“Ардчилсан Нам”-ын даргын нэр болон дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцлээ.
Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. Харин Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Ардчилсан Намын даргаар Содномзундуйн Эрдэнийг сонгосныг бүртгэсэн байна.
Холбоотой мэдээ
-
Зочин (March 15, 2017 6:50:33 pm )
Эрдэнэ.С. гуай мөнгөөр зодож байгаад намаа бүртгүүлэх байлгүй.
-
namyn gishuun (March 16, 2017 7:56:59 am )
Namn darga gedeg hun ehleed gishuudee bodoh hregtei, tunees ih mungutei bol baival buh yum butehgui
2 Comments