antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 9, 2017 5 comments

Халдашгүй байдлаар халхавч хийсэн УЛСТӨРЧИД

нийтлэсэн Admin

Улс төрд тогтворгүй байдал бий болно гэсэн шалтгаанаар буцаав

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн парламентын үед улстөрчдөд хариуцлага тооцох хуулийн төслийг өргөн барьсан. Гэвч УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжээд бүдгэрсэн юм. Гэтэл энэ удаагийн парламентаар уг хуулийн төслийг дахин хэлэлцсэн ч УИХ-ын гишүүд төслийг буцаах шийдвэрийг гаргалаа. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөлд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд болон УИХ-аас томилогддог албан тушаалтнууд, аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга нарт хариуцлага тооцох, эргүүлэн татах эрхийг сонгогчдод нээлттэй болгохоор тусгасан. Тухайлбал, улс төрийн хариуцлагын тухайд Үндсэн хууль, хууль, ёс зүйн дүрэм зөрчсөн албан тушаалтныг албан тушаалаас огцруулах буюу эргүүлэн татаж, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр, эсвэл дөрвөн жилийн хугацаатайгаар хязгаарлахаар тусгажээ.Мөн албан тушаалтан өөрийн санаачилгаар гэм буруугаа ухамсарлах, хариуцлагаа сайн дураар хүлээх улс төрийн соёлыг төлөвшүүлэх үүднээс ёс суртахууны хариуцлагыг хариуцлагын төрөл болгон заах аж. Хэрэв албан тушаалтан ёс суртахууны хариуцлага хүлээсэн бол улс төрийн хариуцлагаас чөлөөлөгдөхөөр зохицуулсан байсан юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнийг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоос өмнө эргүүлэн татах хуулийн төслийг санаачилсан ч улс төрд тогтворгүй байдал бий болно гэсэн шалтгаанаар төслийг буцаав.Үүнээс гадна УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөл боловсруулсан. Тэрхүү төсөлд тойргоос сонгогдсон гишүүнийг нийт сонгогчдын гуравны хоёрын саналаар эргүүлэн татах тухай санал гаргасныг УИХ хүлээн авсан тохиолдолд татна. Намын жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүнийг тухайн намын төлөөллийн төв байгууллагаас эгүүлэн татах тухай санал гаргаж, түүнийг нь УИХ хүлээн зөвшөөрвөл эгүүлэн татахаар хуулийн төсөлд тусгасан байсан юм. Гэвч өнөөдрийн байдлаар уг хуулийн төсөл замхарлаа. Товчхондоо, УИХ-ын гишүүдэд хариуцлага хүлээлгэх хуулийн төслүүд парламент дээр очоод гацах, буцах гэсэн хоёр сонголтод орж байна.Монгол Улс анх 2006 онд УИХ-ын тухай хуульд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай заалтыг тусгаж, баталсан. Энэ нь УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох эрх зүйн орчныг бий болгох гэсэн эхний алхам байсан. Гэвч Үндсэн хуультай зөрчилдөж байна гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон түүхтэй. Ингэснээр Монгол Улсад УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдээгүй юм. УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох асуудал мухардалд ороод байгаа нь Үндсэн хуультай холбоотой. Учир нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал нь УИХ-ын гишүүний халдашгүй байдалд хамаарахаар Үндсэн хуульд тусгасан юм.УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцсон хоёр гуравхан жишээ бий. Тухайлбал, Улсын Бага Хурлын гишүүн Д.Дамдиныг 1991 онд эгүүлэн татсан байдаг. Тэрбээр алдарт 20 дугаар тогтоол гарахыг урьдчилан мэдэж, хувьдаа ашигласан гэх хэргээр бүрэн эрхээ цуцлуулж байсан. Мөн 1996-2000 оны УИХ-аас Казиногийн тухай хууль баталсан байдаг. Тухайн үед буюу уг хуулийн дагуу явуулсан казиногийн тендерийг будилуулж, авлига авсан хэргээр УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд С.Батчулуун агсан, гишүүн Д.Энхбаатар, Д.Баттулга нарыг хорьж байсан удаатай. УИХ-аас дээрх гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгуулах хүсэлт гаргаснаар ийнхүү хариуцлага хүлээлгэсэн түүх бий.Ямартай ч Монгол Улсад УИХ-ын гишүүн Эрүүгийн хууль зөрчсөн болохыг шүү-хийн шийдвэрээр, Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр тогтоогдсон бол хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэх халхавчны цаана бусад хууль зөрчсөн үйлдэл, ёс зүйн ноцтой зөрчлийг орхигдуулж байгаа юм. Ингэснээр Монголын улс төрд хариуцлагагүй байдал газар авч, халдашгүй байдлаар халхавч хийж, хариуцлага тооцох тогтолцоог булшилж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (March 09, 2017 3:29:05 pm )

    энэ удаагийн гишүүд өмнөхөөсөө ч дор байж мэднэ нэртэйгээр нь хулгай хийсэн нь хэн нэгэн нотлохгүй бол хулгай биш гэж хууль гаргамаар юм

  • Nam bus (March 09, 2017 10:03:25 pm )

    sandal shiree amin huvia bodson tsoovrud tord bui n ter ern alvan tushaal hudaldaj avaad amia bodoj buhnig martadag ardchilsan niigem ym !!!

  • Mongol huu (March 10, 2017 9:14:04 am )

    Ene balai huuliin zaaltig uurchlux zurxtei aabiin huu ene 76 dotor tsuuhun biidee yanaa uls oron suirlee ugni ih amarhan hugjih estoi ym shdee huduunii nadaas doloon dor humuus ym

  • хүн хүн (March 10, 2017 5:46:55 pm )

    Нохой бүрэн эрхтэй юу Нохойн эзэн бүрэн эрхтэй юу Ард түмэн бол төрийн эзэн Их хурлын гэшүүн ба албан тушаалтан бол Төрийн эзэн болох ард түмний сонгож ажилдаа явуулсан нохой Хулгайч нохойгоо бариж уяах эрх ард түмэнд л байх эрх болхоос хулгайч ноход цуглаж өөртөө өгдөх эрх биш шүү хулгайч нараа

  • Од (March 11, 2017 9:00:00 pm )

    Энэ халдашгүй байдлыг халаагүй цагт Монголын цагаан захтай хулгайчуудад хариуцлага тооцож чадахгүй. Өнөөдөр бий болсон эдийн засгийн уналт, ядуурал, хоосрол, эмх замбараагүй байдал нь УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг балай юмнаас болоод байгаа шүү.

antalya rent a car