганыг зохион байгуулахгүй байх талын арга хэмжээг бид авна.Нэгдүгээрт Д.Загдсүрэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой. Хоёрдугаарт сонгууль, олимпизм цэвэр ариун, шударга байх ёстой.  Олимпийн хороо шударга ёсыг тогтоох ёстой. Шударга ерөнхийлөгч хороог удирдах ёстой.” гэв.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (March 15, 2017 3:08:39 pm )

    demjij ban hulgaichid shurgah nuh baihyosgui

  • ИРГЭН (March 15, 2017 3:55:37 pm )

    МОНГОЛД БОЛХГҮЙ ЮМ ГЭЖ БАЙХГҮЙ. ШҮҮХЭЭС ЯЛ АВААД, ШОРОНД СУУГААД ГАРСАН ГАРУУД ГЕНЕРАЛ, ХОТЫН ДАРГА БОЛОЖ БНА. ХУЛГАЙ, ХУДАЛ НЬ ИЛ ТОД БОЛСОН ГАРУУД ТӨРИЙН ТОЛГОЙД СУУЖ, ХУЛГАЙ ХУДАЛ ХОЁРОО ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА.

  • Anonymous (March 15, 2017 7:26:31 pm )

    Ene neg 2 hun butelgui yariagaa dahiad l yariad ehelj. Jinhene butehgui ulsuud um aa

  • Зочин (March 15, 2017 10:34:42 pm )

    ажил хийдгээ хийдгүй нв ингэж бБоорлож байдаг нь монгол зан болоо шивдээ одоо ингэж байхаа болимоор юм хурал хуйгаа хийгээл нэр дэвшигч нар нь шудрагаар өрсөлдөөд л хэн нь ялдаг юм тэгээл явах хэрэгтэйшдээ бөхийн холбооны нямдорж олимпийн заагаа 2-луу л дайрцфгаадаг болж өөрсдөө энэ -2-н дүнгийн ажил хийж чадах билүү сайн муу талаа хэн хэн нь бодохл хэрэгтэй юм санагдах юм ,би та нарын хэнийгч таниж мэдэхгүй зүгээр спортыг дэмждэгл нэгэн

antalya rent a car