antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 13, 2017 2 comments

“С.Зоригийн хэрэг”-ийг дэнслэх шүүгчдийг нууцалж байна

нийтлэсэн Admin

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шүүх хурал маргааш Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 09.00 цагт болно. Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүх бүрэлдэхүүний нэрийг нууцалж байгаа юм байна.

Учир нь, шүүгчдийг гадны нөлөөллөөс хамгаалах үүднээс шүүх бүрэлдэхүүний нэрийг нийтэд урьдчилж мэдээлэхгүй байхаар төлөвлөжээ. Чухам хурлыг ямар шүүгч дэнсэлж явуулах нь маргааш хурлын үеэр олон нийтэд ил болох аж.

Ямартай ч шүүх хуралд С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэргээр анхан шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар /25 жил/ Т.Чимгээ /24 жил/,  тэдний өмгөөлөгч Л.Мөнхтөр, Д.Дашдорж, С.Оюунчимэг, Л.Энхсайхан, А.Содхүү нар  болон прокурор Ж.Сандагсүрэн, Б.Батжаргал оролцох аж.

Шүүх хурал хаалттай явагдах бөгөөд сурвалжлах эрх авсан сэтгүүлчид хурлын нээлт хаалтыг л олон нийтэд дамжуулна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Hvk (March 14, 2017 3:55:57 pm )

    Ene hereg ilersen Boloo

  • зочин (March 24, 2017 9:32:32 am )

    МАН засаглаж байхдаа илрүүлэх боломжтой байхад илрүүлээгүй,илрүүлэхийг хүсээ ч үгүй ,илрүүлнэ гэж ард түмэнд амлаж гишүүн болсон Мөрөн ч илрүүлж чадаагүй ,түүнийг амлалаат биелүүлэхэд нь нам нь саад болсон бизээ

antalya rent a car