antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 7, 2017 24 comments

Өөрийгөө гэмгүй гэдэг Э.Бат-Үүл та өөрөө АТГ-т очоод шалгуулчихаач!

нийтлэсэн Admin

Хотын дарга асан Э.Бат-Үүлийг АТГ-аас шалгаж байна гэх мэдээллийг тэрбээр өөрөө үгүйсгэжээ.Тэрбээр  “Намайг Авлигатай тэмцэх газраас шалгаагүй. Хэрэг хийгээгүй хүнийг яасан гэж шалгах вэ. Хэрэв тийм мэдээлэл гарч байгаа бол намайг чиглэсэн улс төрийн зорилготой ээлжит бохир гүтгэлэг, гүжирдлэг байна. Яг ийм гүжирдлэг яваад байхаар нь 2013 оны 10 дугаар сарын 25-нд АТГ-т өөрөө хандаж шалгуулсан. АТГ шалгаад 2013 оны 11 дүгээр сарын 21-нд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж тогтоож, албан бичгээр надад мэдэгдсэн” хэмээжээ.Тэгэхээр хотын экс дарга маань өөрийгөө гэм буруугүй гэдэгт огтоос эргэлздэггүй аж. Тийм юм чинь хэвлэл хийгээд сошиалаар гараад байгаа мэдээллүүдэд түс тас хариуг өөрийн биеэр өгчих хэрэгтэй. Ямар сураагүй биш. АТГ-т очоод өөрийгөө шалгуулчих хэрэгтэй. Тэгвэл өөрт нь амар биз ээ.

Хотын дарга асан Э.Бат-Үүл өөрийгөө хууль зөрчөөгүй гэдэг ч, түүнийг хууль зөрчсөн нь тогтоогдсон хэмээн хэлж яригсад цөөнгүй бий. Тэдний нэг бол өмгөөлөгч Р.Батрагчаа юм. Тэрбээр “Өглөөний сонин”-д өгсөн ярилцлагадаа Үүл баатрыг хууль зөрчсөнийг шүүхээс тогтоосон хэмээн ярьсан байдаг. Тодруулбал,  “Нэгдүгээрт гэвэл “Зуншин”, “Сайрам Булган”, “Грандлайн” ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны гуравдугаар сарын 14-ний өдийн гэрээ бий. Гэрээ ёсоор талууд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгон шалгаруулалтад хамтран оролцох зорилготой байсан. Ингээд консерциум дахин төлөвлөлтийн ажилд оролцсон. Консерциум шүү. Нэг ёсондоо дээрх гурван компанийн нэгдэл гэсэн үг. Гэтэл арбитрын шийдвэрээс цаашид энэхүү төсөлд “Зуншин”, “Сайрам Булган” ХХК нь оролцоогүй нь тодорхой байдаг. Тодруулбал, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл 2013 оны тавдугаар сарын 29-ний өдрийн “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” гэсэн Захирамждаа, “Зуншин”, “Грандлайн”, “Сайрам булган” ХХК-ийн хамтарсан консерциумыг биш уг консерциумын нэг тал болох зөвхөн “Грандлайн” ХХК-ийг шалгаруулж батламжилсан. Уг нь төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах бол “Зуншин”, “Гранд лайн”, “Сайрам булган” ХХК-ийн хамтарсан консерциумыг батламжлах ёстой. Ийм л зүйл болсон байдаг юм. Өнөө консерциум хаана байна вэ. “Зуншин”, “Сайрам булган” ХХК хаана гээгдсэн бэ. Эхлээд консерциум орчихоод яг батламжилахад Брокер диллерийн компани яагаад ороод ирэв. Өөрсдөөс нь асуугаад нэг үзээрэй. Тайлбарлах хүн олдохгүй л болов уу. Үүнтэй холбоотой бас нэгэн баримт дурдах уу.

За яахав эхлээд консерциум ороод дараа нь нэг компани гэрээ хийж болдог гэж ойлгох гээд үзье. Гэтэл нийслэлийн Засаг даргын 2014 оны зургадугаар сарын 04-ны өдрийн А/464 дугаар захирамжаар “Гангаринвест” болон “Вишдевелопмент” ХХК-уудын түншлэл шалгарсныг батламжилж байсан түүхтэй. Ийм нь юм болоод байгаа юм. Хүчний байгуулга үүн дээр яагаад анхаарлаа хандуулахгүй байгаа нь сонин байгаа биз. Нийслэлийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэгчээр “Зуншин”, “Гранд лайн”, “Сайрам булган” ХХК-ийн хамтарсан консерциумыг биш уг консерциумын нэг тал болох зөвхөн өөрийн хүү болох Б.Чулуудайн “Гранд лайн” ХХК-ийг өөрөө санаачилж батлуулсан журмаа зөрчин шалгаруулж батламжилаад олон тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон нь маш олон эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа юм.

Ганц энэ ч биш Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил дээр Э.Бат-Үүл хууль журмаа зөрчсөн олон үйлдэл гаргасан байдаг юм.

 НИТХ-ын 2013 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 3/31 дугаар тогтоолоор баталсан журмын 4.15-д “Газар болон үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн 75-аас доошгүй хувийн дэмжлэг авсаныг нэг бүрчлэн хийсэн гэрээгээр нотолвол төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсанд тооцож, нийслэлийн Засаг даргад танилцуулна” гэж заасан. Гэтэл 2013 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ-аас зохион байгуулсан Баянзүрх дүүргийн 12-р хорооны хэсэгчилсэн төлөвлөгөөтэй холбогдуулж саналын эрх олгох компани шалгаруулах сонгуулийн хэсгийн хорооны тайланд саналын эрхтэй 225 өмчлөгч, эзэмшигч байгаагаас 197-д нь урилга тараагдсан байдаг. Үүнээс 143 иргэн санал хураалтанд оролцсон байна. Тэгэхэд “Гранд лайн” ХХК-нд 90 санал, “Жиди” ХХК-нд 30 санал, “Цэлмэг-Ази” ХХК-нд 20 санал, хүчингүй 3 санал тоологдсон. “Грандлайн” ХХК-ийн авсан 90 саналыг нийт саналын эрхтэй 225-тай харьцуулахад 40%, урилга тараагдсан 197-той харьцуулахад 45.7%, харин санал хураалтанд оролцсон 143 саналтай харьцуулахад 62.9% болж байгаа юм. Гэтэл энэ журмын 4.15, 4.17-д Газар болон үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн 75-аас доошгүй хувийн дэмжлэг аваагүй бол дахин шалгаруулалт явуулна гээд заасан. Ийм байхад нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл журмын 4.17-д заасны дагуу дахин шалгаруулалт явуулах шийдвэрийг гаргах ёстой байсан. Гэвч эсрэгээрээ төсөл сонгон шалгаруулалтад хамтран оролцсон “Зуншин”, “Грандлайн”, “Сайрам булган” ХХК-ийн хамтарсан консерциумиас зөвхөн нэг тал болох брокер диллерийн үйл ажиллагаа эрхэлдэг “Гранд лайн” ХХК-ийг шалгаруулж батламжилсан байгаа юм даа. Өнөө ардчилал шударга ёсыг хэнээс ч илүү ярих дуртай нийслэлийн Засаг дарга маань хүүгийнхээ амбаарч барьж үзээгүй компанийг 1200 айлын хороолол барих тендерт ялуулахын тулд ийм юм хийж байна шүү дээ. Үүнийг нь анзаардаг ч газар алга. Баг зүүсэн ардчилал гэгч л энэ байх.

Үнэнийг хэлэхэд амбаар ч барьж үзээгүй компани яаж 1200 айлын хороолол босгож чадах вэ. Өнөөдөр үүнийх нь ачаар Баянзүрх дүүргийн 12-р хороонд гурван жил өнгөрөхөд ганц ч тоосго өрөгдөөгүй л байна. Хамгийн сүүлд авсан баримтаар Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай компаниа “Бэрэн” группт шилжүүлсэн байна лээ. Ийм л юм болоод байна.” хэмээн ярьсан байдаг.

Тэгэхээр хотын дарга асан Э.Бат-Үүл үнэхээр л үйлдэл цэвэр нэгэн бол энэ мэт мэдээллүүдтэй холбогдоод байгаа нэрээ цэвэрлэхийн тулд АТГ-т сайн дураараа очоод шалгуулж яагаад болохгүй гэж?

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • иргэн (March 07, 2017 11:54:44 am )

    Бат-Үүлийг муулах гэж махраад эрэл хайгуул хийгээд хэрэггүй. Зүгээр хийсэн бүхнийг нь тооччих. Дүр зураг нь шууд л тодроод ирнэ. Тэр үед Та бүхэн гайхах болно. Нүд чинь бүлтийгээд амсгалж ч чадахгүйд хүрнэ. Ийм л хар мөртэй хүн.

  • Зөвцэцэг (March 07, 2017 11:59:53 am )

    2013 оны 10-р сард АТГ-т шалгуулсан гэм, зэмгүй гэсэн гэдэг чинь зүгээр л юмыг яаж мэдэх вэ? гэсэн хамгаалалт байсан.Зоригийн аллагаас эхлэн бат холбоо тогтоосон Үүл баатар, хошго Ганболд хуйвалдан яван явсаар Үүлийн идэвхитэй ХӨӨЦӨЛДӨӨН-өөр хошго АТГ-н дарга болж Элбэгээ, Зи хоёрын бууны нохой болж Хонгилын БОСС болсон хэрэг. Үүнийг Алтанхуяг хэлээд байгаа юм биш үү? Ер нь аллага таллага, өмч хөрөнгө луйврын мафыг үүсгэн зохион байгуулагч нь энэ 2 хүн шүү

  • zochin (March 07, 2017 12:15:09 pm )

    batuuliig horij shalgahgui bol hergee huleehgui hiisen ner zuuj iddeg jamtai suu dee darga nar tov aimagt hed honuulahad la bolno

  • Зочин (March 07, 2017 2:18:11 pm )

    Батүүл, Ганболд 2 Зоригийн аллагын газрын эд мөрийн баримтын баллуурдаж хэргийг юу ч биш болгосон хүмүүс дээ олон түмнийг мэддэггүй л гэж боддог байх. Түүх түүхээрээ баримт баримтаараа үлдэнэ.

  • зочин (March 07, 2017 2:41:05 pm )

    яг үнэндээ бол элбэгдорж ,батүүл 2 зоригийн хэрэгт холбоотой ш дээ

  • зочин (March 07, 2017 5:03:19 pm )

    МАН-ын 20 хөлсний бичээд сонгууль дууссан ч бичсээр л бна.авилаганыхаа мөнгөө цалинжуулсаар бгаа юм.

  • Anonymous (March 07, 2017 5:50:11 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Anonymous (March 07, 2017 5:50:29 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • Anonymous (March 07, 2017 5:50:46 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • Anonymous (March 07, 2017 5:51:15 pm )

    Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч, луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна.

  • Anonymous (March 07, 2017 5:51:30 pm )

    Элбэгдорж, Бат-Үүл, Да.Ганболд нар нэгэн насныхаа амьдралыг Монгол улсыг эдийн засгийн болон оюун ухаан, ёс суртахууны хувьд дампууруулахад зориуллаа. Хүн 40 наснаасаа хойш нэг их засардаггүй юм гэсэн. Иймд эд нар хэзээ ч засрахгүй. Ийм хүмүүсийг дахин Монголын төрд хэзээ ч ойртуулж болохгүй. Үүнийг хэзээ ч бүү март. Мартвал сөнөнө!!!

  • Anonymous (March 07, 2017 5:51:46 pm )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • Anonymous (March 07, 2017 5:52:15 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Anonymous (March 07, 2017 5:52:44 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Anonymous (March 07, 2017 5:53:09 pm )

    Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн 100 хувь төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.

  • зочин (March 07, 2017 8:12:30 pm )

    Батүүл гуай минь Улсын баатар хүн байж, нэр сүрээ бодсон ч тэр олон түмэндээ ингэж муу муухайгаа дуудуулж чихээ хангинуулж , сэтгэл санаагаа чилээж явахаар өөрөө очоод сайхан гэгчийн шалгуулчих хэрэгтэй ш дээ, хийсэн гэм байдаг юм бол нүглээ наминчилаад, хийгээгүй бол нэр хүндээ цэвэршүүлээд авчих хэрэгтэй шүү дээ, ядаж гэртээ ач гучаа тойруулчихаад оройн хоолоо сэтгэл амар идэж суухгүй юу, мануус шиг, жирийн бид чинь тийм баян биш ч гэсэн хийсэн хэрэг байхгүй болохоор сэтгэл амар ЛАВШААГАА идчихээд ач гучтайгаа бужигнаад мөн ч сайхан даа, Хэн нэг нь хаалга тогшоод өр нэхээд бариад аваад явчих бол гэсэн АЙДАСГҮЙ амьдрал ч сайхан шүү, Ядуу ч гэсэн,

  • zochin (March 07, 2017 8:45:09 pm )

    Batuul shalgaad yuch garahgui tsoohon uls torchdiin neg gej boddog.

  • buambaa (March 07, 2017 11:25:29 pm )

    Naad salga owgon chini bas eronhiilogchiin songuuld orsoldono geed baih um ichmeer yy.

  • Anonymous (March 08, 2017 12:22:24 am )

    Бат-үүлийг улс төрд дахин бүү ойртуул. Ардчилал бол Монгол улсыг мөхөөж буй заналт дайсан мөн

  • Зочин (March 08, 2017 1:28:55 am )

    Танай хүү алт диллерийн асуудалтай Монгол банкны Золжаргалын ах Жаргалсайхантай нийлж Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Таван толгойн хойно байрлах зэсийн лицензтэй “Вилааг”ХХК-ийг 30 сая доллараар Австраличуудад зарсан асуудал маргаан үүсгэж байсныг санахгүй байхдаа.

  • ardiin elts (March 08, 2017 5:47:34 am )

    Шалдан банди Чулуудай хэдий завандаа овшоорт их мөнгө байршуулах вэ Энэ бол хулхи баатар салга амбаны ард түмнээс зувчуулсан мөнгөний нэг хэсэг шүү дээ.

  • Пурэв (March 08, 2017 7:35:01 am )

    Заяа муутай монголчууд бие биенээ хэмлэж бай. Энуу их сайн. Манай идваа. Хай тэр Батуул бас хужаа шуу. би сайн мэдваа.

  • зочин (March 08, 2017 10:03:08 am )

    Бат үүл өрөө АТГазар очиж шалгуулах нь юу бол.Хорихгүй бол хэргээ хүлээхгүй.Хятадуудыг дагаж гүйсэн хүмүүс сайн юм хийхгүй болуудаа.

  • zochin (March 08, 2017 12:07:06 pm )

    chuluudai baatar yyl ta hoer turees toij chadahgui baisan odoo ter bumtan boijee.tsag hugatsaa gej

antalya rent a car