antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 7, 2017 6 comments

Нууц казино илэрсэн гэх байрыг Оросын компани түрээслэдэг гэв

нийтлэсэн Admin

ГХЯ-ны  Консулын газраас мэдээлэл хийж байна.Москва дахь Монголын ЭСЯ-ны байранд казино ажиллаж байгаа нь илэрсэн гэх мэдээлэл Оросын хэвлэлд гарсантай холбогдуулж тайлбар хийж байгаа юм. Гадаад Харилцааны Яамны Төрийн Нарийн Бичгийн дарга Д.Даваасүрэн  хэлэхдээ “Монгол Улсын өмч болох 3 обьект Москвад байдаг гэлээ. Нэг нь ЭСЯ-ны байр, энэ байранд казино үйл ажиллагаа явуулсан юм байхгүй ээ. 2 дугаар байр буюу Төлөөлөгчийн газар гэж нэртэй. 1964 онд тухайн үеийн Орос улстай байгуулсан протоколын дагуу ЭСЯ-ны ажилтнуудын орон сууц гэхчлэн асуудлаар 1965 оны 9 дүгээр сарын 4-нд уг 2 дугаар байрыг ашиглалтад оруулсан байдаг юм. Үүнээс хойш худалдааны төлөөлөгчийн газар, ЭСЯ-ны орон сууц гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Тэр казино явуулж байсан гэх мэдээлэл манай тэр байртай холбоотой гэх мэдээлэл гарсан байсан. Уг байр 1965 оноос хойш 42 жил ажиллаад ОХУ-ын компанид түрээслэгдсэн. Моксва хотын захиргаа, мэргэжлийн байгууллагаас уг байрыг цаашид ашиглах боломжгүй, аваар эрсдэл гарна гэж үзсэн. 2005 онд гал гарч байсан. Инженерийн шугам сүлжээг засах сайжруулах ёстой гэж байсан. Ийм дүгнэлт гарсны улмаас манай улсын ХТГ-ын ажилтнууд, ЭСЯ-ны ажилтнууд Монгол Улсын 3 дугаар обьект рүү нүүсэн байдаг” гэхчлэн хэлж ярьж байна.

Мөн тэрбээр “Монгол Улсын Элчин сайдын яам Монгол Улсын Төрийн Өмчийн Хорооны шийдвэрээр 2007 оноос ОХУ-ын нэгэн компанид нэг м.кв-ыг 300 ам.доллараар тооцож, түрээсэлж байжээ. Түрээсэлж байгаа компани дээрх хэрэгт холбогдож, улмаар цагдаагийн газраас үзлэг, шалгалт хийхэд тус казино Монголын Элчин сайдын яамтай холбогдолгүй болохыг тогтоосон. ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа шиг зүйл байхгүй гэдгийг тус улсын цагдаагийн газар нотолсон. Удахгүй ОХУ албан ёсны мэдэгдэл гаргах байх. Гадаад Харилцааны Яамны зүгээс энэ хэрэг дээр онцгойлон ажиллаж байгаа. Удахгүй бид уг ташаа мэдээллийг залруулах үүднээс мэдэгдэл гаргах болно” гэлээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Zochin (March 07, 2017 11:46:22 am )

    Аваарь осол байхдаа яахав дээ? Москва ер нь европын улс орнуудад хэдэн арав битгий хэл хэдэн зуун жил ашиглагдаж байгаа барилга бум түмээрээ байдаг. Энэ албан тушаалаа ашиглаж, хэсэгхээн хүмүүс хөлжиж олонх нь хохирдог зан байдлыг хэзээ засах юм бэ?

  • Bat (March 07, 2017 2:00:00 pm )

    Manaixnii nuxduudiin xuselteer tiim akt garguulj baixgyi yu

  • zochin (March 07, 2017 2:18:31 pm )

    bugdiig muugaar hardagaa bolichihooch.

  • МОСКВАГИЙН ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН БАЙР (March 07, 2017 3:13:35 pm )

    ЭНЭ БАЙР МОСКВАГИЙН ХАМГИЙН ТӨВД НЬ БАЙРАЛДАГ МОНГОЛЧУУД ОРОСООР ДАМЖИН ЯВАХАД ХАМГИЙН ГОЛ БУУДАЛ НЬ БОЛДОГ МОНГОЛЧУУДДАА ГАНЦ ҮЙЛЧИЛДЭГ БАЙСАН ГАЗАР . С. БАЯРЫН ЛУЙВРЫН ГАРААР ОРЖ МОНГОЛЧУУДАД ХААЛТТАЙ ГАЗАР БОЛЖ ГАДНЫ ХҮНД ӨГСӨН МОСКВАГААР ДАЙРАН ЯВДАГ МОНГОЛЧУУД БИД ӨДИЙ ХҮРТЭЛ ХОХИРСООР БАЙНА ДАА МАШ САЙН БАРИЛГА ЖААХАН ЗАСВАР ХИЙХЭД Л АХИАД 100 ЖИЛ МОНГОЛЧУУДДА ҮЙЛЧЛЭХ БОЛОМЖТОЙ БАРИЛГА

  • Anonymous (March 07, 2017 8:19:11 pm )

    Тоосгон байшин дор хаяж 80 жилийн настай байдаг шдээ юун 42 жил кебержийн сургуулийн байсан их монгол улсаас 2 насаар бага гээд боддоо худал яриад яахнав дээ

  • Anonymous (March 07, 2017 8:39:04 pm )

    Тэр түрээсийн мөнгийг шалга хаашаа ороод бхйна

antalya rent a car