antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 9, 2017 Comments are off

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ СИНГАПУР УЛСАД АЙЛЧИЛЛАА

нийтлэсэн Admin

Монгол Улсын Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Сингапур Улсад 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд тэрээр Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Нг Тэк Хен-тэй уулзаж, хоёр орны харилцааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Сингапур Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Нг Тэк Хен Дэд сайд Б.Батцэцэгт Сингапур Улсын Гадаад хэргийн яамны харъяа Дипломат академиас 2017 оны 5 дугаар сард зохион байгуулах богино хугацааны сургалтад Монгол Улсын залуу дипломат ажилтныг оролцуулах урилга гардуулав.

Мөн өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулсан Соёлын элчийн гэрчилгээ гардуулах арга хэмжээнд Дэд сайд Б.Батцэцэг оролцож, Сингапур Улсын иргэн Дато Энди Вонг-д Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардууллаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car