antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2017 12 comments

Монгол морь, монгол малчин хоёр наадамгүй боллоо

нийтлэсэн Admin

Хүчирхэг мотор бүхий жийп машин шиг давхидаг эрлийз адуу орж ирснээр жирийн ардын цагаан өвсний морь наадамд түрүүлэхээ болилоо. Машин техник шиг хурдалдаг эрлийз морьдын нуруун дээр хүүхэд тогтохоо больж, олноороо унаж бэртэх боллоо. Бид хэний наадмыг хийгээд байна вэ гэж хэдэн жилийн өмнө бичиж байв. Эрлийз адууг жирийн малчин оруулж ирдэг гэвэл эндүүрэл. Элдэв  цэнгэлд гар татдаггүй баячууд, ашиг харсан бизнесмэн, улс төрчид оруулж ирдэг, бодлогоор өсгөж үржүүлдэг,  наадамд сойж өөрсдийгөө баясгахын дээр нэр алдар нэрээ дуурсгах арга хэрэгслээ болгодог. Үүний нотолгоо   өнөөдөр монгол морь, монгол малчин хоёр наадамгүй болсныг баталсан үйл явдлууд ар араасаа хөвөрч байна. Монгол өв уламжлал, адууны соёлыг авч үлдэж, түгээн дэлгэрүүлэгч хэмээн гоё нэр зүүсэн  том малгайтай тод манлай уяачид харин ч  уламжлалыг уландаа гишгэлээ. Монгол Улсын гавьяат малчин, тод манлай уяач Д.Онон мэтийн нөхдүүд жирийн малчдыг жинхэнэ даапаалж явна. Монгол наадмыг монголчуудын баяр биш болгов. Ингэхэд монгол морь уралддаг байхад монгол хүүхэд мориноос тийм олноороо унаж, бэртэж, амь насаа алдаж байсан бил үү. Байх нь байгаа байх, гэхдээ цөөн. Тэгвэл сүүлийн жилүүдэд мориноос унасан, бэртсэн хүүхдийн тоо яагаад  эрс нэмэгдэв гэхчлэн хүн дээр авч үзвэл асуудал бий. Морин дээр авч үзэхэд ч цөөнгүй зүйлийг хэлж болно. Уг нь улс, бүсийн наадам, хурдан морины уралдаан боллоо гэхэд хүмүүс баярлаж, хөөрдөг.  Өргөн хэмжээний баяр цэнгэл болж  улс орны хэмжээнд баярын  уур амьсгал хөөр хөгжөөн нэмдэг. Гэтэл сүүлийн үед наадам нь бөөн булхай, муу муухай зүйлийн цуглуулга болсон аятай, нөгөө л хурдан морио эрлийз, монголоор ялгах тухай хэрүүлээр дүүрдэг болов. Эцэс төгсгөлгүй энэ хэрүүлийг хэзээ цэглэх вэ, яаж зохицуулж нэг мөр болгох вэ гэдэгт ч удаан хугацаанд толгойны өвчин болж ирэв. Сая л гэхэд Дүнжигарав уралдаан ийм хүлээлттэй байсан. Хурдан морьдоо эрлийз, монголоор ялгаж уралдуулах байх. ММСУХ шийдвэр гаргаж, бодлогоо тодорхойлж асуудлыг цэгцлэх байх гэж уяачид харж хүлээж байв. Гэтэл тэгсэнгүй. Тэнд монгол адуу нэг ч уралдаагүй, монголчууд баясах юмгүй  ийм л уралдаан болсон.Хэрэв  Дүнжингаравын уралдаан дүрэм, журмынхаа дагуу зохиогдсон бол Х.Баатархүүгийн хээр азарга түрүүлэх байсныг, Завханы уяач Дагвадоржийн зээрд морь   түрүүлэх байсныг морь сонирхогчид шуугисан. Унаач хүүхэд олноороо унасныг, уяачдын жудаг алга болсныг, унаач хүүхдүүд ёс зүйгээ алдаж бие биеэ ташуураар ороолгож  уламжлал нь доромжлол болж байгааг бишгүй  шүүмжилсэн. Эцэст нь арга  барагдсан жирийн малчид, монгол морьтой уяачид “М.Энхболд тэргүүтэй ММСУХ жирийн ард түмэнд үйлчилдэг ТББ биш болжээ” хэмээн ярьж байна. Яриад  зогсохгүй хийгээд ч эхэлж. Тухайлбал, монгол адуугаа маллаж, монгол морио уядаг монгол уяачид монгол наадмаа авч үлдэхийн тулд шинээр “Монгол морь уяачдын холбоо”-г байгуулах санаачилга гаргажээ. Эрлийз морь уядаг, эрлийз сэтгэлгээтэй “эрлийз” хүмүүс нь тусдаа гарч, монгол адуутай, монгол  морио  уядаг  монголчууд нэг талдаа  гарах асуудлыг тавьж байгаа нь  сайн хэрэг. Ер нь бол   монгол адуу үнэгүйдэж, монгол адууг өсгөж, үржүүлэг селекц хийхийг алгуурлаж, түүнийг дагаад малчдын амьдрал доройтож байгаа нь нууц биш. Захын малчин хурдан удамтай, гайгүй угшлын ганц үрээгээ зараад оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлчихдөг байсан бол амин   зуулга, амны хишгийг  нь эрлийз адуу арччихсан. Өмнө нь хурдны өлгий, шандаст хүлгийн нутаг гэгддэг Сүхбаатар, Хэнтий аймаг байсан.  Тэгвэл  одоо эрлийз адууны паартай саравч, хүчит тэжээл, бордоо пиг чихсэн дулаан  байрыг орон сууцны хороолол шиг тохижуулсан Өлзийт, Налайх болж өөрчлөгджээ.Том малгай өмсч, том хөөрөг барьсан топ нэртэй уяачид байтлаа Чингисийн есөн хөлт тугийг залахад хөлөглөдөг есөн шарга морийг муухай харагдаж байна хэмээн шүүмжилж, эрлийз есөн шарга морь бэлдэж өгөх юм яриад явж байна. Монгол адуугаа “ энэ нэг муу юм нэмэргүй дээ, муу цустай юм”  хэмээн ярвайдаг болжээ. Монгол адуугаа муу цустай, нэмэргүй гэж байгаа юм чинь монгол цустай монгол хүн яаж сайн хүн, сайхан харагдах вэ. Том малгайтай уяачдад монгол хүн ч гэсэн адуу шигээ муу цустай муу хүн болж  харагддаг, тэгж ойлгогддог байна. Тэгэхээр муу цустай муу хүн, муу цустай нэмэргүй  монгол морь хоёр тусдаа гарах нь зүйтэй. Сайн цустай, сайхан харагддаг морь уядаг, сайн цустай, сайхан хүмүүс  нь ч бас  тусдаа гараг. Энэ асуудал эцсийн эцэст Монгол Улс монгол морьтой, монгол наадамтай, Монгол Төртэй байх уу. Эсвэл эрлийз морьтой, эрлийз наадамтай, эрлийз төртэй болох уу гэдгийг шийдэх хэмжээнд яригдах нь тодорхой. Хүчит дөрвөн туурайгаараа Ази, Европыг тамгалж,  дэлхийн талыг эзэлж явсан, Эх орны дайны жилүүдийн хүнд бэрхийг ханатал  үүрэлцэж ирсэн, дарийн утаанаас дайжаагүй ч сумны шархтай  хангинатал  үүрсээд   эх нутагтаа тэмцэн  ирж асан монгол адуу минь том малгайтай уяачдад чинь  муухай харагддаг, муу цустай нэмэргүй, чанаргүй  гэж гологддог болсон байхад ММСУХ-ны тэргүүн, УИХ-ын болоод МАН-ын дарга М..Энхболд та яагаад жишимгүй сууна вэ.  Ийм болохоор чинь жирийн малчид, уяачид чинь танаас нүүр буруулж эхэллээ. Монгол морь, монгол малчин хоёр наадамгүй боллоо. Монгол Улсыг та хааш нь хөтөлж байгаагаа мэдэж байна уу. Монгол Улсыг  эрлийз адуу, эрлийз сэтгэлгээтэй том хөөрөг барьсан том толгойтой, том малгайтай хүмүүс хөгжүүлэхгүй, харин ч  сүйрүүлнэ гэдгийг мэдэж ав.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • mongol (March 15, 2017 10:52:23 am )

    fhnbvvbn

  • Anonymous (March 15, 2017 11:56:02 am )

    Хохьнээ

  • zochin (March 15, 2017 12:39:46 pm )

    арчаагүй хогнууд тэмцээч мал царайлаад

  • 0000 (March 15, 2017 1:12:59 pm )

    Хоёр тусдаа байх нь зөв Ирлийз адууг өсгөж үржүүлэн зөвхөн морин тойруулганд уралдуулаж байх хэрэгтэй

  • зочин (March 15, 2017 1:32:35 pm )

    Сая Дүнжингаравын уралдаанд ирсэн хөдөөний уяачид дахиж Улаанбаатарт ирж уралдахгүй. Баячуудын эрлийзүүд жинхэнэ Монгол морьдыг уралдах аргагүй болгожээ.. Хайран Монгол адуу гээд гасалсаар явж байгаатай таарлаа. Даваахүү Онон мэтийн луйварчин баячуудаас болж монгол наадам утгаа алдлаа даа..Сая эрлийзүүдийг явуулахгүй гээд морины комисс нь хашаанд хийгээд аваад хоцорсон байтал эрх мэдэлтэй баячууд дарга нар нь нэг нэгээр нь явуул гэсээр байгаад бүгдийг тавьж явуулан уралдуулж жинхэнэ Монгол адуугаа баллаж орхилоо гэцгээж байна.Даш- Өлзий гэдэг хүн эрлийз уралдуулдагаа, машинаар дагаж баячуудын машины уралдаан болгодогоо , бүтэн жил тэжээж допингдуулагаа монгол уламжлал гэнээ

  • зочин (March 15, 2017 1:55:08 pm )

    Монгол адуу монгол малчин 2 наадах боломжгүй болсон гэдэгтэй санал нэг байна.Морьдын уралдаанч дээ?Морьд нь уралдаад байна уу? Машинууд уралдаад байна уу? гэдэг ч сонин харагдаж л байсан.Иймэрхүү наадам цэнгээн монголд хэрэггүй ээ?

  • unen (March 15, 2017 4:08:30 pm )

    morin uraldaan ba aduunii soel UTGAA BUREN ALDSAN oligarh hulgaichuud undesnii soeliig ustgaj gajuuduulj baina.

  • үнэнҮнэнХалтар (March 15, 2017 5:13:14 pm )

    Монгол адуугаа сайжруулаад ураддуулжл байглдээ ямар хамаатай юмбэ манайхан үргэлж юм хийсэн хүнийг муулж байх юм бүгдээрээ ядуу тарчигл байх юм бол санаа нь амарна үргэлж атаархаж муулж байна манайхан сонин хүмүүс шүү

  • иргэн (March 15, 2017 5:40:37 pm )

    Зун намрын дэлгэр цагт л уралдацгаа. Баяр наадам биш мөнгө ний л уралдааныг монгол наадам, монгол уяачдынхаас арай өөр тэр мөнгө дэнчинд донтсон нөхдийн хөрөнгөөр морин тойруулга барина биз.

  • Anonymous (March 15, 2017 6:49:27 pm )

    unuugiin soyol rgenshiliin buurin deer vldchikheed kheden bukh nooololduulaad, kheden mori uraltsuulaad l suuj baikh bolj baikhshib.

  • Anonymous (March 15, 2017 8:51:44 pm )

    Ноднин жилийн хаврын уралдааныг гадаад найзтайгаа сонирхосон юум, гэтэл найз маань машины уралдаан юум байна, соирхолгуй болчихлоо гэж байсан, бодох л асуудал!!!!!!!!

  • Зочин (March 16, 2017 9:22:52 am )

    Зөв зөв.

antalya rent a car