antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2017 Comments are off

Саудын Араб таван сая цагаачаа яагаад гаргахаар болов

нийтлэсэн Admin

Саудын Араб улс хууль бус цагаачдад хатуу арга хэмжээ авах тухай хэлэлцэж байна. Энэ дагуу Дотоод хэргийн яам /ДХЯ/-ны дэргэд комисс ажиллуулж, тус улсад хууль бусаар орж ирсэн таван сая хүнийг гаргахаар зэхэж байгаа аж. Энэ нь тус улсын нийт хүн амын 20 орчим хувь юм. Хууль бус цагаачдыг үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулна гэж үзэж байгаа гэнэ. Тэгвэл энэхүү хатуу арга хэмжээнд хэн өртөх, Эр-Риядын болгоомжлол хэр үнэнд ойр талаар “RT” агентлаг ийнхүү мэдээлжээ.
Саудын Арабын вант улсын хууль тогтоох байгууллага болох 150 гишүүний бүрэлдэхүүнтэй Межлис аш-Шурад хууль бус цагаачдын асуудлыг үр үндсээр нь арилгах тухай халуухан маргаан дэгджээ. Энэ дундаас Садка Фадель гишүүний гаргасан санаачилга хамгийн хатуу, эрс шийдвэрт тооцогдож байв. Энэ бол гадаадын таван сая иргэнийг бүрмөсөн гаргах юм.
Түүний хэлснээр тус вант улс Африк, Ази тивээс бөөн бөөнөөрөө хууль бусаар орж ирсэн хүмүүсийн урсгалд өртсөн гэнэ. Эдгээр цагаач Саудын Арабт байнга оршин сууж, цаашид эндхийн үндсэн иргэд болохыг эрмэлзэж байгаа гэжээ. Межлис аш-Шурын гишүүн ийм арга хэмжээ авах нь улс төрийн хамгийн бага эрсдэл гэж үзэж байна.
НҮБ-ын 2016 оны долоодугаар сарын мэдээгээр тус вант улс 28.16 сая хүн амтай. Харин хилийн чанадаас орж ирсэн хүмүүс нь 30 гаруй хувийг бүрдүүлж байгаа аж. Тэгэхээр тус вант улсад 10 сая орчим цагаач аж төрж байгаа юм. Харин Фаделийн хэлсэн үнэн бол эдгээр цагаачийн тал хувь нь хууль бусаар аж төрдөг, бараг бүгдээрээ араб бус гаралтай гэнэ.
Тагнуулын төв газрын баталж буйгаар Саудын Арабын нийт хүн амын 90 хувь нь арабын ард түмний төлөөлөгчид байдаг бол 10 хувь нь африкчууд болон азиуд (2.8 сая хүн) байдаг гэжээ. Ваххабитын вант улс шашны хувьд нэгдмэл гэж ойлгож болно. Хүн амын 85-90 хувь нь суннитын исламын шашинтай бол 10-15 хувь нь шиитүүд. Харин шашны бусад урсгал энд бараг байдаггүй.
Зэвсэглэсэн этгээдүүдээр хүрээлүүлжээ
Арабын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар Эр-Риядыг хууль бус цагаачлал түгшээх болсон нь юуны түрүүнд тус улсад алан хядах ажиллагаа, гэмт хэрэг нэмэгдэж болзошгүй айдсаас үүдэлтэй.
Элбэг хангалуун тус вант улс нийгмийн хувьд тогтворгүй, ядуу улс орнуудаар хүрээлэгдсэн бөгөөд зарим нь энэ улсад дайсагналцсан байдлаар ханддаг. Сири, Йемен дэх цэргийн үйл ажиллагаа хилийн нөхцөл байдлыг илүү хүндрүүлжээ.
Саудын Араб улс Персийн булангаар геополитикийн эсэргүүцэгчдээр дүүрсэн шиитүүдийн Ирантай, Улаан тэнгисээр Хойд Африктай хиллэдэг. Вант улсын өмнөд хэсэгт Йементэй хуурай замаар хиллэдэг бол хойд хэсэгтээ Ирактай хил залгаа.
Эр-Рияд ийм учраас арми, хүчиндээ асар их мөнгө зарцуулах шаардлагатай болдог аж. Сүүлийн 15 жилд тус улсын цэргийн төсөв гурав дахин нэмэгджээ. Стокгольмын энх тайвны асуудлыг судлах олон улсын хүрээлэн (SIPRI)-гийн тайланд дурдсанаар 2002 онд тус улсын батлах хамгаалах салбарт 28 тэрбум ам.долларын зардал гарч байсан бол 2009 онд 50 тэрбум, 2015 онд 87 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн үзүүлэлт байна.
SIPRI 2016, 2017 оны статистикийг одоохондоо нийтлээгүй ч бусад судалгаа шинжилгээ байгууллагуудын дүнгээр Саудын Арабын цэргийн төсөв өссөн нь харагдаж байна. “RT” агентлагийн мэдээлснээр 2017 онд Эр-Рияд 93-95 тэрбум ам.долларыг зэвсэгт хүчиндээ зарцуулахаар төлөвлөсөн гэнэ.
Харин “HIS Jane’s” судалгааны шинжилгээний компанийн таамаглалаар тус улсын цэргийн зардал армиа зэвсэглэх томоохон хөтөлбөртэй холбоотойгоор 180 тэрбум ам.долларт хүрнэ гэжээ.
Тэгэхээр Саудын Араб улс цэргийн төсвийн хэмжээгээрээ Энэтхэг, Хятадыг гүйцэж, дөрөвдүгээр байраас шууд хоёрдугаарт бичигдэх төлөвтэй байна.
SIPRI-гийн тооцоолсноор тус улс 2011-2015 онд өмнөх таван жилээ бодвол зэвсгийн худалдаагаа 275 хувиар нэмэгдүүлсэн. Батлан хамгаалах зардал ийнхүү огцом өссөн нь Иран улс хүчирхэгжиж буй, алан хядах аюул заналхийлэл нэмэгдэж байгаатай холбоотой гэж тайлбарлаж байна. Тус улс 100 тэрбум ам.долларын төсвийн алдагдалтай (ДНБ-ий 22 хувь) байгаа ч энэ хурдаа хасах төлөвгүй байгаа аж.
Ер нь Саудын Араб улсыг терроризмыг санхүүжүүлэгч хэмээн нэг бус удаа буруутгадаг. Шинжээчдийн таамаглаж буйгаар жихадуудад очих мөнгө тус улсаас шууд гардаггүй, суннит мусульманчуудыг дэмжих хувийн сангуудаар дамждаг гэнэ.
Садуын засаг захиргааны хувьд ч улс дотроо терроризм гаргах гэсэн ямар ч үйлдлийг таслан зогсоохыг хичээдэг. Эр-Рияд 2014 онд терроризмын хариуцлагад эрүүгийн хариуцлага үүрүүлэх хууль гаргаж, түүнийг санхүүжүүлсэн, үзэл суртал тараасан, хилийн чанадад мөргөлдөөнд оролцсон зэргийг хамруулж авч үздэг болжээ.
Саудын Араб нь дэлхийн хамгийн аюулгүй улс орнуудын нэгт тооцогддог. Тус улсад санаатай аллагын коэффициент 100 мянган хүнд нэг байдаг нь Европын орнуудынхтай ижил түвшин юм.
Ойрхи Дорнодод болж буй алан хядах ажиллагаанууд үргэлж л энэ орныг тойрсоор ирсэн. Гэвч 2016 оны долоодугаар сарын 4-нд Медина, Эль-Катиф, Жидаа хотуудад дөрвөн дэлбэрэлт болсон юм. Алан хядагчдын хийсэн энэхүү халдлагад дөрвөн хүн өртсөн удаатай. Гэтэл эдгээр халдлагыг үйлдсэн алан хядагчдын нэг нь пакистан гаралтай, тус улсад 12 жилийн турш жолоочоор ажиллаж байсан Абдулла Калзар Хан гэгч этгээд байсан нь төр засгийнхны анхаарлыг ихэд татжээ.
Сонирхолтой нь тус вант улс 2012-2015 онд алан хядах ажиллагаатай холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглж, 243 мянган пакистан хүнийг улсаасаа гаргасан гэдэг.
Үүний улмаас араб бус гаралтай цагаачдыг алан хядагчид байж болзошгүй гэж Садка Фадель тэргүүтэй хүмүүс үзэж байгаа аж. Тэр ч бүү хэл өнгөрсөн онд гарсан халдлага нь тус улсын зэвсэгт хүчнийг үр дүнтэй ажиллаж чаддаггүй юм байна гэсэн дүгнэлт хийхэд хүргэжээ.
Эдийн засагт нь татагдаж
цагаачид ирдэг

Саудын Арабт цагаачид маш ихээр ирдэг нь эдийн засгийн онцлогтой нь холбоотой. Энд ирсэн хүмүүсийн олонх нь мэргэжилгүй ажиллах хүчнүүд байдаг бөгөөд ихэнх нь хар ажилчин, жолооч, тогооч, худалдагч, цэвэрлэгч, хүүхэд асрагч хийдэг аж.
Харин мэргэшсэн ажлыг төсвийн 80 хувийг бүрдүүлдэг нефть, хийн экспортын орлогоор амьдардаг уугуул иргэд нь хийдэг. Гэвч одоогийн эдийн засгийн хямралын улмаас иргэдийн дунд ажилгүйдлийн түвшин 12 хувь, залуучуудын дунд 25 хувьд хүрчээ.
Саудын Арабт хууль бус цагаачид нийгэм, эдийн засагт ч асар их хувь нэмэр оруулсан гэх үзэл байдаг. Гэхдээ тус улсын хатуу чанд хууль дүрмийг сайн мэдэхгүй хууль бус цагаачид гэмт хэрэгт орооцолдох нь их байдаг аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car