
Өмнөд Судан дахь НҮБ-ын төлөөлөгчийн газрын тэргүүн Дэвид Ширэр хэлэхдээ, Монгол цэргүүдийн энгийн иргэдийг болзошгүй аюулаас шуурхай ажиллан аварч хамгаалсан эр зоригийг магтсан байна. Төлөөлөгчийн мэдэгдсэнээр, өнгөрсөн сарын 22-ны лхагва гаригийн үдэш фермийн ойролцоо цэргийн хувцастай хүмүүс дотоодын дүрвэгч 11 иргэнийг зодож, биед нь халджээ.
“Монбатт” нэрээрээ алдартай Монголын батальоны цэргүүд дорвитой арга хэмжээ авч ажилласны дүнд долоон эмэгтэй, дөрвөн эрэгтэйн амь насыг аварсан байна. Ноён Ширер Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулагч Монголын цэргүүд эр зориг гарган, иргэдийг хамгаалсан гэж хэлжээ. Одоогийн байдлаар Бентью хотын дотоодын дүрвэгсдийн хуаранд 120 гаруй мянган иргэн амьдарч байна. Монгол Улсын энхийг сахиулагчид ийнхүү дэлхийд нэрээ мандуулж явна.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
Холбоотой мэдээ
-
zochin (March 07, 2017 2:53:35 pm )
tegeed 50yum uu, 11 yum uu
1 Comment