antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2017 Comments are off

Монгол цэрэг хоёр настай хүүг аварчээ

нийтлэсэн Admin

Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны үүрэг гүйцэтгэж буй ахлагч Т.Буянзул, дэд ахлагч О.Цэнд-Аюуш нар хоёр настай хүүхдийг илрүүлэн, төвд яаралтай мэдэгджээ. Харуулын шуурхай бүлэг дотоодын дүрвэгсэдийн хуарангаас гарч шуурхай арга хэмжээ авсаны үр дүнд бага насны хүүхдийг болзошгүй эрсдэлээс аварсан бөгөөд шөнийн 00.00 цагийн үед харуулын хяналтын секторт орон нутгийн гурван иргэн орж ирсэн ба бага насны хүүхэд хайж байгаа нь тодорхой болмогц НҮБ-ын цэргийн цагдаад мэдэгдэж, хүүхдийг эсэн мэнд эцэг, эхэд нь хүлээлгэн өгөв. НҮБ-ын цагдаагийн алба болон ДДХ-ын аюулгүй байдлыг сайн дураараа хангадаг Community Watch Group-ээс бага насны хүүхдийг гарч болзошгүй эрсдэлээс цаг алдалгүй аварсан манай дайчдад талархал илэрхийлсэн байна. Дашрамд дурдахад хүүхдийн нэрийг Ниа Гаак гэдэг байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car