antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2017 Comments are off

Монголыг нөмөрсөн цахим аюул

нийтлэсэн Admin

Гадаадын баян хүний өв залгамжлагч болж сая сая ам.долларын эзэн боллоо гэж хууртдаг гэнэн, шуналтай монголзан, бүхэл бүтэн сүлжээ компанийн хөрөнгийг гадаадаас ирүүлсэн ганц е-мэйлд хууртаж алддаг хайхрамжгүйбайдал, барааг нь ч хараагүй нэгэнд нүцгэн зургаа илгээдэг бүсгүйчүүд. Энэ бол өнөөдрийн Монгол Улсын цахиморчин дахь дүр зураг. Хором хормоор хувьсан өөрчлөгдөж буй мэдээллийн технологийн хувьсалд монголчууд альэрт өвдөг сөхөрсөн. Одоо хаахна нь явааг төсөөлөхөд ч бэрх. Цахим орчинд хэнтэй хэрхэн харилцах, мэдээллийнаюулгүй байдлаа яаж хамгаалах тухай ойлголттой монгол хүн байхгүй гэдэгт эргэлзэх шаардлагагүй. Энэ чиглэлийнмэргэжлийн хүмүүсийг эс тооцвол.Саяхан л гэхэд захын гэр хорооллын ажилгүй залуу төрийн байгууллагын мэдээллийн баазад хууль бусаархалдсан хэрэг гарлаа. Бүр цагдаагийн байгууллагын харъяа газар гээд бод доо. Сонгинохайрхан дүүрэгт суудагнэгэн эр Замын хөдөлгөөний удирдлагын төвийн серверт нэвтрээд жолооч нарын торгуулийг устгадаг. Түүнийхээоронд бусдаар зуучлуулан мөнгө олдог хэргийг цагдаа нар илрүүлжээ. Гэмт этгээдийн улсад учруулсан хохирол иххэмжээнийх гэж байгаа. Сүүлийн жилүүдэд цахим гэмт хэргийн тохиолдол эрс нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагынхан онцлон ярьжбайна. Цахим шуудангаар хуурамч е-мэйл хүлээж авснаа нягталж шалгалгүй их хэмжээний мөнгөө алддагкомпаниуд, барааг нь ч хараагүй залууст нүцгэн зургаа илгээж дараа нь хүчирхийлэлд өртдөг бүсгүйчүүд, цахиморчны хамгаалалт, аюулгүй байдлын мэдлэггүйгээс нууц үгээ хакердуулж дарамт, сүрдүүлэгт ордог монголчуудынтоо өмнөх оныхоос эрс нэмэгджээ. Ерөнхийлөгчийн цахим шууданг хакердаагүй, томоохон компанид онц иххэмжээний хохирол учруулаагүй л бол цахим гэмт хэрэг гээчийг авч хэлцэхгүй нь, Монгол Улс. Харамсалтай ньтөрөл бүрээр, бага багаар энэ гэмт хэргийн аюул манай улсыг нөмөрч байна.

МОНГОЛЫН 28 КОМПАНИ 1.7 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨ АЛДЖЭЭ

Зөвхөн Монголд ч бус олон улсад цахим шуудангийн болон онлайн буюу интернэт орчинд үйлдэгдэж буй залиланмэхлэх гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд нэмэгджээ. Харин манайхаас бусад улс оронд тухайн гэмт хэрэгтэйтөрийн бодлогоор тэмцсээр хохирол багатай даван туулдаг жишиг тогтжээ. Харин манайд…Сүүлийн гурван жилийн дотор л гэхэд цахим шуудангийн гэмт хэргийн 51 тохиолдол манай улсад бүртгэгджээ. Үүнээс 23 иргэн 860 сая төгрөгөөр, 28 байгууллага 1.7 тэрбум төгрөгөөр хохирсон байх юм. Энэ төрлийн гэмтхэргийн онцлог нь хохирлоо нөхөн төлүүлэх боломж тун хомс. Манай улсын хувьд бол бүр тэг. Дээрх 1.7 тэрбумтөгрөг үнсэнд булагдсантай л адил. Учир нь гэмт этгээдүүд бүгд гадаадынх. Тэд голдуу импортын худалдааныбайгууллагын цахим шууданд нэвтэрч хоёр байгууллагын хоорондын мэдээллийг олж авдаг. Үүнээсээ өөрташигтай нөхцөл байдал бүхий цахим шууданг нөгөө талд илгээх байдлаар төлбөрийг өөрсдийн дансандшилжүүлэн авдаг гэмт хэргийн төрөл юм. Гэмт хэрэгтнүүд ихэвчлэн харилцагч байгууллагын цахим хаягтай тунтөстэй өөр цахим хаягнаас тус байгууллагын дансны мэдээлэл өөрчлөгдсөн тухай үнэмшилтэй шалтгаантайзахидал илгээнэ. Тэгээд захидалд дурдагдсан дансанд мөнгө шилжүүлэхийг хүссэнээр гэмт үйлдэл төгсдөг.

ТА НЭГ САЯ ДОЛЛАРЫН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ МӨН ҮҮ? Компани, иргэдийн цахим шууданг залилахаас гадна энэ төрлийн гэмт хэргийн өөр нэгэн төрөл нь интернэтхудалдан авалт хийх, гар утсанд мессеж, цахим шууданд е-мэйл хэлбэрээр их хэмжээний мөнгө хожсон, өвсзалгамжлагч болсон, хэн нэгэнд туслах шаардлагатай байгаа зэрэг захидал ирүүлдэг. Түүнчлэн цахим болзоотогтоох, гадаад төслийн зээлийн санал ирэх зэргээр ч ханддаг. Харин манай монголчууд эдгээрт итгэж мөнгийг сая, саяар нь гадаад руу хэний ч үл таних нэгэн рүү илгээгээд хохирсон тохиолдлууд байна. Өнгөрсөн гурван жилийнхугацаанд Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн энэ төрлийн 61 хэрэг үүсэн, иргэнаж ахуйн нэгжид 284.9 сая төгрөгийн хохирол учирсныг тогтоожээ. Эдгээрээс цахим болзоо тогтоож гадаадын улсорны данс руу 56 сая төгрөг шилжүүлсэн нэг хэрэг бүртгэгдсэн байна. Түүнчлэн бага хүүтэй гадаадын банкнызээлийн шимтгэлд 19.8 сая төгрөг залилуулсан иргэд ч байна.

Түүнээс гадна бидний өмнө нүүрлэж буй бас нэг аюул нь мэдээллийн нууцыг хадгалах кодын баталгаатай байдалюм. Имайл, пэйсбүүк зэрэг цахим хэрэглээнийхээ нууц кодыг өөрийн нэр, төрсөн он сар, утасны дугаар зэрэгсанахад амар хэрэглээг нь бодож хийснээс зальт этгээдүүдэд ашиглуулах гол үндэслэл болж буйг мэргэжлийнхүмүүс анхааруулж байна.

Ц.Очирбат: АЛБАНЫ ЦАХИМ ШУУДАНГ ОЛОН ХҮН ДУНДАА АГШИГЛАЖ БОЛОХГҮЙ Итгэмтгий, ямар ч хөдөлмөр хийхгүйгээр мөнгө олно гэсэн монголчуудын сэтгэлгээ хэзээнээс бий. Бидний энэ зандэлхий дахинаа аюулын харанга дэгдээж буй цахим гэмт хэрэгт хохирогч болоход бүр илүү түлхэц болж байна. Энэтөрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэххэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Очирбат “Цахим шуудангийн залилан мэхлэх гэмт хэрэгт өртөхгүй байхгол хамгаалалт бол албаны цахим шууданг олон хүн дундаа агшиглахгүй байх, нэг компьютерээр тухайн хаягтнэвтэрдэг байх, цахим хаягаа гар утастай холбуулах, харилцагч байгууллагын цахим шуудангийн хаягийг байнганягтлах ёстой. Дансны мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд заавал гар утсаар тодруулж байх, интернэт орчиндхудалдан авалт хийх, татвар шимтгэл төлөх тусламж үзүүлэх зэрэг үйлдэл хийхдээ эх сурвалжийг нягтлан шалгажмөнгөн шилжүүлэг хийх нь эрсдлээс хамгаалж чадна. Таньж мэдэхгүй фэйсбүүк хэрэглэгчидтэй харьцахгүй байх, эцэг эхчүүд хүүхдийнхээ интернэт хэрэглээнд хяналт тавьж, тогтмол хугацаанд тэдний харилцааг шалгах байдлаарболзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэв.Өөрсдийн хайхрамжгүйгээс мөнгөө алдах, дарамт сүрдүүлэгт орох гэх мэт дээр өгүүлсэн тохиолдлууд цахим гэмтхэргийн Монголд заналхийлж буй аюулын зөвхөн эхлэл хэсэг нь. Цаашлаад дэлхий дахинаа маш хурдтайшинэчлэгдэж буй мэдээллийн технологийн хувьсалд монголчууд бэлтгэлтэй юу, мэргэжлийн боловсон хүчинхангалттай юу, тусгаар тогтносон улсын төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдал хангагдсан уу, олоннийтийн сэрддэгээр сонгуулийн хар машиныг хакердсан уу гэх зэрэг олон асуудал урган гарч байна.

Үргэлжлэл бий.

Б.ЭНХЗАЯА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car