antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 6, 2017 1 comment

“Хуралдай” бондын   76 хувийг  АНУ-ын хөрөнгө оруулагчид авчээ

нийтлэсэн Admin

Монгол Улсын Засгийн газрын гадаад зах зээлд “Хуралдай” нэртэй шинэ бонд гаргаад байгаа. Тэгвэл тус бондын  хоёрдогч зах зээлд дуудагдах  ханш баасан гарагт өсөж, 108 ам.долларт хүрч тогтоод байна.Шинжээчдийн тодотгож буйгаар хөрөнгө оруулагчид  “Хуралдай” бондыг чамгүй сонирхож байгаа аж. Евро бондын төлбөрийг шинэ бондоор солих замаар ийнхүү манай улс 580 сая ам.долларын бондын өрийн асуудлыг 7 жилийн хугацаагаар хойшлуулж шийдэж байгаа юм.

“Хуралдай”бондын анхдагч зах зээлийн арилжааны төлбөр гуравдугаар сарын 9-нд хийгдэх товтой байгаа. За харин евро бондын төлбөрийн хугацаа энэ сарын 21-ний өдөр юм.

Шинэ бондыг худалдан авсан хөрөнгө оруулагчдын тухайд 76 хувь нь АНУ-ынх, 18 хувь нь  европынх, 6 хувь нь азийн хөрөнгө оруулагчид байгаа юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • а рд түмэн (March 06, 2017 9:07:13 pm )

    АН бондоо ингэж зарладаггүй байсан Энэ бичлэг Хуралдайг хүн авахгүй байгаа хэлж байх шиг байна

antalya rent a car