antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 13, 2017 1 comment

4 настай тува охин Сибирийн тайгаар 8 цаг явжээ

нийтлэсэн Admin

Дөрвөн настай тува охин бие нь муудсан эмээдээ тусламж гуйхаар Сибирийн тэсгим хүйтэн тайгаар ганцааараа 8 км явж, хэл дуулгаж чаджээ. Тэрбээр хүйтэн ойд ганцаараа явахын сацуу чоно, баавгай, элдэв тайгын амьтдын аюул заналыг үл тоомсорлон явжээ.

Эх сурвалжууд охины баатарлаг аяллыг өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр болсон талаар нутгийн иргэдээс сонсч, өнгөрсөн ням гарагт Москвагаас томилогдсон хүмүүс Сагляна охиныг үнэхээр ийм баатарлаг үйл хийсэн болохыг баталжээ.

Оросын хамгийн алслагдсан Сибирийн муж нутгийн гүнд эмээ, өвөөтэйгээ амьдардаг байсан дөрвөн настай тува охины ээж өөр газар байдаг аж. Өвөө нь нүд сохор, сонсгол тааруу аж. Нэг өглөө Саглянаг сэрэхэд эмээ нь огт хөдлөхгүй байжээ. Ингээд тэрбээр 8 км орчим алхаж, хамгийн ойрхон тусламж дуудаж болох газар хүрсэн байна. Охин тус газар хүрч очихын тулд өглөө маш эрт гарсан бөгөөд үдээс өмнө гэхэд зорьсон газраа очжээ.


Өлсгөлөн чоно, хүрэн баавгайгаар алдартай Сибирийн шигүү ой мод асар их аюул, занал дагуулж байсан ч тува охиныг эсэн мэнд зорьсон газраа хүрэхэд ямар нэгэн саад тотгор тулгараагүй байна. Түүнээс хэл авсан суурингийн эмч нар гэр рүү нь яаралтай очиж, эмчилгээ хийсэн ч харамсалтай нь эмээ нь тусламж авч чадалгүй өөд болжээ. Эмч нарын мэдээлснээр охины эмээ зүрхний шигдээс өвчнөөр өөд болсон аж.

Т.Бат

Эх сурвалж: Time.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (March 13, 2017 4:09:14 pm )

    Энэ жаахан амьтанд ахадсан асуудал бн. 11-р ангид сурдаг, гэрт амьдардаг мөртлөө гурил зуурч түзлээ хагалж чадахгүй, галаа асааж чадахгүй гэнэн хонгорууд зөндөө л байна шүү. Хэрсүү мундаг охин. Манай хөдөөд ч ийм хүүхэд байгаа даа. Хотынхоон сайн унш, бод , эргэцүүл

antalya rent a car