antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2017 1 comment

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэв

нийтлэсэн Admin

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 14 хоног тутамд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн аль нэгэнд иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсч зарим асуудлыг шийдвэрлэж өгдөг. Хотын дарга энэ удаа НЗДТГ-ын байранд иргэдтэй уулзав. Уулзалтад НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, Худалдан авах ажиллагааны дарга Э.Болормаа, Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр болон холбогдох албаны хүмүүс байлцлаа.
Энэ өдрийн уулзалтад ирсэн Чингэлтэй дүүргийн иргэн Н.Мөнхбаяр хаягдал дугуйг дахин боловсруулж, резинен хавтан хийдэг өөрийн компанийнхаа талаар нийслэлийн Засаг даргад танилцуулсан юм. Тэрбээр “Энэхүү технологи нь Улаанбаатар хотын хог хаягдал, утааг бууруулахад маш их ач холбогдолтой. Бид нийслэлийн тохижилт үйлчилгээнд өөрсдийн үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хямд үнээр гэрээ хийж, нийлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээлээ.
Харин нийслэлийн Засаг дарга С.Батболд “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин ажиллах бодлого барин ажиллаж байгаа” гэдгээ тодотгоод “Та бүхэн бүтээгдэхүүн болон үнийн саналаа Үйлдвэрлэл инновацийн газар, Худалдан авах ажиллагааны газар болон бусад холбогдох газруудад хүргүүлэх хэрэгтэй. Дотооддоо үйлдвэрлэл эрхэлж, ажлын байр бий болгож буй залуустай бид хамтран ажиллах болно” гэж байлаа.
Хан-Уул дүүргийн иргэн Г.Энхбаатар 20 гаруй жил МУБИС-ийн гадаа хуучин номын худалдаа эрхэлдэг байсан аж. Тухайн хэсэгт автозам барихаар болж 2014 онд худалдааны төвийг нь буулгасан байна. Дахин номын худалдааны төвийг барьсан хэдий ч лангуу олж авч чадаагүй байна. Энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг тэрбээр Засаг даргаас хүссэн юм.
“Тухайн хэсэгт дахин баригдсан номын худалдааны төв Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд харьяалагддаг. Тиймээс иргэн Г.Энхбаатарыг Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөртэй биечлэн уулзуулж, ажлын байраар хангах үүрэг өгөх болно” гэдгийг нийслэлийн Засаг дарга хэлж байлаа.
Мөн Баянгол дүүргийн иргэн, ахмад настан М.Хулганаа “Баянгол дүүргийн ахмадуудын чийрэгжүүлэлтийн төвийг 2011 оноос эхлэн хариуцан ажиллуулдаг байсан. Өөрсдийн эзэмшлийн байргүйгээс өнөөдөр төв маань ажиллах боломжгүй болоод байна. Ахмадууд бид нэгдэж хотоос гадна ч хамаагүй газартай болж чийрэгжүүлэлтийн төвөө байгуулаад, газар тариалан эрхлэхээр шийдэж хөөцөлдсөн юм. Газрын асуудлыг шийдэгдэж бүх хүмүүсээс мөнгө хурааж газрын гэрчилгээний мөнгийг тушаасан. Ингээд 2014 оноос хойш юу ч шийдэгдсэн юмгүй байсаар байна. Холбогдох албаны хүмүүст нь хэлж түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү” хэмээн хүсэлт тавьсан. Түүний хүсэлтийн хариуд нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “Газрын асуудлыг яаралтай шийдэрлэж өгнө” гэв. Иргэн н.Ганбаатар Оросын хөрөнгө оруулалттай компаниудын удирдлагуудтай хамтран орон сууцны VII хорооллын ерөнхий төлөвлөгөөний дагуу 6837 ам метр талбайг барилгажуулах ажилд туслан гүйцэтгэгчээр оролцох болсон аж. Барилгын ажлыг эхлүүлэн суурийг цутгасан ч газрын маргаан гарч дөрвөн жилийн хугацаанд шат шатны байгууллагад хандсан боловч шийдэгдэлгүй өдийг хүрчээ. Одоо тэрбээр барилгын суурийг цутгасан газрыг өөрийн компанид эзэмшүүлж өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас “Нийслэлийн Газрын алба, Ерөнхий төлөвлөгөөний газартай уулзаж тохиролцоод, эргэн ярилцах хэрэгтэй. Тухайн газарт VII хорооллын барих барилгын компанитай шүүхийн асуудалтай учраас ажил нь зогссон байгаа. Энэ асуудал шийдэгдсэний дараа танай асуудлыг шийдэж өгөх болно” гэсэн тайлбарыг өгсөн байна.
Ийн асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, хариуг нь өгч байгаад уулзалтад оролцсон иргэд сэтгэл хангалуун байсан юм.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • худлаа бурлаа юу (March 15, 2017 1:25:47 pm )

    Мөнч олон жил худлаа бураж байна даа энэ худалч нар Хийж чадаж байгаа хийж байгаа зүүлийг нь гадаадаас бүү оруулаад бай Хядадын хогоор зах зээлийг бүү дүүргээд бай Энгээд л болоо бид хийж чадна хийж байна даанч зах зээл минь хятадых болсон үүнийг л зогсоогоод өг Гутал Гадуур дотуур хувцас Малгай Сурагч цүнх Түрүүвч Модон эдлэл Бэлэг дурсгал гээд бидний хийж чадаж байгаа зүүль олон би

antalya rent a car