antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 9, 2017 1 comment

ЖЕНЕВИЙН ОЛОН УЛСЫН “АВТО ШОУ“-НЫ ҮЕЭР ТАНИЛЦУУЛСАН ШИЛДЭГ ХӨЛГҮҮД

нийтлэсэн Admin

87 дахь удаагийн Швейцарын Женев хотод болж байгаа “Авто шоу”-ны үеэр салбартаа тэргүүлэгч үйлдвэрлэгчид шинэ загваруудаа танилцуулна. Энэхүү арга хэмжээ нь Европт болж буй энэ оны хамгийн том, чухал “авто шоу”-ны нэг болж байгаа билээ.

 Энэхүү авто шоуны үеэр танилцуулсан хамгийн хүчирхэг “Ferrari”, 500 мянган ам.долларын үнэтэй “Mercedes”-ийн спорт тоноглолтой “G-Class 650”, “Bentley”-ийн анхны цахилгаан автомашин олны анхаарлыг хамгийн их татаж байна.

Түүнчлэн цахилгаан автомашины үйлдвэрлэлийн технологи, автомат жолоодлоготой автомашин, хурд хүчний гайхамшиг болсон загварууд энэ удаагийн авто шоуны онцлог болж байгаа юм.

Ferrari 812 Superfast

“Ferrari”-ийн зүгээс түүхэн дэх хамгийн хурдан “Ferrari 812 Superfast” загвараа танилцууллаа.

Энэхүү загвар нь 800 морины хүчтэй, 12 цилиндр бүхий хөдөлгүүртэй, 2.9 секундэд 100 км хүртэл хурдлах чадалтай. “Ferrari 812 Superfast”-ийн үнийг Италид 292 мянган еврогоор тогтоосон байна.

Exp 12 Speed 6e

“Bentley Motors” компаний хувьд “Exp 12 Speed 6e” цахилгаан автомашины консепт загвараа танилцуулав….

EXP 12 speed 6e

“EXP 12 speed 6e” загвар нь 2018 онд худалдаанд гарах “Bentayga SUV” загвараас тусдаа гэдгийг тус компани мэдэгджээ.

Мөн 500 мянган ам.долларын үнэтэй, дэлхийн хамгийн үнэтэй, спорт тоноглолтой “Mercedes-Maybach G650” загварт шоунд оролцогчид анхаарлаа хандуулж байна. V12 хөдөлгүүртэй, дээврийн хэсгийг загварын гайхалтай шийдлээр бүтээсэн нь энэхүү загварыг онцлог болгожээ.

Arteon

“Volkswagen” компани “Arteon” хэмээх шинэ загвараа танилцуулсан байна.

“Arteon” нь 78 мянган ам.долларын үнэтэй, тансаг зэрэглэлийн “Phaeton” загварыг орлох юм. “Volkswagen” компани “Arteon”-аа ирэх зургаадугаар сараас ХБНГУ-д нийлүүлж эхэлнэ гэж мэдэгджээ. Харин үнийн талаар мэдээлэл өгөөгүй байна.

Эх сурвалж: http://www.report.mn/1268/item

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • mongol (March 09, 2017 11:38:46 pm )

    Сайхан амьтад харахын заяа байхаас хазахын заяа алгадаа

antalya rent a car