Сангийн сайд болмогцоо ОУВС-ийн төлөөлөгчийг найзын хувиар утасдаж дуудаад ард түмнийхээ бүсийг чангалахаар тохиролцсоны үр дүнд 5.5 тэрбум ам.доллар зээлэхээр болсон Сангийн сайд Б.Чойжилсүрэнд хэлэх үг байна.
Нэгдүгээрт: Сангийн яам бол таны хувийн компани биш. Сангийн сайд гэдэг албан тушаал ч захирлын суудлаас өөр гэдгийг ухаарах хэрэгтэй болов уу. ОУВС-тай ажлын хэсгийн түвшинд хэлэлцээр хийж болох ч УИХ хийгээд Засгийн газарт асуудлаа танилцуулалгүйгээр шууд олон нийтэд мэдээлэх нь байж болохгүй асуудал. Таны ярьсанчлан ард иргэдийнхээ бүсийг чангалах арга хэмжээ авч чадаж, төсвийн сахилга баттай гэдгээ баталчихвал өөрийн чинь нэрлэснээр найз тань гэгдэх ОУВС-ийн төлөөлөгч эхний ээлжний зээлийг шилжүүлж болно гэдгээ мэдэгдсэн. Үүнд:
-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх
-Тэтгэврийн насыг нэмэгдүүлэх
-Хүн амын орлогын албан татварыг нэмэгдүүлэх
-Цалин нэмэхгүй байх
-Шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлэх зэрэг багтаж байгаа. Энэ бүх асуудлыг Төсвийн тодотголд оруулж, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай асуудал одоо л хөндөгдөж байгаа нь УИХ дахь бүдүүн бүлэг дотооддоо ямархан хагаралтай байгааг илтгэж байгаа юм.
Хоёрдугаарт: Ард түмний хоолой дээр хутга тавихын оронд албан тушаалтнуудын тансаглалыг танах замаар төсвийн хэмнэлтийг хийх боломж байсныг УИХ-ын гишүүдээс эхлээд ард иргэд хүртэл хэлж байгаа. Дэд сайдаас эхлээд төрийн албан хаагч нарын тоог цөөлөх бүх л арга чаргийг хамтдаа хайсан ч харамсалтай нь тэдний үгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн нохой хуцсан чинээ тоосонгүй. Тэр бүү хэл, УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва ОУВС-аас зээл авахгүйгээр төсвийн хэмнэлт хийх зарчмаар эдийн засгийг сэргээж болох байсан талаар эсэргүүцлээ илэрхийлж, мэдээлэл хийгээд амжсан.
Гуравдугаарт: ОУВС-ийн дүгнэлтэд “Уул уурхайгаас хараат Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүнүүдийн үнэ огцом унасан нь эдийн засгийн зогсолтод гол нөлөө үзүүлсэн” гэж байгаа. Тэгвэл өнөөдөр нүүрс, зэсний үнэ нэмэгдэж, урд хөршийн нүүрсний хэрэглээ хэдэн тэрбум тонноор нэмэгдэж байна. 35 ам.доллараар борлуулагдаж байсан 1 тонн нүүрс 65 ам.долларт хүрч үүнээс ч илүү үнэд хүрэх төлөв ажиглагдаж байгааг мэргэжилтнүүд онцолсон. 1 тонн нь 4000 ам.доллар байсан зэсийн үнэ 6000 ам.долларт хүрчихлээ. Цаашид ч өсөх хандлага ажиглагдаж байгаа. Эдийн засгийг зогсонги байдалд оруулсан гэгдэх шалтгаан нь үгүй болж, түүхий эдийн үнэ өсөж байхад бүх зүйл уруугаа харсан байгаа мэтээр ард түмэндээ ойлгуулж, Чингис бондоос даруй 3 дахин их хэмжээний өрийг тавих гэж байгаа тань ямар учиртай вэ, Сангийн сайд аа. Энэхүү мөнгийг ямар нэгэн бүтээн байгуулалт бус зөвхөн төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулна гэж байгаа тань улайм цайм луйвар бус уу. Монголын ард түмэн улстөрчид та бүхний тансаглалын өрийг төлөхөөс татгалзаж байна.
Холбоотой мэдээ
-
MAH (March 09, 2017 2:56:42 pm )
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
-
bataa (March 09, 2017 3:31:29 pm )
songuuli boloogui baigaa shd
-
-
mng (March 09, 2017 4:46:31 pm )
udahgui hurd gedeg ezent guren bolno biz
-
Anonymous (March 09, 2017 4:49:58 pm )
ЭНЭ ХҮНИЙ ХЭЛЖ БАЙГААГ 100% ДЭМЖИЖ БАЙНА
-
Anonymous (March 09, 2017 4:50:31 pm )
мОНГОЛЧУУДЫГ АРАЙ Л ДЭНДҮҮ ДОРОМЖИЛЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ
-
Оогий (March 09, 2017 8:09:14 pm )
Эдийн засаг санхүүгийн ямар ч мэдлэггүй энэ хүн хичнээн тэрбумаар сангийн сайдын албан тушаалыг худалдаж авсан бол доо. Одоо жинхэнэ балран доройтуулах юм байна л даа.
-
Zoshin (March 09, 2017 9:10:10 pm )
Bugdeere bostsgooy are tumeen
-
Zob (March 09, 2017 10:38:44 pm )
Toriin nariin ded saidaa comtgoh toirogt herleh gushuun bur 10 sayas tatgalzan Hemnelt hiih gazar heltsiin darga nariin saling buruulah unadag unaag bolin zarah Tegbel ediin zagagt hemnel uuseh bolomj baga heltgui nemegdene
-
Наран (March 10, 2017 9:13:00 am )
Урдны сайн бүхинийг үгүй хийж зөвхөн энгийн иргэдээ мөлжиж тансаглалы өөрсдөдөө бий болгох гол зорилго нь биш үү Иргэн баян бол улс баян гэдгүй биш билүү Та нарын бодлого иргэдээ сайн сайхан байлгаж хүнээ нэн түрүүнд тавих Үндсэн хуулийн суурь зарчим хаачихав аа
-
Монгол (March 10, 2017 4:33:35 pm )
Энэ увсд Монгол гэх сэтгэл алгаа самрах ажиллаа сай хииж бна даа.?
-
MAH (March 10, 2017 9:33:51 pm )
ta nar chadaxgui chadaagui bizdee odoo tsaashlaad ubsaas erunhiilugch turnu za yu
-
баагий (March 10, 2017 10:37:35 pm )
МАН-ынхан андуурчээ. Дүрвэд бүхэн эх орончид биш шүү дээ. Тэр тусмаа Чойжилсүрэн.
-
Бухимдаа (March 11, 2017 10:59:19 pm )
Офшорт байгаа Монголын хөрөнгийг оруулаад ирэхэд ОУВС-аас зээл авах огт хэрэггүй гэдэг хувилбар сайд нарын санаанд яагаад орохгүй байгаа юм бэ? Мунхаг бид ингэж бодох юм…
-
Оюука (March 12, 2017 10:56:18 am )
Чойжилсүрэн офшоорт байгаа асар их хэмжээний мөнгийг оруулж ирж эргэлтэнд оруулах тухай бодохыг ч хүсэхгүй байгаа нь авилгалд өртжээ гэсэн хардлагыг төрүүлж байна. Чой-г ганцаарангы нь огцоруулж шалгах хэрэгтэй. тэр ард түмнийхээ эсрэг ажиллаж байна
-
Anonymous (March 14, 2017 1:26:29 am )
Зов унэн ярьж байн. Ард тумэн буруутай бишээ тороо цэвэрлэх хэрэгтэй 2008 -7-1 н бол ард тумэнд Цэрэг цагдаа торийн гарт байн гэдэг айлган сурдуулгэ хийсэн ингэж л ард тумнийг доромжилж байна дээ !!!
15 Comments