antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 7, 2017 6 comments

Хууль Зүй, Дотоод Хэргийн дэд сайд Б.Энхбаяр хуулиа мэддэггүй юу?

нийтлэсэн Admin
Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулах Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсэн ч уг уралдаан  өчигдөр зохион байгуулагдсан билээ. Үүнтэй холбоотой олон яриа иргэдийн дунд, нийгмийн сүлжээнд өрнөж байна . Иргэдийн шүүмжлэлтэй холбоотойгоор Хууль Зүй, Дотоод Хэргийн дэд сайд Б.Энхбаяр  өөрийн twitter хуудсандаа : “Үндсэн хуульд зааснаар Засгийн газрын шийдвэрийг Засгийн Газар өөрөө, эсхүл УИХ хүчингүй болгох эрхтэй. Захиргааны шүүх Засгийн газрын шийдвэрийг хянахгүй гэж Цэц шийдсэн” хэмээн бичсэн юм. Тэгвэл Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал ikon.mn сайтад өгсөн ярилцлагадаа үүнийг : “Энэ бол 2016 оны долоодугаар сарын 1-нээс өмнө хэрэгжиж байсан хуучин захиргааны процессын хуульд өгсөн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргааныг заасан тул энэхүү маргаан нь Цэцэд харьяалсан маргаан бус, хуулийн дагуу Захиргааны хэргийн шүүхийн хянах маргаан гэдэгт эргэлзээ байхгүй. 2016 оны долоодугаар сараас шинэ Захиргааны ерөнхий хууль мөрдөгдөж байгаа.” хэмээн няцаажээ. Үнэхээр Монгол Улсын Хууль Зүй, Дотоод Хэргийн Дэд Сайд Б.Энхбаяр хуулиа мэддэггүй гэж үү?
С.Сарнай

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • sanal (March 07, 2017 10:10:30 am )

    ЭНЭ ХҮН ХУУЛЬЧААР АЖИЛЛАЖ БАЙГААГҮЙ, СОЦИОЛОГИЙН БАГШ БАЙСАН.

  • зочин (March 07, 2017 10:39:53 am )

    Засгийн газрын тогтоолууд түүнийг дагаж гарсан дүрэм журмаар төсвийн санхүүжилт, цалин хөлсний тогтоолт, шагнал урамшуулалууд зохицуулагдаж явдаг бөгөөд ямар нэгэн маргаан гарвал шүүх дээр очиж шийдвэр гаргуулж маргаанаа тасалдаг. Энэ нөхрийн хэлж байгаагаар дээрх маргааныг зохицуулсан шүүхийн шийдвэрүүд хүчингүй болж таарч байна уу.

  • Anonymous (March 07, 2017 12:37:35 pm )

    Bieluulehgui baij neg olon huul tolgoi n ergej baigaa biz

  • kkkkk (March 07, 2017 1:10:59 pm )

    ded said uu

  • харамсаж байна (March 09, 2017 8:09:30 am )

    АН, МАН төр барьж байхдаа яана даа гэмээр олон хүнийг сайд, даргаар томилж ирсэн. Нам дэмжсэн, намд мөнгө өгсөн бол хариу барьж албан тушаал бэлэглэдэг үйл үргэлжилсээр 27 болж байна. Үр дүн нь төр өрөнд баригдаж, ард түмэн ядууралд нэрвэгдсэн дээ. Намын дарга хуулийн дарга нараа сонгодог болохоор нам дагасан луйварчид, авлигачид хуулийг гууль болгосон шүү

  • zochin (March 09, 2017 10:19:01 am )

    Twitter-т алба, ажилтай холбоотой мэдэх мэдэхгүй юм бичиж байдгаа болимоор юм. Өмнө нь Засгийн газраас ч билүү дэд сайдуудад анхааруулж байсан шиг санах юм.Энэ салбарыг бас өөрийгөө эвгүй байдалд оруулаад л…

antalya rent a car